”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

”Хөх мөрний гурвалжин хойгийн бүсийн интегралчлалын хөгжлийн хөтөлбөр”-ийг нийтлэв

”Хөх мөрний гурвалжин хойгийн бүсийн интегралчлалын хөгжлийн хөтөлбөр”-ийг нийтлэв.

Саяхан Хятадын “Хөх мөрний гурвалжин хойгийн бүсийн интегралчлалын хөгжлийн хөтөлбөр"-ийг нийтэллээ. Хөтөлбөрт, 2025 он хүртэлх Хөх мөрний гурвалжин хойгийн бүсийн интегралчлалын хөгжлийн ахиц дэвшлийг харуулжээ. Энэ тухай мэргэжилтэн хэлэхдээ: Хөх мөрний гурвалжин хойгийн бүсийн интегралчлалын хөгжлийг ахиулах нь тус бүс нутгийн инновацын өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлэх учраас Хятадын өндөр чанартай хөгжлийг ахиулахад маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

Хөх мөрний гурвалжин хойгийн бүс Хятадын эдийн засаг хамгийн идэвхтэй хөгжсөн, нээлттэй хэмжээ өндөр, инновацын чадамжаар хамгийн хүчирхэг бүс нутгийн нэг бөгөөд Бүх Хятадын эдийн засгийн ерөнхий хэмжээний дөрөвний нэг хувийг эзэлж, үндэсний орчин үеийн бүтээн байгуулалтын ерөнхий төлөв байдал, бүх талаар нээлттэй байх тогтолцоонд стратегийн чухал байр суурьтай юм. Хөх мөрний гурвалжин хойгийн бүсийн интегралчлалын хөгжлийг ахиулах нь тус бүсийн инновацын чадамж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн нягтрал, бүс нутгийн холбоос, стратегийн үр ашигтай уялдааг нэмэгдүүлж, үндэсний өндөр чанартай хөгжил, орчин үеийн эдийн засгийн тогтолцооны бүтээн байгуулалтад маш чухал ач холбогдолтой. Тус хөтөлбөрийг нийтэлсэн тухай Хятадын Макро эдийн засгийн академийн дэд дарга Ү Шяохуа хэлэхдээ: "Хөтөлбөрт, бүс нутгийн, аж үйлдвэрийн, экологи, засаглал, дэд бүтэц, олон нийтийн төхөөрөмж зэрэг хөгжлийн интегралчлалын ерөнхий зураг төсөв, үйл ажиллагаа, менежментийг багтаасан. Тус хөтөлбөрт мөн өөрчлөлт нээлт, зах зээлийн тогтолцооны талаарх интеграцыг багтаасан. Хөтөлбөр нэгдсэн төрлийг чухалчлаагүй, харин интеграцыг анхаарсан. Гол нь нэгдмэл, дэг журамтай байгаа нь Хөх мөрний гурвалжин хойгийн бүсийн ерөнхийлсөн хүчин чадал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд ашигтай юм" гэжээ.

Хөгжлийн зорилтын хувьд хөтөлбөрт, 2025 он гэхэд Хөх мөрний гурвалжин хойгийн бүсийн интегралчлалын хөгжил бодит ахиц гаргаж, бүс нутаг дамнасан, хот хөдөө зэрэг бүс нутгийн интегралчлалын хөгжил нэлээд өндөр түвшинд хүрч, технологийн бүтээмжийн үйлдвэрлэл, дэд бүтэц, экологи, олон нийтийн үйлчилгээний салбарт интегралчлалын хөгжлийг үндсэндээ биелүүлж, интегралчлалын хөгжлийн тогтолцооны механизмыг бүх талаар байгуулна. Үүний зэрэгцээ, 2025 он гэхэд, тухайн бүс нутагт оршин суугчийн хүн амын хотжилтын хэмжээ 70 хувьд хүрч, судалгааны хөрөнгө оруулалт 3 хувиас илүү гарч, 5G сүлжээний хамрах хүрээ 80 хувьд хүрсэн зэрэг олон зорилт биеллээ олох юм.

Тус хөтөлбөрт мөн стратегийн таван байрлалыг дурдсан байна. Үүнд, үндэсний хөгжлийн идэвхтэй, хүчтэй өсөлтийг бий болгох, үндэсний өндөр чанарын хөгжлийн жишиг бүс бий болгох, орчин үеийн тэргүүлэх бүсийг үндсэндээ байгуулж, бүс нутгийн интегралчлалын хөгжлийн үзүүлэлтийн бүс, шинэ цаг үеийн өөрчлөлт шинэтгэлийн газар болгох зэрэг багтана. Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны Газрын хөгжил, бүс нутгийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Гао Гүөли хэлэхдээ: Хятадын бус нутгийн зохицолд хөгжлийн стратеги “Бүс ба зам” санаачилгатай харилцан холболдсоноор Хятадын өөрчлөлт нээлтийн ахицыг түргэтгэнэ гэжээ.

"Бүх Хятадын өөрчлөлт нээлтийн орон зайн хувьслаас үзвэл, өмнөөс умард, зүүнээс баруун тийш хэмээх үйл явцыг өнгөрөөсөн юм. "Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлснээс хойш, дотоодын өөрчлөлт нээлтийг өндөр хөгжилтэй гадаадад нээлттэй байдалтай нягт холбосон. Иймээс Хөх мөрний гурвалжин хойг ч тэр, Бээжин, Тяньжинь, Хэбэй, Гуандүн-Хонконг-Макаогийн их булангийн бүс бүгд "Бүс ба зам”-тай нягт холбогдон, үндэсний цаашдын өөрчлөлт, нээлтийн үйл явцыг хамтдаа ахиулна" гэжээ.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:ХТРТ
Мэдээ үзсэн:392
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой