”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин Патрушевийг хүлээн авч уулзав

12-Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин хотноо БНХАУ-д хүрэлцэн ирж Хятад, Оросын хууль хэрэгжүүлэх аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизмын хурал болон Хятад, Оросын стратегийн аюулгүй байдлын зөвшилцөлд оролцож буй Оросын холбооны аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Патрушевийг хүлээн авч уулзав.

Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 02-нд Бээжин хотноо БНХАУ-д хүрэлцэн ирж Хятад, Оросын хууль хэрэгжүүлэх аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизмын хурал болон Хятад, Оросын стратегийн аюулгүй байдлын зөвшилцөлд оролцож буй Оросын холбооны аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Патрушевийг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин: Энэ онд Хятад, Орос хоёр талдаа дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээг амжилттай зохиож, хоёр орны харилцаа хөгжлийн шинэ эрин үед орлоо. Олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд Хятад, Орос нягт хамтран ажиллаж, үүрд үнэнч, найдвартай стратегийн түнш байж, харилцан стратегийн хүчтэй дэмжлэг үзүүлэх ёстой юм. Ойрын жилүүдэд Америк зэрэг барууны орон Хятад, Оросын дотоод үйл хэрэгт гар дүрж, хоёр орны тусгаар тогтнол аюулгүй байдалд заналхийлж, хоёр орны эдийн засаг, нийгмийн хөгжилд саад учруулж байна. Хятад, Орос цаашид стратегийн аюулгүй байдлын зөвшилцөл болон хууль хэрэгжүүлэх аюулгүй байдлын хамтын ажиллагаа хэмээх хоёр индрийг ашиглан, стратегийн аюулгүй байдлын ойлголцлоо бэхжүүлэн, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, өөрсдийн амин чухал эрх ашиг болон хоёр орны хамтын аюулгүй байдлыг хамгаалан, бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах ёстой гэжээ.

Патрушев: Орос, Хятадын харилцаа бат бөх. Өнөөгийн Америк хэрэгжүүлж буй олон бодлого нь Орос, Хятад хоёр орны эрх ашгийг хохироогоод зогсохгүй олон улсын систем, дэг журамд сөрөг нөлөө үзүүлж байна. Орос, Хятад хоёр орон олон улсын олон чухал асуудлаарх байр суурь адил буюу ойролцоо байдаг, хоёр тал цаашид нягт харилцаж, Орос, Хятад хоёр орны өөрсдийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалан, олон улсын стратегийн тогтвортой байдлыг хамгаалан, олон талт болон ардчилсан олон улсын харилцааг дэмжиж, олон улсын хуулийг хамгаалан, олон улсын дэг журмыг журамлах ёстой гэжээ.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:469
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой