”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар түүнтэй утсаар ярив

Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар түүнтэй утсаар ярив.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И 12-р сарын 02-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар түүнтэй утсаар ярьжээ.

Ван И: Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож, хоёр орон иж бүрэн тэмдэглэлт үйл ажиллагаа амжилттай зохиож, олон салбарын харилцаа, хамтын ажиллагаа шинэ төлөв байдалтай болж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжлийн чиг хандлагаа хадгалж байна. Хоёр тал хамтдаа хичээн зүтгэж, харилцан итгэлцэх, харилцан дэмжих сайн сайхан уламжлалыг цаашид хөгжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, иргэдийн амьжиргааны төслийн хэрэгжилтийг түргэн ахиулж, Хятад, Монголын харилцааны үр өгөөжийг хоёр орны ард түмэнд илүү ихээр хүртээх нь зүйтэй гэжээ.

Д. Цогтбаатар: Энэ онд Монгол, Хятад хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэж, хоёр орны харилцааны хөгжлийг хүчтэй урагшлууллаа. Хоёр талын өндөр зиндааны харилцаа солилцоо нягтарч, хоёр талт худалдааны хэмжээ шинэ рекорд тогтоов. Монголын тал Нэг Хятад улсын бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, Хятадын талтай хамтдаа хичээн зүтгэж, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.

 

 

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:343
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой