”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Монгол Улсын дөрвөн шилдэг кино Өвөр Монголд

Монгол Улсын дөрвөн шилдэг кино Өвөр Монголд

Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улсын “ТҮЦ-ний охид”, “Итгэл”, “Халуун зүрх”, “Алсын удирдлага” зэрэг дөрвөн шилдэг киног 12 дугаар сарын 02-ны өдрөөс 05-ны өдрүүдэд Хөххотын Кай Нүө Шин Күн олон улсын кино театрын дэлгэцнээ гарсан байна. 

“ТҮЦ-ний охид”
ТҮЦ-ний охид МУСК, Түргэн Үйлчилгээний Цэгийн охид МУСК Хандаа бол өрх толгойлсон эмэгтэй бөгөөд хоёр охиныхоо хамт ТҮЦ-нд амьдардаг байлаа. Энэ ТҮЦ бол тэдний бизнес мөн гэр орон нь билээ. Гэтэл нэг л өдөр бүх зүйл орвонгоороо эргэж ТҮЦ-ийг ачиж орхино. Ингээд Хандаа ТҮЦ-нийхээ араас хөөцөлдөж эхлэх бөгөөд эцэстээ тэмцэл болж хувирна. Тэд гэр орон болох ТҮЦ-ээ авч чадах болов уу?


“Итгэл”
Жирийн нэгэн албан хаагч залуу Итгэл нэг л өдөр гэнэтийн том амжилтад хүрч, “Сайдын багийн хүн” болон түүний гарын үсэг олон хүний амьдралыг шийдэх болно. Өндөр албан тушаалд очсон ч найз Анхбаярынхаа хамгийн чухал ажлыг бүтээж чадалгүй сэтгэлээр унаж явахдаа эдгэшгүй өвчин туссан болохоо мэднэ. Хэрвээ чи маргааш үхэх байсан бол юу хийх вэ? Хамгийн сайн найзынхаа амьдралыг нь сүйрүүлж, хайртай бүсгүйдээ үнэнээ ойлгуулж чадалгүй, хол суугаа эцэг эхээ үлдээгээд энэ хорвоог орхиж чадах уу?


“Халуун зүрх”
Анхилуун бол аавын хайранд умбаж, эрхэлж өссөн охин. Тэр хайр дурлалдаа шатаж, гэрлэлтээ батлуулж, хайрын бэлэг тэмдэг болох бяцхан үрээ хэвлийдээ тээж хэлж барамгүй аз жаргалтай байлаа. Гэтэл санаанд ч оромгүй гэнэтийн явдал түүнд тохиолдох бөгөөд өөрт тулгарсан бүх л саад бэрхшээл, зовлон гунигийг тэвчээр заан давж, хамгийн чухал хүсэл мөрөөдлөө биелүүлнэ. Эмэгтэй хүн энгэртээ дэлхийг багтаадаг бөгөөд ямар их тэсвэр тэвчээр, хүч чадал сэтгэлийн гүнээс гарч болдгийг энэхүү кино өгүүлэх болно.


“Алсын удирдлага”
Нийслэлээс холгүй нэгэн жижигхэн өртөөнд тарчигхан амьдардаг Цог хүү гэрээсээ зугтан хотын нэгэн байшингийн дээвэр дээр төвхнөнө. Эсрэг байрныхаа цонхны цаана өрнөх амьдралыг ажиглах нь сүүлдээ түүний зуршил болж хувирна. Тэдэн дундаас нэгэн бүсгүй түүний анхаарлыг их татна. Түүнийг Цог өөртэйгөө адил ганцаардсан, бас нисэх дуртай байх гэж гэнэхэн төсөөлнө. Харин бүсгүй өндрөөс ухаангүй айдаг. Улмаар Цог зурагтын удирдлага хулгайлж, хүүхний телевизийг дээвэр дээрээс нууцаар удирдаж эхэлнэ. Энэ нь түүнийг бусдын амьдрал, сэтгэл санааг ч удирдаж болох мэт тайлбарлашгүй таатай мөрөөдлийн ертөнц рүү түлхэнэ...

 

 

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:647
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой