“Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойн ололт амжилтын үзэсгэлэн” энэ оны 09-р сарын 23-ны өдөр нээлтээ хийснээс хойш иргэд олны анхаарлыг татсан бөгөөд үзэсгэлэн сонирхсон хүний тоо шинэ рекордыг тогтоосон байна.12-р сарын 02-ны өдрийг болтол үзэсгэлэнг сонирхсон хүний тоо 2 саяыг давсан бол онлайнаар үзэсгэлэн сонирхсон хүний тоо 100 сая хүрсэн байна.
Уг үзэсгэлэн "Хятадын онцлогтой социалист замыг нээн хөгжүүлж, орчин үеийн социалист улс орныг бүтээн байгуулах"-аар гол сэдэв болгон, Хятадын Коммунист Намын удирдлага дор БНХАУ байгуулагдсанаас хойших 70 жилийн хөгжлийн түүх, 70 жилийн хугацааны ололт амжилтуудыг харуулсан байжээ.
“Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойн ололт амжилтын үзэсгэлэн”-г Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо, Төвийн суртал ухуулгын газар, Цэргийн төв комиссын улс төрийн ажлын хэлтэс, Бээжин хотын засгийн газартай хамтран зохион байгуулсан юм. Иргэд тухайн газар нь хүрч үзэсгэлэнг сонирхож болохоос гадна онлайн тавцанг(guoqing70.cctv.com)ашиглан үзэсгэлэн сонирхох боломжтой ажээ. Энэхүү үзэсгэлэн 2019 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.