”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Элчин сайд Шин Хаймин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй уулзав

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин энэ сарын 04-нд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй уулзлаа.

      Элчин сайд Шин Хаймин: -“Хятад, Монгол хоёр орон бол уул усаараа хаяа нийлсэн найрсаг хөрш бөгөөд хоёр орны ард түмэн гүн зузаан уламжлалт нөхөрлөлтэй. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад амжилттай айлчилж, хоёр орон стратегийн түншлэлийн харилцаа байгуулж, хоёр талт харилцааны хөгжилд хурдац авчирсан.

Энэ онд Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны чухал агуулга болохын хувьд хөгжлийн шинэ боломжоо угтаж байна. Хятад улс дотно, үнэнч, хүртээмжтэй, уужуу багтаамжтай байх хөрш орнуудын харилцааны шинэ үзэл баримтлалын дагуу Монгол Улсын ард түмний эрүүл мэнд, баяр жаргалд байнга санаа тавьж, тус улсын эрүүл мэндийн салбарт чадах чинээгээрээ тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хоёр орны эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа нь Монгол Улсын нэн олон иргэдэд хүртээмжтэй болж, иргэд хоорондын сэтгэлийн холбоог улам сайжруулж, хоёр орны нөхөрлөлийг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.

Сайд Д.Сарангэрэл:

- Хятад улс бол Монгол Улсын найрсаг хөрш юм. Ноён таныг Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд Монгол, Хятадын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа шилдэг ололт амжилтад хүрсэн. Хятадын тал Монгол Улсын санаа тавьж байгаа зүйлсийг анхаарч, Монгол Улсын бодож буй зүйлсийг бодолцож, Монгол Улсад хүүхдийн эмнэлэг барьж, эмчилгээний тоног төхөөрөмж бэлэглэсэн нь иргэдийн эмчилгээний нөхцөлийг ихээр сайжруулсан явдал болсонд Монголын тал машид талархаж байна.

Энэ онд Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Хоёр орон хоорондын харилцааны уур амьсгал найрсаг, халуун дотно байна. Монгол Улсын эрүүл мэндийн салбар Хятадын талтай хамтран, хоёр орны эрүүл мэндийн хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулахад бэлэн байна гэж хэлэв.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:Синьхуа нет
Мэдээ үзсэн:804
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой