”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

УРАД НУТАГТ “МАЛЫН ЗАХ” НЭЭСЭН МАЛЧИН

УРАД НУТАГТ “МАЛЫН ЗАХ” НЭЭСЭН МАЛЧИН

Баяннуур хотын Урад нутагт амьд малын арилжааны зах өнгөрсөн жилээс эхлэн байгуулагдсан нь Гэрэлчулуу гэх залуу малчинтай салшгүй холбоотой юм.

Гэрэлчулуу Урадын хойд хошууны Цог-Өндөр сумын Шинэ-Ус багийн малчин. 2017 онд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Гэрэлчулуу өөрийн хэдэн малаа худалдахаар наймаачин эрж хайгаад арга мухардаж байсан явдал нь түүнд гүн сэтгэгдэл үлдээсэн байна.

- Малаа зарахаар наймаачин эрж хайна. Энэ явдал малчин бид хүн гуйж байж малаа өгч байгаатай адил хэмээн тэрээр ярьж байлаа.

Тэр явдлаас хойш Гэрэлчулуу хөдөө нутгийн мал ахуйгаа яаж өндөр үнэ хүргэх талд үргэлж бодож явах болжээ. Тэрээр хоёр найзтайгаа сумын төвд жижиг хэмжээтэй мал тэжээх газар нээж, малчдын худалдах малыг цуглуулж байснаа түүнийгээ яаж өргөтгөж томруулан ажиллуулах талаар интернэт сүлжээн дээрээс эрж хайж “амьд малын арилжааны зах” түүний сэтгэлд хүрч “амьд малын арилжааны зах” байгуулсан нь энэ билээ.

“Амьд малын арилжааны зах”-ыг Урад нутгийн малчид ойлгохгүй, хүлээж авч чадахгүй байснаас Гэрэлчулуу вичат тавцанд групп байгуулан нутгийн малчдад “амьд малын арилжааны зах”-аа танилцуулж, зөвөөр ойлгуулахыг хичээж, зах нээсэн анхны өдөр 100 гаруй л бог мал заруулахаар ирсэн гэнэ. Анхны алхам хүнд гэдэг. Тэрээр зориг мохохгүй айл өрхөөр явж малын захаа танилцуулах нь чухал гэдгийг ойлгожээ.

- Зарах мал байвал зах тээж ирээд, худалдаж гарвал мөнгөө та нар өөрөө аваад яв. Хэрэв худалдаж гарахгүй бол замын тээвэрлэлтийн мөнгийг нь бид гаргана хэмээн айл бүрээр явж мал цуглуулах ажлаа эхлүүлжээ.

Захын борлуулалт удаа дараалан их амжилттай байснаар Гэрэлчулуу сэм баяртай байв. Амжилтаас урам зориг авсан Гэрэлчулуу 2018 онд “Хөдөө мал аж ахуйн хоршооны амьд малын арилжааны зах”-аа албан ёсоор ажиллуулж эхэлсэн юм.

Долоо хоногт хоёр өдөр нээдэг тус малын захаар дамжин өнгөрсөн нэг жилийн хугацаанд борлуулсан бог малын тоо 10 мянгад хүрчээ. “Малын зах” нээх бүрд хэдэн зуун мал бүр 1000 гаруй мал ирэх болсон ба 90 хувь нь зарагддаг байна. Алшаа, Баяннуур, Ордос зэрэг газрын наймаачид ирж худалдан авдаг болжээ.

- Малчид “зах”-д авч ирэн зарвал завсрын наймаачинд зарснаас 100-200 юанийн өндөр үнэтэй зарж чаддаг. Манай “зах” бусад газартай харьцуулбал том биш ч малчид наймаачдын хооронд анхны гүүр болж чадлаа. Ирэх жилээс адуу үхрийн зах нээх төлөвлөгөө байна гэж ярилаа.

Малчид, наймаачдын хооронд хийсэн худалдаа бүтвэл “зах” наймаачнаас 10 юань авна, харин малчнаас авдаггүй аж.

Малын зах нь хөдөө орон нутагт хурдтай хөгжиж, эрхлэн ажиллуулж байгаа хүний хувьд орлоготой болох шинэ замыг нээснээр үл барам малчдын хувьд малаа борлуулах шинэ арга замыг нээсэн байна.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:999
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой