”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Элчин сайд Шин Хаймин УИХ-ын гишүүн М.Энхболдтой уулзав

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин энэ сарын 04-нд УИХ-ын дарга асан, МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболдтой уулзаж ярилцав.

Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хурдтай хөгжиж байна. Та МАН-ын дарга, УИХ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа Хятад улсад амжилттай айлчилж, хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг үр дүнд хүргэснийг Хятад улс өндрөөр үнэлж байна.

Энэ жил Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр орон халуун дотно, эв найрамдлын хэд хэдэн арга хэмжээг зохион байгууллаа. Хятад Монгол хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Монгол Улсын их хурал, Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал болон бусад холбогдох газар хоорондын солилцоо, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн тулд Хятадын Элчин сайдын яам хүчин зүтгэж ажиллахад бэлэн байна.

Саяхан ХКН-ын Төв хорооны 19 дүгээр удаагийн дөрөвдүгээр чуулган болж өнгөрлөө. Уг хурлаар Хятадын онцлогт социалист системээ улам төгөлдөржүүлж, төрийг засах байгууламж болон орчин үеийн бүтээн байгуулалтыг эрчимтэй ахиулж, Хятадын агуу их үндэсний сэргэн мандал, хөгжил дэвшилд баталгааг хангаж өгөх болно гэж дурдсан. ХКН нь МАН-ыг багтаасан найрсаг улс төрийн намууд хоорондын хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг тууштай баримталсаар ирсэн. Монголын ард түмэн үндэснийхээ нөхцөл байдалд нийцүүлэн хөгжлийн замаа эрэлхийлж, улс орны эдийн засаг, нийгмийн шинэ хөгжилд хүрсэн байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар бид шинэ эхлэлээс эхэлж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор шинэ цаг эринд Хятад, Монголын харилцааны гэгээн саруул ирээдүйг бий болгоход итгэл дүүрэн байна.

АНУ болон барууны зарим улс төрч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хонконг, Шиньжянтай холбоотой асуудлаар Хятадын энх тайван, хөгжлийг гацаах оролдлого хийсэн. Энэ бол Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл төдийгүй түүний шинж чанар нь маш муу бөгөөд Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байгаа юм. Эдгээр цуу яриа дэлхийг хууран мэхэлж чадахгүй, Хятад улсын энх тайван, хөгжлийн замыг хэн ч хорьж үл чадна. Хятадын агуу их үндэстний сэргэн мандалтын мөрөөдөл биелнэ гэдэгт би итгэж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн М.Энхболд хэлэхдээ, “Хятад бол манай улсын чухал хөрш бөгөөд Монгол улс Хятадтай харилцах харилцаагаа гадаад бодлогынхоо тэргүүн байранд тавьсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд Хятад улсын дэмжлэгтэйгээр олон тооны хөнгөлөлттэй зээлийн төслүүд хэрэгжиж, Монголын ард түмэнд ашиг тусаа өгч байгаад Монголын тал талархаж байна. Одоогийн байдлаар Хятад Монголын харилцаа нийт салбарт урьд өмнө байгаагүй шинэ шатанд хүрч байна. Энэ жил Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Монгол Улсын их хурал энэ боломжийг ашиглаад Хятадын Ардын төлөөлөгчдийн их хуралтай нягт хамтын ажиллагаа өргөжүүлж, хоёр орны нийт салбарын хамтын ажиллагаанд эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд бэлэн байна” гэв.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:Синьхуа нет
Мэдээ үзсэн:995
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой