Монгол Улсын СТА, жүжигчин Р.Анхням гол дүрд нь тоглосон “Хайрын дуу” уран сайхны кино 11 дүгээр сарын 21-ний өдөр Бээжин хотноо нээлтээ хийсэн билээ.
Тус кино эхлээд Шанхай, Хайнаний Хайкөү хот, Сичуань мужийн Чэндү хот, Тяньжинд нээгээд байснаа үргэлжлээд Шиньжян, Гуанжөү, Хөххот гээд Хятад улсын бүх кино театруудаар гарч эхлээд байна.
Энэхүү кино нээлтээ хийгээд хэдхэн хоноход хөрөнгө оруулсан зардлынхаа талыг хэдийнэ олсон байна. Кино нь гарч эхлээгүй байхад л урьдчилсан тасалбар захиалгын тоогоороо тэргүүлж, үзэгчдэд хүлээлт үүсгэсэн юм.
Жүжигчин Р.Анхням Дүгиймаа нэртэй эмэгтэйн түүхэн бодит дүрийг бүтээсэн байна. Дүгиймаа нь Шанхайгаас ирсэн 3000 өнчин хүүхдээс 28-ыг өргөн авч, өсгөж хүмүүжүүлсэн монголчуудын тал шиг уужим, хүнлэг сэтгэлийн үлгэр жишээ болсон хүн аж.