”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хоньчин айлын хөрөнгөжсөн түүхээс

Хоньчин айлын хөрөнгөжсөн түүхээс

Ариун цагаан хөдөлмөртөө түшиглэн аж амьдралаа өөд нь татсан нэгэн малчин айл Үзэмчиний тал нутагт баян чинээлэг амьдралаа цогцлоож явна. Энэ айлын хот суурингийн төвхнүүн байдал, бүтээн байгуулалт, мал сүргээс нь хараад энэ айл арваад жилийн өмнө харь хөндлөн хошуунд хоньчин байсан гэдэгт итгэмээргүй. Энэ бол Баруун Үзэмчин хошууны Баянхошуу сумын Баянцагаан багийн малчин Зууннастынх юм.

Яруу зүдүү үедээ арван хэдхэн хоньтой байсан бол өнөөдөр зуу гаруй үхэр, 1 сая юанийн орлоготой болсон Зууннастынх ёстой хөдөлмөр хүч, хүнд хүчир зовлонгийн ачааг дааж, нуруу тэгшхэн алхаж явах амьдралын нараа мандуулж билээ. Зууннаст Нарангэрэл нар 1988 онд хошууны төвдөө айл болов. Тухайн үед Зууннастын цалинд түшдэг байснаар аж амьдрал нь туйлын хүнд байжээ. Энэ байдлаар бум бужигнасан хотод хэдэн жилийг өнгөрүүлж, эцэст нь бараг л амьдрах аргагүй шахуу болохдоо 1996 онд хадмыг бараадаж, гэргийнхээ нутаг руу мал маллахаар хөдөө буцжээ.

Нимгэн суурьтай хотын амьдралаасаа хэдхэн малтай хөдөөгийн амьдралд шилжсэн учраас хонио зарж худалдах, идэхээсээ хайрлана. Зууннаст хадам аав ээжийнхээ дэмжлэгээр хоёр гурван жил малаа өсгөхөөр оролдсон ч дэгжээгүй болохоор 1998 онд Зүүн Үзэмчин хошуунд хүрч нэг хавар мал хариулсан ч олсон хэдэн мөнгө нь амьдралд нь ямар ч нэмэргүй байлаа. Ингээд 1999 оноос гэрээрээ хонь хариулахаар болж, хоёр хүүхдээ төрөл садандаа үлдээж Зүүн Үзэмчин хошууны Улгайг чиглэжээ. Нэг их удалгүй Үзэмчин нутагт цагаан зуд болов. Тухайн үед хээр хөдөө задгай маллаж байсан болохоор хүний өөрийн малгүй зудад үрэгдэж, төл тосох нь битгий хэл эх малынхаа амийг батлахад ч хэцүү болжээ. Зууннастын 30 гаруй хонь өвлийг дөнгөж туулаад 30 гаруй төл тоссон ч бүтээн байгуулалт муугаас 9 хурга, хэдхэн эх мал л зудаас үлдсэн байна. Гэнэт ирсэн байгалийн гамшиг Зууннаст, Нарангэрэл нарыг ядруу дээр нь есөн давхар зовлонгийн далайд унагажээ. Харин тэр нутгийн сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгээр 5 сараас нь Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг суурингийн нэг айлд хүрч, сарын 2 хонь, 300 юаниар хоёр жил мал хариулав. Энэ хугацаанд онцгой хэмнэж амьдардаг байв. Хүүхдүүдээ зун өвлийн амралтаар эргэж очно. Хонины ноос худалдан идэж уухаа эвлүүлэн, ажил хийсэн мөнгөө хадгалж, хүүхдийнхээ төлбөр, амьдралын зардлыг нь өгнө. Ажил хийж олсон хонио өөрийн цөөн хэдэн малтайгаа хамт өсгөнө. Ингэж гурван жил бүсээ чангалан чармайж 300 гаруй хоньтой болжээ. 2004 оны 06-р сард 400 гаруй бог малаа аван нутаг буцжээ.

Ямар ч бүтээн байгуулалтгүй байсан гэр орноо бүтээн байгуулахад их мөнгө хөрөнгө хэрэгтэй. Малын саравч барьж, тор хүрээ татахын тулд жилийн 200 гаруй төл худалдвал мөн л 200 гаруй хонь л үлдэнэ. Ийм байдлаар хоёр жил болсон ч амьдрал нь төдий л сайжрах янзгүй байсан тул говь сайтай нутгийнхаа давуу талыг ашиглан, үхэр өсгөхөөр шийдэж, хадам ахаасаа хоёр үнээ худалдаж аван маллаж, охин тугалаа үлдээж, эр тугалаа зарлаа. Нутаг  бэлчээртээ айлын үхэр оруулж маллан, хариуд нь үхэр авч өсгөнө. Ингэж малаа өсгөн малласаар 5-7 үнээ тугалах үнээтэй болж, сүүлдээ арваад үнээ тугалж, 2010 он гэхэд 40 гаруй үхэртэй болж, жилдээ арваад эр тугал худалдахаар болов. Хөдөлмөрч айлын малын заяа нь ч өөдөө байж, Зүүн Үзэмчин хошуунаас буцаж ирэхдээ авч ирсэн нэг байдас нь хүртэл өсөн үржиж 2011 онд арван хэд болсон байлаа. Сүүлд нь нутаг бэлчээрийн байдлаас болоод адуугаа худалдан тугал авч 100 гаруй үхэртэй болсон байлаа.

Мал нь өсөн үржсэнээр мал аж ахуйн бүтээн байгуулалтаа сайжруулах нь зайлшгүй хийх ажил болоход тэд баг сумаасаа дулаан саравч, автомат худаг зэргийн хүсэлт гаргахын дээр жилдээ 20-30 мянган юаниар мал аж ахуйн үйлдвэрлэлдээ зарцуулжээ. 2018 оноос хонио цөөлж, үхрээ нэмэн сүргийн бүтцэдээ төлөвлөлт хийж, энэ жил шилдэг үүлдрийн 30 үхэр оруулсан ба мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтад зарцуулсан мөнгө нь 600 мянган юаньд хүрчээ. Хэдийгээр томоохон хөрөнгө оруулалт хийсэн боловч энэ жилийн хонь, үхэр худалдсан орлого нь 1 сая юанийг давсан болохоор бүтээн байгуулалтын зардал, өвс бордооны бүх зардлаа хассан ч хэдэн зуун мянган юанийн цэвэр орлоготой болжээ.

Эгэл жирийн энэ малчин айлын амьдралаа өөдлүүлсэн түүх бидэнд их олон зүйлийг хүүрнэх юм. Малаа маллан малын ашиг шимээрээ саятан болно гэдэг малчин хүний мөрөөдөл. Гэхдээ түүнд хүрэхэд ухаан, хүч хөдөлмөр, зориг тэвчээр хэрэгтэйг Зууннаст, Нарангэрэл нарын туулж ирсэн амьдралын зам харуулна. Өв зузаан хөрөнгөтэй болоход хэмнэлтийг дээдэд эрхэмлэх ёстой байдгийг тэд туулж явсан амьдралын замаараа харуулна.

Зохиогч:Нийтлэл: Содбилэг, Сараана
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:Шилийнголын сонин
Мэдээ үзсэн:2513
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой