”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Европын холбооны Ерөнхийлөгч Урсула фон дер Лайентай утсаар ярив.

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Европын холбооны Ерөнхийлөгч Урсула фон дер Лайентай утсаар ярив.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 12 дугаар сарын 1-ний өдөр  Европын холбооны Ерөнхийлөгч Урсула фон дер Лайентай утсаар ярив.
Ли Кэчян Урсула фон дер Лайеныг Европын комиссын Ерөнхийлөгчийн шинээр тушаалд томилогдсонд баяр хүргэн ажилт хүсэв. Тэрбээр өнөөдрийн Хятад-Европын холбооны харилцааны хөгжлийг өндөр үнэлэв. Хятад Европын холбоо бол харилцан ашигтай хамтын ажиллагааны чухал холбоотон, талууд олон талт үзэл баримтал ба чөлөөт эдийн засаг, аралжаа худалдааг дэмждэг. Хятадын тал Европын холбоог улам төгс төгөлдөр болохыг ямагт дэмжинэ. Хятад Европын холбоонд хамтран ажиллах маш том орон зай байна. Мөн стратегийн хэмжээнд ойлголцон, бүх салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Хятад Европ төдийгүй дэлхийн дахинд ч ашигтай юм.
Тэрбээр, Хятад улс дэлхийн хамгийн түргэн хөгжиж буй улс хэдий ч "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэхийн тулд урт удаан замыг туулах болно. Хятад улс "Парисын хэлэлцээр"-т амласан цаг уурын өөрчлөлтөд эергээр нөлөөлөхийн тулд бүхий л боломжоороо хичээн зүтгэх болно. Аж үйлдвэр, хотжилт, хөдөө аж ахуйн шинэ дэвшлийг авчрахад хүрээлэн буй орчны эклогийн асуудлыг эн тэргүүнд авч үзсээр ирсэн. Ирээдүйд  Европын холбоо болон дэлхий нийттэй хамтдаа цаг уурын өөрчлөлтийг зогсооход хүчин зүтгэл гаргахад бэлэн байна гэв.
Ли Кэчян Европын холбооны тэргүүнийг ирэх онд Хятад улсад болох Хятад- Европын холбооны 22-р дээд хэмжээний чуулга уулзалтад хүрэлцэн ирэхийг урив.
Урсула фон дер Лайен “Шинэ албан тушаалаа авсан энэ онцлог өдөр эрхэм Ерөнхий сайд тантай утсаар ярьсандаа баяртай байна. Европын холбоо Европ-Хятадын харилцааг чухалчлан үздэг. Ирэх он Европ-Хятадын харилцааны хөгжилд чухал ач холбогдол өгөх жил болно. Талууд цуврал арга хэмжээ зохион байгуулж, өндөр түвшний харилцааг бэхжүүлэх хэрэгтэй. Ирэх онд би Хятад улсыг зорин Европ-Хятадын холбооны 22-р дээд чуулга уулзалтад оролцохыг хүсэж байна. Европ-Хятадын бүх салбарын хөгжил өргөн их орон зайтай, хөрөнгө оруулалтын салбарт хамтдаа сонирхож буй талуудад ашигтай зүйл олон байна. Шинээр томилогдсон Европын холбооны баг бүрэлдэхүүн цаг уурын өөрчлөлтийг ажлын тэргүүлэх байранд тавьн ажиллах болно. Цаг уурын өөрчлөлтийн талаар Хятад улсын үзүүлж байгаа идэвх санаачлага сайшаалтай. Энэ талаар Хятад улстай үргэлжлүүлэн хамтран ажиллахад таатай байна. WTO-гийн хүрээнд хамтын ажиллагааг өргөтгөж, Европ-Хятадын харилцааг нээн хөгжүүлнэ гэлээ.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:497
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой