”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Цэгээн хөшгөнд гялалзсан “монгол од”

Цэгээн хөшгөнд гялалзсан “монгол од”

Хятадын кино урлагийн “Алтан тахиа” шагнал:

Хятадын кино урлагийн “Алтан тахиа” шагналыг Хятадын кино урлан бүтээлчдийн нийгэмлэг болон Хятадын утга урлагийн холбооноос санаачлан хийж буй кино урлагийн шагнал болно. Алтан тахиа шагнал 1981 оноос эхлэн зохион байгуулагдсан бол Хятадын кино урлагийн салбарын хамгийн дээд шагнал болно. Хонконгийн кино урлагийн“Алтан заан” шагнал, Тайванийн кино урлагийн“Алтан морь” шагнал, Хятадын кино урлагийн “Алтан тахиа” шагналыг хятад хэлээр хийгддэг киноны гурван том шагнал хэмээдэг ба Хятадын кино урлагийн Хуабяо шагнал, Олон нийтийн кино урлагийн “Өнөр цэцэг” шагнал, Хятадын кино урлагийн “Алтан тахиа” шагналыг Хятадын кино урлагийн гурван том шагнал гэгддэг.

Хүний амьдрал, соёл түүх, зан заншил, гэр бүл зэрэг нийгмийн үйл явдлыг амилуулан тоглож, телевизийн цэгээн хөшгөөр үзэгч түмэнд хүргэнэ гэдэг тийм ч амар ажил биш. Маш үнэ цэнэтэй ажил билээ. Манай монгол үндэстнээс ч маш олон содон жүжигчин төрж, төр түмний магтаал сайшаалыг олж, улс хийгээд дэлхийн хэмжээний кино урлагийн тайзнаа гэрэлтэж явна. Хятадын кино урлагийн хамгийн том шагнал болох “Алтан тахиа” шагналын хамгийн шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг хүртсэн таван монгол бүсгүйтэй та бүхнийгээ танилцуулж байна.

Цэцэнгоо

Хятадын алдарт жүжигчний нэг тэрээр Өвөр Монголын Улаанхад хотын уугуул. 1979 онд “Харих сэтгэл харвасан сум мэт” киногоор жүжигчний замаа эхлүүлсэн тэрээр “Тэмээ шанз”, “Урсах усан мэт цаг хугацаа”, “Гоолиг бүсгүй” зэрэг кинонд гол дүрийн жүжигчнээр тоглосон байдаг. “Гоолиг бүсгүй” киноны гол дүрээрээ 43 дахь удаагийн Берлиний олон улсын кино наадмын “Aлтан баавгай” шагналыг хүртэж, мөн уг киногоороо 33 дахь удаагийн Чикугийн олон улсын кино наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг хүртсэн байна.

Алиа

Өвөр Монголын Хөлөнбуйр хотын уугуул тэрээр “Эрмүө” кинод хөдөөний бүсгүйн дүрийг бүтээж, 1995 онд Хятадын кино урлагийн “Алтан тахиа” шагналын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг хүртжээ. Мөн “Салалт” киноны гол дүрийг бүтээж, энэхүү дүрээрээ том том амжилтуудыг гаргасан байна. 

Наранхуар

Өвөр Монголын Шилийнгол аймгийн уугуул Наранхуар нь жүжигчин, найруулагч, кино продюсер зэрэг олон ажил үүргийг гүйцэтгэж байна. Тэрээр “Ху Нань бүсгүй Шяо Шяо” киноны гол дүрийг бүтээж, 7 дахь удаагийн Хятадын кино урлагийн “Алтан тахиа” шагналын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн юм. Мөн тэрээр “Амин гол”, “Тэнгэр тал”, “Цагийн саарал”, “Ээж” зэрэг олон олон киноны гол дүрийг бүтээжээ.

Бадам

Өвөр Монголын Ордос хотын Үүшин хошууны уугуул тэрээр 1991 онд “Уурга” киноны гол дүрийг бүтээн 48 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын “Алтан арслан” шагналыг хүртсэнээр кино урлагийн замаа эхлүүлсэн гэдэг. “Алтан намрын бугын урамдал”, “Цэцэн хан руу”, “Норжмаа” зэрэг олон олон кинонд гол дүрээр ажилласан юм. 2015 оны 05 сард “Норжмаа” киноны гол дүрийг бүтээснээр 30 дахь удаагийн Хятадын кино урлагийн “Алтан тахиа” шагналын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртжээ.

Юүнмэй

Өвөр Монголын Хөххотод төрж өссөн тэрээр 1995 оноос эхлэн жүжигчний ажилд шамдан, “Хятад маягийн салалт”, “Ачлалт хөвгүүн”, “Чи бол миний хайртай хүн”, “Асга хад”, “Удаан өдөр зузаан хоног” зэрэг олон олон киноны гол дүрийг бүтээн үзэгч түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчдийн нэг болсон билээ.  Тэрээр “Удаан өдөр зузаан хоног” киногоороо “Алтан тахиа” шагналын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртжээ.

 

 

 

 

Зохиогч:Бэлтгэсэн: Урантана
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:690
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой