”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

”Монголд ажиллаж байсан хятад ажилчдын клуб буюу Хятадын соёлын төв” номын нээлт болов

Номын нээлт болов.

“Монголд ажиллаж байсан хятад ажилчдын клуб буюу Хятадын соёлын төв” баримтат номын нээлтийн арга хэмжээ 12-р сарын 04-нд Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд боллоо.       

Нээлтийн арга хэмжээг Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн дэд дарга н.Хасбагана нээж хэлсэн үгэндээ: Энэ удаагийн арга хэмжээнд Монгол Улсын их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүд оролцож байна. Энэ номонд манай хоёр улс хоорондын харилцааны 50,60-аад оны үеийн түүхэн материалыг багтаасан. Номын зохиолч Түмэнбаяр, СУИС-ийн н.Оюунчимэг багш нар ихээхэн хүч хөдөлмөр зарцуулж, үнэт ховор материалыг цуглуулж хэвлүүлсэн нь хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулсан бас нэгэн чухал арга хэмжээ боллоо хэмээн үзэж байна гэжээ.   

Монгол Улсын ШУ-ны гавьяат ажилтан, түүхч, доктор З.Лонжид: Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв бол гадаад улсуудаас Монголд анх байгуулагдсан соёлын төв юм. Энэ төвийн үйл ажиллагаатай холбоотой, 1910-аад оноос эхлэн өнөөг хүртэл ажиллаж байгаа холбогдох архивын болон хэвлэл, аман сурвалжуудыг нэгтгэж, таван бүлэгтэй ийм том ном бүтээжээ. Энэ номд Монгол, Хятадын соёлын хамтын ажиллагааны түүхийг лавшруулан судлахад ихээхэн хэрэгтэй материалууд орсон. Номын хэсэг бүр өөр өөр агуулгатай тул, уншиж судалдаг хүнд ихээхэн хэрэгтэй бүтээл болсон байна гэжээ.           

Зохиолч, сэтгүүлч Ц.Түмэнбаяр: Энэ номд аль болох судалгааны эргэлтэд ороогүй бүтээлүүдийг багтаасан. Ном зургаан бүлэгтэй. Үүнд ерөнхий хэсэг, хятад клуб яагаад байгуулагдсан тухай I бүлэг, Ший янгууны тухай II бүлэг, “Ажилчны зам” киноны бүлэг, Монголд ажиллаж байсан хятад ажилчдыг соён гэгээрүүлэх, бичиг үсгийн боловсрол олгоход зориулсан боловсролын бүлэг, хувь хүмүүсийн аман ярилцлагын дурдатгалууд, сонин сэтгүүлд өгсөн ярилцлагуудыг багтаасан төгсгөлийн бүлгээс бүтсэн. Энэ номоо Хятадын Соёлын төвийн захиалгаар доктор н.Оюунчимэгтэй хамтарч бичсэн гээд, тус номыг бүтээхэд гүн туслалцаа үзүүлсэн байгууллага,хувь хүмүүст талархал илэрхийллээ.

Энэхүү номд хятад ажилчдын клуб буюу Хятадын Соёлын төвийг байгуулах болсон түүхэн шалтгааныг архивын баримт, гэрэл зураг, тухайн үед хэвлэгдэн нийтлэгдэж байсан ном, сонин, хэвлэл зэрэг анхдагч эх сурвалжуудаар баяжуулан баталгаажуулж, уншигчдын хүртээл болгож буй юм. Энэ бүтээлд кирилл монгол бичиг, босоо монгол бичиг, хятад, орос хэл бичгийн баримт, материалуудыг хавсаргаж, гол дүгнэлтүүдийг монгол, англи хоёр хэлээр бичиж хэвлүүлсэн нь хоёр улсын хамтын ажиллагаа, соёл урлагт ихээхэн хувь нэмэр оруулах бүтээл болсон хэмээн үнэлэгдэж байгаа юм.

Энэхүү түүхэн номын ажил БНХАУ байгуулагдсаны болон Хятад, Монгол найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Тус номыг Монгол Улсын зохиолч, сэтгүүлч, утга зохиолын магистр Ц.Түмэнбаяр, СУИС-ийн багш, утга зохиолын доктор Г.Оюунчимэг нар хамтран бичиж, Монгол Улсын Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвөөс эрхлэн хэвлүүлжээ. Мөн Монголын Театрын Музей, Үндэсний Төв Архив, кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын сан хөмрөг, Нийслэлийн Архивын Газар, Үндэсний Номын Сан зэрэг олон байгууллага, хувь хүний гүн туслалцаатайгаар бүтсэн байна. 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:557
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой