”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ШУУРХАЙЛСАН УРАН БҮТЭЭЛЧ ЗАЛУУ

МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ШУУРХАЙЛСАН УРАН БҮТЭЭЛЧ ЗАЛУУ

Өвөр Монголын Баяннуур хотын Урадын өмнөд хошууны Баянхуа суурингийн Агуйн гол баг нь Монь уулаар нөмөр түшгээ хийсэн буянт нутаг. Хүн ард нь уул усныхаа өглөг хишигт зуун зууны турш амьдрал тэмцлээ хүй залгуулсаар өдгөө хүрсэн улбаатай. Алтантал дуулаачийн мэргэжлээр олон жил суралцаад хожим нь нутагтаа ирж мал тариалангийн хоршоо байгуулан, Монь уулын малын махаар ашиг орлого олж яваа малчин залуу юм.

Хоршоо байгуулан 200 мянган юанийн цэвэр орлого олно

Аав ээжээсээ ах дүү хоёулаа төрсөн Алтантал Өвөр Монголын Дэдмаа урлагийн сургуульд сонгодог урлагийн дуулаачийн мэргэжлээр дөрвөн жил суралцан, Өвөр Монголын Радио Телевизийн урлагийн найрал дууны багийн дуучнаар ажилласан байна. Аав ээж нь нас ахиж, хөдөөгийн хар бор ажил, мал ахуй хариулахад хэцүү болсноор Алтантал Хөххотын ажлаа орхин хөдөө буцаж малчин болсон байна. Сүүлийн жилүүдэд цаг агаар ган хуурай, бэлчээр өвс муудсанаас уламжлалт аргаар мал маллах нь малаараа мал тэжээсэн орлогогүй нөхцөл байдал олон болжээ. Алтанталын аав ээжийн хувьд насаараа мал малласан хашир малчид гэлээ ч өдрөөс өдөрт өөрчлөгдөн хувирч буй мал аж ахуйн амьдралаасаа гар салж хүч мөхөстөж болсон нь үнэн.

Алтантал нутагтаа буцаж ирсний дараа багийнхаа дөрвөн өрхтэй хамтран 500 мянган юанийн хөрөнгө оруулан Азтай мал тариалангийн хоршоог үүсгэн байгуулж, шинжлэх ухаанч шинэ мал аж ахуйн замаар замнасан байна. Байгуулсан 4800 тэгш дөрвөлжин метр талбай хоршоондоо дулаан саравч, өвсний агуулах, бордоо хадгалах агуулах, өвчин хижиг шалгах, хээлтүүлэг хийх байр зэргийг барьсны дээр тэжээл бордоо бэлтгэж холих машин зэрэг олон төрлийн машин төхөөрөмжийг байрлуулжээ.

Хоршоогоо байгуулсны дараа Алтантал малынхаа үүлдрийг сайжруулах ажлыг хийж эхэлжээ. 40-өөд үхэр, 20-иад адуу, 700 гаруй бог мал маллаж байгаад семинтар үүлдрийн үхэр, ноолуур сайтай ямаа, холимог цусны азарга оруулсан байна.

Монь уулын ямааны мах, үхрийн мах амтаараа Өвөр Монгол тэр дундаа Хятад улсдаа алдартай. Алтантал вичат тавцанг ашиглан зар сурталчилгаа явуулснаар үхэр ямааны махаа орон нутгийн аялал жуулчлалын газруудаар худалдан борлууснаар махны борлуулалтыг ихээхэн нэмэгдүүлж,  орлогогүй байсан нөхцөл байдлыг бүрмөсөн өөрчилж, жилийн цэвэр орлого нь 200 мянган юаньд хүрсэн байна.

Хошуу нутагтаа алдартай хурим найрын дууч

Өндөр Монийн оргилд нь

Үүл манан угалзарна

Өвгөдийн сүр шиг бараа нь

Мөхийж сөгдмөөр харагдана

“Сайхан Монь нутаг” дуунд гардаг урт гол Урадын өмнөд хошуунд бий. “Сайхан Монийн нутгаа сэтгэл бахдан дуулъя” хэмээн Монь уулыг цуурайттал уянгалуулдаг бөгөөд хурим найрын өргөөг аялуулдаг байна.

Аав ээж, ар гэртээ татагдан арга бус нутаг буцсанаас биш саарал дардан урлагийн харгуй түүнийг хүлээж байсан юм.

Нутаг буцсан хойноо хурим найрын хөгжимчин дуучнаар уригдаж, жилд 30 мянган юанийн орлого олдог хэмээн тэрээр ярьсан билээ. 

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:1012
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой