”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Сагагийг Японд экспортолсон түүх

Сагагийг Японд экспортолсон түүх

Ам тариа боловсорч шинэ сагаг ургац авах цаг болоход Цэнгэлтийн чулуун тээрмээр тээрэмдсэн сагагийн гурилыг хүмүүс булаацалдан авдаг ажээ. Хүрээ хошууны Шэнь Тяань хүнсний бүтээгдэхүүний ХХК компани нь Цэнгэлтийн сагагийн будаа боловсруулах тусгай компани юм. Тэрээр мөн уламжлалт чулуун тээрмээр сагагийн будаагаа боловсруулан гурил хийдгээрээ онцлог байжээ.

- Бид үлгэр домог шиг түүхэнд үлдсэн чулуун тээрмийг дахин “залан авч ирж” сагаг боловсруулсан нь сагагийг Япон улсад экспортлох болсонтой холбоотой гэж Цэнгэлт танилцууллаа.

Япончууд дэлхийд алдаршсан чанга нямбай үндэстэн учир сагагийн гурилын ашиг шимийг юунаас ч чухалд үздэг. Японы хэрэглэгчдийн стандартад хүргэхээр олон аргаар туршиж хийж үзсэнээс хойш Цэнгэлт сүүлийн үеийн машинаар боловсруулсан сагагийн гурил нь бага насны үедээ чулуун тээрмээр тээрэмдэн боловсруулж байсан гурилтай харьцуулахад ер нь амт шимтээр тааруу байгааг ойлгожээ. Ингэсний дүнд тэрээр 2016 онд хээр хөдөө, голын эргээр хэвтэж байсан арав гаруй чулуун тээрмийг “залан авч ирж”, “саарал илжгээ хөлөглөж сагагийн гурилаа боловсруулж байсан ”тээрмийг өөрчлөн сайжруулж ашиглалтад оруулав.

- Болд өрүүл машинаар сагаг тээрэмдэхэд температур нь 70-80 хэм хүрдгээс шалтгаалан хүний эрүүл мэндэд ашигтай шим тэжээл нь алга болдог. Ингээд бид чулуун тээрмийг өөрчлөхдөө үрэлтийн температурыг 10 хэмээс хэтрүүлэхгүйд анхаарал хандуулсан бөгөөд минут бүрд зөвхөн 8-10 удаа эргэхээр зохицуулсан. Шулуун тээрмээр тээрэмдсэн сагагийн гурилд витамин B1, B2, олон төрлийн уураг, төмөр, цайр зэрэг элемент агуулагддаг бөгөөд целлюлоз тутаргын 10 дахин агуулагддаг гэж Цэнгэлт танилцуулсан юм.

Бохирдолгүй, хольцгүй, шим тэжээл сайтай сагагийн гурил нь Хятадын хэмжээд цаашид Япон, Малайзаар хүртэл зарагдаж байгаа ажээ.

“Гурван өдөрт ургаж, гучин өдөрт цэцэглэж, гурван минутад болгоно” гэж нутгийн хүмүүс сагагийн онцлогийг толгой сүүл холбон дүрсэлсэн байдаг. “Саарал илжиг, сагагийн гурил” нь ӨМӨЗО-ы Хүрээ хошууны нутгийн гаралт болж, Хүрээ хошуу ч “Хятадын сагагийн нутаг” гэх сайхан алдартай юм. Хүнсний бүтээгдэхүүний чанар ба шим тэжээлд илүү их анхаарал тавих болсон өнөөдөр Хүрээ хошууны чанар сайтай сагаг нь гадаад дотоодын хэрэглэгчдийн таашаалыг олсоор ирсэн байна.

Цэнгэлт эхлээд Японд байгаа дүү Давшилттайгаа хамтран ажиллаж 2007 оноос эхлэн Хятадын Далиянь гармаар Хүрээ сагагийг Япон улсад танилцуулан зарж байжээ. Эхлээд тэрээр 20 тонн захиалга авч байсан бол өнөөдөр хамгийн ихдээ 2000 тонн захиалгатай болсон байв. Дан ганц Японд экспортолж байгаа сагаг жилд 1800 тоннд хүрч, Хүрээ хошууны сагагийн 6 хувийг эзэлж байна. Ингэснээр өнгөрсөн онд Цэнгэлт сая гаруй юанийн орлоготой болсон байв.

- Японд экспортлох гэдэг тийм хялбар явдал биш. Шороог нь цэвэрлэж, шар сагагийг нь цэвэрлэж арилгаад 20 тонн сагагийг Далянь гарамд хүргэж байсан түүхтэй. Ингээд бас сохор мөнгө ч олоогүй үе зөндөө бий. Бас нэг удаа сагаг хорхойтсон гээд боомт дээр арваад хоног тавьж, зардлыг нь өөрөө төлсөн. Япончууд их нямбай хүмүүс, тарьж ургуулахаас үйлдвэрлэж боловсруулахад хүртэлх бүх үйл явцад өөрөө ирж хяналт тавина. Бид олон жилийн турш хичээн зүтгэснээр захиалга жилээс жилд нэмэгдсээр байна гэж Цэнгэлт ярилаа.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:АМЬДРАЛ ГАРАГИЙН СОНИН
Мэдээ үзсэн:1240
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой