”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“ТӨРДӨГ ДААМ” ТОГЛОГЧООС ХОС, ӨНДӨР ТӨВШНИЙ ОЮУН УХААН ШААРДДАГ

Д.Батжаргал: - ”ТӨРДӨГ ДААМ” ТОГЛОГЧООС ХОС, ӨНДӨР ТӨВШНИЙ ОЮУН УХААН ШААРДДАГ

   Улаанбаатар хот болон орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд тоглож оюун ухаанаа сорьдог “Төрдөг даам”-ын зохиогч, инженер, “Сэн Лизэ” сургуулийн багш Д.Батжаргалыг уншигчидтайгаа танилцуулж байгаадаа баяртай байна. Тэрбээр энэхүү хүүхдэд ээлтэй хөлөгт тоглоомынхоо эрхийг Монгол Улс дахь Оюуны өмчийн газраас гардаж аваад багагүй хугацаа өнгөрч буй.

- Нэн түрүүнд оюунлаг хөлөгт тоглоом зохиосонд баяр хүргэе. Та “Төрдаг даам”-ыг сонгодог шинж чанартай, оюунлаг хөлөгт тоглоом гэж хэллээ. Яагаад?

- Хожил болоод тэнцээний /жид/ боломжийг асар их хадгалдаг. Өөрөөр хэлбэл, тоглолтын үргэлжлэх хугацааны 70-аас дээш хувьд хоёр талын хэн хэнд нь хожих, тэнцэх 50, 50 хувийн боломж оршдог гэж хэлж болно. Тиймээс “Төрдөг даам”-ын эл сонгодог хэлбэрийн хожлын олон мянган бодлого хүний оюун ухааныг сорихоор хүлээж байна.

- Сэтгэлгээний хувьд хоёрдмол шинж чанарыг агуулдаг гэх юм. Энэ талаар тодруулна уу?

- Үнэн. Тоо бол үндсэн дөрвөн шинж чанартай ухаан. Тэгвэл үүн дээр тав дахь шинж нэмэгдэж сэтгэлгээний мөн чанарт хувьсгал оруулж өгснийг хэлээд байгаа юм. Зурхайн ухаан байна. Нэг талаасаа дан тоо судлаад байгаа мэт харагддаг ч угтаа хүн судлал мэт. Эл шинж зурхайн ухаантай шууд болон шууд бусаар холбогдож байгаа. Хүний оюун ухаан өнөөг хүртэл зөвхөн нэг товчлуур дарахын төлөө ажиллаж байсан гэж үзвэл “Төрдөг даам” зохиогдсоноор хоёр товчлуур дарах болж байгаа юм.

- Нэг, хоёрын ялгаа бий гэж үү?

- Асар их бий. “Төрдөг даам” тоглоход 100 буудалт даам тоглодог шиг сэтгэлгээний нэг л чиг хандлагыг барьж явахгүй. Хос морьтой хүн богино хугацаанд хол давхиж чаддаг шиг “Төрдөг даам” тоглогчоос хос, өндөр түвшний оюун ухаан шаарддаг. Хүний оюун ухааны нөөц барагдашгүй. Гагцхүү цааш хөгжүүлэх үндэс нь цаг хугацаа, өнөөгийн эзэлхүүн дотроо оршин байх ёстой. Өнөөдөр дэлхийн шатрын аваргыг тодруулах тэр дүрэм гацаанд орчихоод л байгаа шүү дээ. Гэтэл хүнд оюун ухаан, IQ тэгш, тэнцүү заяахгүй. Тэгвэл асуудлын гол юунд байна вэ гээд хайх шаардлага бий л гэсэн үг. Гарц мэдээж байгаа. Шатарт тэрэг, морь, тэмээний хүч нэн тодорхой оршдог. Наанадаж бутархай онооны хожлыг журамлан гаргаж ирэх ёстой. Юу вэ гэхлээр ахлах жидийг бутархай онооны хожилд өгөх хэрэгтэй. Шийдэл буюу оюун ухааны хэмжүүр энэ болох юм.

- Тэгвэл “Төрдөг даам”-д таны яриад байгаа бутархай онооны хожил сууж өгсөн үү?

- Мэдээж, суулгаж өгсөн. Дээр хэлснээр оюун ухаан хүн хүнд тэгш заяахгүй гэдэг логикийг үндэс болгосон. “Төрдөг даам”-д тоглолт, хоёр тал ижил тооны даамтайгаар өндөрлөх болбол тэнцээ буюу жид гэж тооцно. Аль нэг нь илүү даамтай ч хожилцох бололцоогүй тохиолдолд илүү даамтай тоглогч 0.6 оноо, дутуу даамтай нь 0.4 оноо авч хожил шийдэгддэг дүрэмтэй.

- “Төрдөг даам”-ыг нэг тал 14 даамаар тоглоход цөөдөхгүй юу. 100 буудалт даамыг 20 ширхэг даамаар тоглодог биз дээ?

- “Төрдөг даам” 9х9 буюу 81 хөлөгтэй. Тооны хувьд ч, хөллөх нүдний хувьд ч цөөрч, жижгэрсэн байх жишээтэй. Үүнийг би “Төрдөг даам”-ын оюунлаг чанарын нягтаршил гэж ойлгодог. Таны онцлоод байгаа 14 даамын тав нь төрдөг шинжийг агуулсан нэг, хоёр, гурван сартай буюу төрдөг даамууд байдаг. Эдгээр даам эсрэг талаасаа идээ авсан тохиолдол бүрт сарныхаа тоогоор төрөх буюу өөрийнхөө талын даамын тоог нэмж явдаг. Эл шинж тоглолтыг сонирхолтой, оюунлаг болгох шалтгаан болж өгдөг. Хоёр талд хожлын боломж, нөөц төрдөг шинжээсээ хамааран бараг л байнга агуулагдаж байх жишээтэй.

- Та сая “Төрдөг даам”-ын төрдөг шинжийн тухай ярьлаа. Тэгвэл энэ шинжээсээ хамааран олон төрөөд байвал даам дутах, хөллөх нүд /буудал/-гүй болчих юм биш үү?

- “Төрдөг даам”-ын энэ шинж тоглогчийн оюун ухааныг олон талаас нь илүү их сорих шалтгаан, хөшүүрэг болж өгдөгт гол учир байдаг. Манайхан таны асуусныг л бас асуудаг. Дээр нь тоглолт мөд дуусахгүй удаан үргэлжлэх юм байна гэдэг. Санаа зовох, асуух эрх байлгүй л яахав. Тэгвэл “Төрдөг даам” өнөөдөр эзэлхүүнлэг чанарыг олон зохиогдож, бүтээгдэж чадсан нь эдгээр асуудлыг шийдэж нэг мөр болгосныг гэрчлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, олон төрвөл даам дутах, хөллөх нүд/буудал/-гүй болох, үргэлжлэх хугацаа гээд хүмүүсийн санаа зовоод байгаа эдгээр асуудал тухайн үед “Төрдөг даам”-ын зохиогчийн шийдэх, хийх ажлуудын нэгээхэн хэсэг байсан. Сонирхуулахад, эдгээр асуудлыг зохиогчийн зүгээс сар дэлхийг, дэлхий нарыг тодорхой цаг хугацаанд алдалгүй яг таг тойрон эргэж чаддагийн адил сайн шийдэж чадсан болно.

- “Төрдөг даам”-ын үргэлжлэх хугацааны талаар товч ярина уу, орхигдчих шиг боллоо?

- Шатар, даам гээд хүний оюун ухааныг сорьдог, хөгжүүлдэг хөлөгт тоглоомын тоглолтын үргэлжлэх хугацаа угаасаа бага байх үндэсгүй. Тэглээ гээд хэт удаан байж болохгүй. “Төрдөг даам”-ын хувьд 100 буудалт даамын үргэлжлэх хугацаатай үндсэндээ дүйцдэг гэж болно.Төрдөг шинж чанараасаа хамааран тоглолтын явцад талууд урсгал байдлаар нэлээд олон даамаар тоглосон байдаг ч энэ нь “Төрдөг даам”-ын тоглолтын үргэлжлэх хугацааг удаашруулах бус хурдасгуур болж байх жишээтэй. “Төрдөг даам”-ын төрдөг шинж чанарыг давалгаалуулж чадвал эсрэг талаа хожих магадлал ихсэх буюу тоглолтын үргэлжлэх хугацаа багасч байдаг. Энэ хоёр хооронд урвуу хамаарал харагдаж байна. “Төрдөг даам”-д нэмэгдэх даамуудыг энгийн /саргүй/ даамуудаас нөхөн тавьдаг дүрэмтэй. Надад нэг спортын сэтгүүлч эдгээр даамуудад сартай даам оруулж өгвөл ямар уу гэх санал хэлж байсан. Ийм зүйл байж ёстой болохгүй. Тоглолт өндөрлөж өгөхгүй, удаан үргэлжлэхэд хүрнэ гэдгийг зохиогчийн хувьд хэлсэн. Нэг бодож баймаар зүйл байна. Манайхны зарим юм танилцуулахад шууд эсрэг байр суурьнаас ханддаг тал бий. Шалтгаангүйгээр шүү дээ. Бусад улс үндэстний адил үсрэнгүй хөгжилд хүрэхэд монголчууд бидэнд итгэлцэл, нэгдэл, нягтрал хэрэгтэй гэдгийг ойлгох цаг болсон шиг санагддаг.

- Баярлалаа. “Төрдөг даам”-ыг хөгжүүлэхэд цаг хугацаа их шаардагдах байх. Хүмүүс шинэ юмыг хүлээн авахдаа яагаад ч юм хойрго ханддаг шүү дээ?

- Тэр үнэн. “Төрдөг даам” бол бүх насны хүмүүст хэрэгтэй нэгэн төрлийн оюуны спорт юм. Харин хэн бүхний сонирхлыг татах, дурлуулах тийм ажлыг эрчимтэй, жигд зохион байгуулах ёстой. Гэхдээ эхлээд улс нийтээрээ “Төрдөг даам”-ыг хүлээн зөвшөөрсөн, нэгдсэн нэг ойлголттой болох нь гол. Ингэж чадвал дараа дараачийн алхмуудыг аяндаа хийх бөгөөд монголчууд бид үндэстний хэмжээний оюунлаг тоглоомтой болчих юм

 

 

 

Зохиогч:Баттөрийн Даариймаа
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:314
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой