”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

ШУУД НЭВТРҮҮЛГЭЭР ҮЗЭГЧДИЙГ ЦЭНГҮҮЛСЭН “УЛААНМӨЧИР”

ШУУД НЭВТРҮҮЛГЭЭР ҮЗЭГЧДИЙГ ЦЭНГҮҮЛСЭН “УЛААНМӨЧИР”

Түвшин төрийнхөө дууллыг түмний сонорт хүргэсэн Улаанмөчирийн түүх дуурсах бөгөөд өнөөдөр болтол өрнөн хөгжиж урган мандсаар байгаа юм.

“Ургах нарны үеэр”, “Халамж хайрын хүчинд”, “Өрнөн мандахын ерөөл”, “Сонгодог бүтээлийн үзүүлбэр” 4 хэсгээс бүрдсэн “Маний Улаанмөчир” хэмээх шууд нэвтрүүлгийн тоглолт нь 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 21-ний өдөр болтол болсон юм. Тус арга хэмжээг ӨМӨЗО-ы суртал ухуулгын газраас санаачлан, ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын танхим, Радио телевиз хороо, Өвөр Монголын Монгол одон телевиз хариуцан зохион байгуулсан байна.

Энэ жил Хятад улсын дарга Ши Жиньпин Сөнид баруун хошууны Улаанмөчирт захидлын хариу илгээсний хоёр жилийн ой тохиож байгаа юм.

“Ургах нарны үеэр”

Улаанмөчир нь онцгой түүхэн цаг үед ардын соёл урлагийн хэрэгцээ шаардлагаар бий болсон хөдөө орон нутгийн урлагийн баг болно. 50-иад оны үеэр ӨМӨЗО-ы Соёлын танхим нь Шилийнгол аймгийн Сөнид баруун хошуу, Шулуун хөх хошуунд ажиллан тухайн орон нутгийн малчдын соёлын амьдралыг баялаг болгох үүднээс 1957 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сөнид баруун хошуунд хамгийн анхны Улаанмөчирийн багийг байгуулсан билээ.

“Ургах нарны үеэр” хэмээх тоглолтоор Улаанмөчирийн мэндэлсэн, хөгжсөн зам түүний цаг үед гаргасан нөлөө тусгалыг хүмүүст үзүүлсэн байна. Сөнид баруун хошууны Улаанмөчирийн ахмад уран бүтээлч И Лан:

- Сөнид баруун хошууны Улаанмөчирийг анх байгуулахад 9 хүнтэй жижигхэн баг байсан. Зөвхөн уран сайхны тоглолт гаргах биш, хөдөө орон нутгаар явж төл тосох, хонь хайчлах, өвс хадах гээд маш олон ажлыг хийдэг байлаа. Энэ амьдралд суурилан “Төл тосох бүжиг”, “Хонь хайчлах бүжиг”-ийг анх бүтээж байсан юм гэлээ.

“Халамж хайрын хүчинд”

- Улаанмөчир нь Хятад улсын урлагийн фронтын туг тэмдэг мөн.

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин ӨМӨЗО-ы Сөнид баруун хошууны Улаанмөчирт захидлын хариу илгээж, тэднийг урамшуулан зоригжуулсан билээ.

Энэ хоёр жилийн хугацаанд Өвөр Монголын Улаанмөчирт томоохон өөрчлөлт хөгжил гарсан юм. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ӨМӨЗО-ы ХIII удаагийн АТИХ-ын байнгын хорооны ХУ хурал дээр “ӨМӨЗО-ы Улаанмөчирийн дүрэм”-ийг тогтоож, 2019 оны 11 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлсэн юм. Тус тогтоол нь Улаанмөчирийн ажлыг хөгжүүлэхэд хууль цаазын баталгаа хангасан байна.

“Өрнөн мандах ерөөл”

Улаанмөчир 50-иад оноос эхлэн утга урлагийн тоглолтыг 60-аад жилийн туршид хүн арддаа хүргэж, суртал ухуулга хийж, хөдөө орон нутгаар явсаар иржээ. Хөдөө орон нутгаар хүн ардаа баясган, цаг үетэй мөр зэрэгцэн үүргээ биелүүлсээр өнөөдөр боллоо.

Тунляао хотын Хүрээ хошууны Улаанмөчирийн дарга Ууганбаяр:

- 2007 онд би Мөнхжаргал гэх торгон хоолойтой хоньчинтой танилцсан. Түүний дууг бахархахын дээр Улаанмөчиртөө элсүүлэн авч ажиллуулсан юм. Улаанмөчирийн уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүнийг сайжруулахын тулд хөдөө орон нутаг, бодит амьдрал ахуйд хүрч, авьяастай уран бүтээлчдийг элсүүлэн авдаг. Энэ нь Улаанмөчирийн чухал онцлог юм гэлээ.

“Сонгодог бүтээлийн үзүүлбэр”

Хэдэн өдрийн хугацаанд Улаанмөчирийн сонгодог бүтээлийг хүмүүст сонирхуулжээ. “Эвенк ард түмний коммунист намаа дуулна” хэмээх тоглолтоор тус арга хэмжээ нь нээгдэж, Улаанмөчирийн 60 гаруй жилийн хугацаанд хөдөө орон нутгаар явж, ард түмэнд үйлчилсэн гавьяаг харууллаа.

Халамж хайрын хүчинд Улаанмөчирийн бүтээн байгуулалт болон мэргэжилтнийг сайжруулж, хөдөө орон нутагт ажиллах цалин хөлсийг нэмж, бүх талын тоглолтын ажлыг хөгжүүлжээ. Өвөр Монголын Улаанмөчир жил бүр 8000 гаруй удаа тоглож, Өвөр Монголын ядуу буурай 258 баг тосгонд үйлчилж байна.

“Өвлөн уламжлах” бүжгээр нэвтрүүлгээ төгсгөж билээ. 60-аад жилийн турш Улаанмөчир хөдөө орон нутгийн утга урлагт үйлчилж, өөрийн онцлог үзэл санааг бий болгосон юм. Улаанхад хотын Ар Хорчин хошууны Улаанмөчирийн дэд дарга Буяндэлгэр: - Улаанмөчир ард түмний амьдрал ахуйд ойртож, ард түмний утга урлагийн хэрэгцээ шаардлагыг хангаж, тэдэнд үйлчлэх ёстой гэлээ.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:361
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой