Бээжин хотноо 12-р сарын 02-нд гэрчилгээ, лицензийг ялгаж салгах өөрчлөлтийг бүх талаар хэрэгжүүлэх туршилтын цэгийн бэлтгэл сургалтыг дайчлах теле хурал боллоо. Саяхан ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян чөлөөт худалдааны туршилтын бүсэд гэрчилгээ, лицензийг ялган салгах тухай өөрчлөлтийг бүх талаар хэрэгжүүлэх туршилтыг цэгийн ажлын талаар цохолт хийсэн юм. Тус цохолтод гэрчилгээ лицензийг ялган салгах өөрчлөлт бол эрхийг өгч, хяналтаа чангатгаж, үйлчилгээг сайжруулах өөрчлөлтийг гүнзгийрүүлж, бизнес эрхлэх орчныг сайжруулан, зах зээлийн эрч хүчийг дайчлах чухал арга хэмжээ юм. Сүүлийн жилүүдэд Хятадын бизнесийн орчин тасралтгүй сайжирч, дэлхийд дээгүүр орж байна. Гэвч олон улсын тэргүүний түвшинтэй харьцуулбал нэлээд их дутагдал бий. Хятадын хотууд хоорондын бизнесийн орчны зөрүү ч нэлээд их байна. Эрхбиш зах зээлийн дүрэм журам, хуулийн засаглал, олон улсын жишгээр ажиллах хэрэгтэй гэсэн байна.