”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Li Yan: - Монгол хүүхдүүд гадаад хэл сурах дэндүү авьяастай

Li Yan: - Монгол хүүхдүүд гадаад хэл сурах дэндүү авьяастай

   Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа учраас зарим эцэг, эхэд хэрэгтэй болов уу гэсэн үүднээс хятад багштай ярилцсан ярилцлагаа сийрүүлье. Өөрөөр хэлбэл, монгол хүүхдийн сурах арга барил, давуу болон алдаатай тал юу байдгийг Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Сэн Лизэ” сургуулийн хятад хэлний багш Ли Яан /Li Yan/-гаас тодруулсан юм. Хүүхдүүдтэй эелдэг зөөлөн, зөв харилцдаг тэрбээр өнгөрсөн хичээлийн жилд Монгол дахь хятад хэлний сайн дурын багш нарын холбооноос хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургуулиудын дунд зохион байгуулсан хятад хэлний заах арга зүйг шалгаруулах тэмцээнд сургуулийнхаа хятад багш нартай оролцон тэргүүн байранд шалгарсан чадварлаг багш гэдгийг хэлэхэд таатай байна.

- Өдрийн мэнд хүргэе. Та “Сэн Лизэ” сургуультай ажил, амьдралаа холбоод удаж байна уу. Монгол хүүхдүүдэд багшлахын сайхан нь юу вэ. Сэтгэгдлээ хуваалцана уу?

- Баярлалаа, танд ч өдрийн мэнд хүргэе. Би монгол хүүхдүүдэд хичээл заахдаа үргэлж баяр баяслыг мэдэрдэг. Миний бие Олон улсын хятад хэлний багшийн мэргэжилтэй. “Сэн Лизэ” сургуульд гурав дахь жилдээ багшилж байна. Өмнө нь монгол хүүхдүүдэд хичээл зааж байсан. Их сургуульд суралцдаг залууст хятад хэл зааж байсан бол энэ удаа “Сэн Лизэ” сургуулийн бага ангийн хүүхдүүдэд хичээл орж байна. Насанд хүрсэн залуус, хүүхэд хоёрт хичээл заахад ялгаатай. Их сургуулийн оюутнууд заасан хичээлийг мэдээж амархан ойлгоно. Бага ангийн хүүхдүүдийн хувьд заах арга барил арай өөр. Тэд хятад хэлийг дөнгөж сурч байна. Хятад хэлийг сурахад амаргүй. Мөн тэд жаахан хүүхдүүд, дээр нь төрөлх хэлэндээ дөнгөж суралцаж байгаа юм. Гэсэн ч манай хүүхдүүд хятад хэл болон төрөлх хэлэндээ их сайн суралцаж эхэлсэн. Жаахан дутагдал нь гэрийн даалгавраа хагас дутуу хийх гээд байдаг талтай. Үүнийг засч, анхааруулчихвал манай хүүхдүүд хятад хэлэнд сайн суралцаж байна. Хятад хэлний гийгүүлэгчийг тогтоон, сурахад амаргүй. Үүн дээр хүүхдүүд алдах талтай байдаг. Алдаа оноог цаг тухайд нь засаад явбал хятад хэлийг монгол хүүхдүүд сайн сурч байгаад багшийн хувьд их баярладаг. Манай “Сэн Лизэ” сургуулийн хамт олон халуун дулаан уур амьсгалтай. Ялангуяа, нэг нэгнээ гэсэн сэтгэлтэйгээс гадна залуу багш нараа сайн дэмждэг.

- Зургаа, долоон настнуудтай ажиллаж байгаа юм байна. Тэд хэр дүрсгүйтдэг вэ?

- Хятад хүүхдүүд суух ёстой гээд хэлбэл суугаад л байдаг. Өөрөөр хэлбэл, багш юу хий гэнэ түүнийг л хийнэ. Хятад, Монгол хөрш орон хэдий ч хүүхдүүдийн онцлог их өөр юм. Нууцгүй хэлэхэд, монгол хүүхэд тогтвортой сайн сууж тэр бүр чаддаггүй. Ялангуяа, бага ангийнхан. Нэг үг хэлээд дуусаагүй байхад босоод гүйчихсэн байх жишээтэй. Гэсэн ч монгол хүүхдүүд хятад хүүхдүүдийг бодвол дуу дуулах, бүжиглэхдээ их авьяастай. Мөн гарын ур сайтай. Өөрийн сонирхож буй зүйлийг нь хийлгэвэл чин сэтгэлээсээ хийдэг нь надад их таалагдсан. Дээр нь гадаад хэл сурах их авьяастай нь анзаарагдсан. Тиймээс гадаад хэл сурах авьяастай хүүхдүүдэд хятад хэлийг чадлынхаа хэрээр зааж сургах нь миний зорилго. Хятад хэлийг би сайн заах болно. Манай “Сэн Лизэ” сургуульд хүүхдээ сургаарай гэж эцэг эхчүүдэд хэлмээр байна.

- Энэ зун Монголын хөдөө тал нутгаар хэр аялав. Морь, тэмээ унаж үзсэн биз дээ?

- Миний бие Монголын түүхийг шимтэн сонирхдог. Ялангуяа, Монголын үзэсгэлэнт газраар аялах дуртай. Саяхан манай сургуулийнхан Дорноговь аймгийн Сайншандын Хамарын хийдээр аялсан. Үнэхээр үзэсгэлэнтэй сайхан нутаг байна билээ. Мөн тэнд тэмээ унаж, хурга тэвэрсэн. Энэ дашрамд хэлэхэд, Монголын бүх үзэсгэлэнт газраар аялахыг хүсдэг.

- Манай хүү таныг үргэлж магтдаг. Өгсөн гэрийн даалгаврыг тань чин сэтгэлээсээ хийдэг. Ер нь багш хүн хүүхдүүдийнхээ сэтгэлд хүртэл ажиллахын тулд юу хийх ёстой гэж үздэг вэ?

- Баярлалаа, миний шавь ёстой хөөрхөн шүү. /инээв/ Энэ ч үүднээс би бүх шавь нараараа бахархаж, хайрладаг. Тэд бүгд хөөрхөн бас эгдүүтэй. Миний өгсөн гэрийн даалгаврыг чин сэтгэлээсээ хийж ирдэгт нь бүр их баярладаг. Багшийн түшиг тулгуур нь аав ээжүүд байдаг. Иймээс аав ээжүүдтэй нэг баг болж ажиллахад анги даасан багшийн үүрэг их. “Сэн Лизэ” сургуулийн 3б ангийн багш Б.Бат-Ундрах надад тусалж, эцэг эхчүүдэд гүүр болж сайн ажилладаг. Анги даасан үзэсгэлэнт багш Б.Бат-Ундрахдаа баярлаж явдгаа энэ дашрамд хэлье. Мөн намайг дэмжиж, урам хайрладаг бяцхан шавь нарынхаа аав ээжид мөн баярладаг. Би хичээл зааж байгаа бүх шавь нараа сайн хүн болоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Дахин хэлэхэд, тэднийхээ төлөө би чадлынхаа хэрээр зүтгэх болно. Яагаад гэвэл шавийн эрдэм багшаас гэдэг биз дээ. Шавь нараа сайн хүн болгохын төлөө би хичээх болно. Эцэст нь дахин хэлэхэд, хамтдаа сурч, тоглож, хөгжилдье гэвэл “Сэн Лизэ” сургуулийг зориорой.

Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

 

 

 

Зохиогч:Б.Даариймаа
Найруулагч:Б.ХУРЦАА
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:670
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой