”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Монголын нууц товчоон” нэрээр нэрийдсэн дэлхийд цорын ганц музей

“Монголын нууц товчоон” нэрээр нэрийдсэн дэлхийд цорын ганц музей

“Монголын нууц товчоон музей” нь дэлхийд цорын ганц номын нэрээр нэрийдсэн, тэрчлэн “Монголын нууц товчоон”-оор нэрийдсэн музей юм. “12 дугаар сарын 04-ний үдээс өмнө Отог хошууны Улаанбалгас дахь “Монголын нууц товчоон музей”-н дэд дарга Отгондалай бидний сурвалжлагыг хүлээн авахдаа омог бардам танилцууллаа.

Тус музейг яагаад Отог хошуунд байгуулсан буюу яагаад Отог хошуу тус музейг байгуулсны учир шалтгааны тухай Отгондалай бидэнд 3 талаар тайлбарласан юм. Нэг. Чингис хаан баруун тийш тангуудыг дайлахдаа одоогийн Отог хошууны газар нутгаар өнгөрсөн байдгийг “Монголын нууц товчоон”, “Монголын түүхэн тэмдэглэл” зэрэг сурвалж бичгүүдэд тэмдэглэж байдаг. Хоёр. Отог хошууны Хишигбат гэх хүн 1940 онд “Монголын нууц товчоон”-ыг хамгийн анх монгол бичгийн хорголжин бараар ном болгон хэвлүүлсэн. Гурав. 2010 оны Шанхайн дэлхийн үзэсгэлэнд Өвөр Монголын Өөртөө Засах Орноос бэлэглэсэн цорын ганц нандин бэлэгт нэрт монгол уран бичээч, мөн ч тус музейг үүсгэн байгуулагч, Отог хошууны Бао Жиньшаний “Монголын нууц товчоон”-ыг хуулан бичсэн уран бичлэгийн эвхмэл сонгогдсон байдаг гэв.

Тус музей нь 2 жилийн туршин ажиллаад энэ жилийн 07 дугаар сард албан ёсоор нээлтээ хийжээ. Дэлгэн үзүүлэх талбай нь 2840 хавтгай дөрвөлжин метр бол тэмээний яс, үхрийн шир, торго, мөнгөн хавтас, улаан зандан мод, гантиг чулуу, шаазан багана ба уран зураг гэх мэтийн 12 төрлийн материал буюу илтгэх аргаар бичиж сийлж хатгамалжуулж зурж гаргасан “Монголын нууц товчоон”, “Монголын нууц товчоон”-ы олон төрлийн бар хэвлэл ба монгол хэл түүх соёлтой холбогдох судалгааны ном, чухал түүхийн дурсгалт зүйлс нийт 2000 гаруйг дэлгэн үзүүлж байна.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:http://www.mgyxw.net
Мэдээ үзсэн:558
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой