Оны эхний 11 сарын байдлаар Хятад улсын импорт экспортын бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ 28.5 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар өсчээ.
Худалдааны түншүүдээр нь үүднээс авч үзвэл Европын холбоотой хийсэн худалдааны дүн 4.4 их наяд юань буюу 7.7 хувиар өсч, гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 15.4 хувийг эзэлсэн байна. АСЕАН-тай хийсэн худалдаа 3.98 их наяд юаньд хүрч, 12.7 хувиар өссөн. Америктай хийсэн худалдааны хэмжээ 3.4 их наяд юань буюу 11.1 хувиар буурч, гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 11.9 хувийг эзэлсэн бол Японтой хийсэн худалдаа 1.97 их наяд юань буюу 0.5 хувиар буурч, нийт гадаад худалдааны үнийн дүнгийн 6.9 хувийг эзлэв.
Бараа бүтээгдэхүүний төрлөөр авч үзвэл механик болон цахилгаан бараа бүтээгдэхүүний экспорт 9.09 их наяд юань буюу 4 хувиар өсч, нийт экспортын үнийн дүнгийн 58.4 хувийг эзэлжээ. Мөн хугацаанд хувцас гэх мэт хөдөлмөр их шаарддаг долоон бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2.99 их наяд юань буюу 5.7 хувиар өсч, нийт экспортын үнийн дүнгийн 19.2 хувийг эзэлсэн байна.