”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Санхүүгийн хамтын ажиллагааг дэмжиж байна

Санхүүгийн хамтын ажиллагааг дэмжиж байна

Австрали дахь Хятадын Худалдааны танхимын Санхүүгийн үйлдвэрлэлийн хороо “Австрали дахь Хятадын Худалдааны танхимын санхүүгийн байгууллагуудын форум”-ыг 12-р сарын 03-нд зохион явуулсан байна. Тус форум Хятад, Австралийн хөрөнгө оруулалт, банк санхүүгийн хамтын ажиллагааг идэхтэй дэмжиж, ойлголцол, хэлхээ холбоогоо бэхжүүлэн, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт, санхүүгийн хамтын ажиллагааны чиглэлээр тулгарч буй бэрхшээл, боломжийн талаар судлан ярилцаж, Хятад, Австралийн нийтлэг ойлголтыг нэмэгдүүлж, хоёр талын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.

Хятадаас Австралид суугаа элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны зөвлөх Хуан Рэньган: Хятад, Австралийн эдийн засаг, худалдааны харилцааг Хятад улс ихээхэн чухалчлагдаг. Өнгөрсөн 10 жилийн турш Хятад улс Австралийн худалдааны хамгийн том түнш явж ирлээ. Хятад улсын эдийн засгийн хөгжил хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаанд асар их боломж олгосон юм. Хятадын эдийн засгийн хөгжлийн ололт амжилтын тухайд Австрали улсын идэвхтэй оролцоо, хувь нэмэрт талархах ёстой. Өөрчлөлт нээлт хийсэн дөчөөд жилийн турш Хятадын банк санхүүгийн байгууллагууд маш их дэвшил гаргаж, олон улсын нөлөөлөх хүчин, байр суурь ч илэрхий дээшилсэн. Энэ нь Хятадын онцлогтой социалист тогтолцооны давуу талын илрэл. Хятадын онцлогтой социалист тогтолцоог эрс баримтлан, төгөлдөржүүлж, үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадамжийг орчин үеийн болгож, Хятадын зах зээлийн эрүүл хөгжлийг улам илүү дэмжин, Хятад, Австралийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөхөд улам саруул зам нээж өгнө гэжээ.

Хятадын Төв банкны орлогч дарга Сүнь Юй: Сүүлийн арван сард дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд гүн гүнзгий өөрчлөлт гарч, дэлхийн банк санхүүгийн байгууламжид маш их сорилт тулгараад байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, урт хугацааны турш хүү багатай, бүр сөрөг хүүтэй зах зээлийн орчинд байж, банк санхүүгийн хэлбэлзэлтэй, орчин, дэлхийн тодорхойгүй дэглэмтэй холбоотой юм гэжээ.

Тэрээр: Дэлхийн эдийн засгийн өөрчлөлтийн хандлага урьд өмнө байгаагүй бизнесийн боломж нээж магадгүй. Жишээлбэл, Ази, Номхон далайн улс орнууд санхүүгийн бизнесийг төвлөрүүлэх төв болж, технологийн хувьсгал нь санхүүгийн салбарт өөрчлөлт оруулж, Хятад улс санхүүгээ улам тэлж, гадаадад нээлттэй байдлаа хадгалах нь дэлхий нийтэд үр өгөөжөө хүртээж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх явдал нэмэгдэх нь санхүүгийн салбарын урт хугацааны хөгжлийн баталгаа болж байна. Хятадын Төв банк олон ургалч чанарын давуу талаа гүйцэд дайчилж, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн “гадагш гарахыг дэмжин”, Австралийн орон нутгийн хэрэглэгчдэд үйлчилж, Австралийн ажил нэгтэн, олон салбарынхантай хамтдаа боломжийг ашиглаж, тулгаран ирэх сорилтуудыг хүлээн авч, хамтдаа ашиг хүртэж, Хятад, Австралийн эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаанд үйлчлэхэд бэлэн байна гэжээ.

Австралийн Банкны холбооны гүйцэтгэх захирал Анна Блэйг: Хятад, Австралийн эдийн засаг, худалдааны харилцааг эрчимжүүлж, хоёр орны аж ахуйн нэгжийн харилцан итгэлцэл, солилцоог нэмэгдүүлэх нь маш чухал юм. Хятад бол Австралийн худалдааны хамгийн том түнш. Хоёр орон харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх хоёр талын харилцааны үр өгөөжийг хүртэж байна гэжээ.

Westpac Банкны ахлах эдийн засагч Билл Эванс, Хятадын Төв банкны Сидней дэх салбарын ахлах эдийн засагч Сүн Лиган нар 2020 оны Австрали, Хятадын эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн боломжийн талаар урьдчилан таамаглажээ.

Тус арга хэмжээнд, Хятад, Австралийн засгийн газрын албаны хүн, Австрали дахь Хятадын хөрөнгө оруулалттай банк, гадаадын хөрөнгө оруулалттай банк, Австралийн орон нутгийн банк санхүүгийн томоохон байгууллагын төлөөлөл, аж үйлдвэрлэлийн салбарынхан, мэргэжилтэн судлаач зэрэг 170 гаруй зочин оролцсон байна.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:ХТРТ
Мэдээ үзсэн:1856
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой