”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Таны эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөө

Хорт хавдар, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний тухайд та санааширдаг уу. Эдгээр өвчин таны амьдралын дадал хэвшилтэй шууд холбоотойг мэдэх үү?

Нэг. Хорт хавдарт нэрвэгдэх шалтгаан

1. Хоолоо байнга үлдээж идэх. Хоолоо цагт нь идэж дуусгахгүй үлдээх нь шим тэжээлийг нь алдагдуулахын зэрэгцээ бактер үүсэх нөхцөл болдог.

2. Жимс ногоог тогтмол идэхгүй байх. Жимс ногоог байнга идэхгүй байх нь ходоод гэдэсний хорт хавдарт амархан нэрвэгдэх магадлалтай. Наад захдаа 400 грамм хүнсний ногоо буюу гуа жимс идэх нь чухал.

3. Хөдөлгөөний дутагдал. Удаан хөдөлгөөнгүй суух нь бие махбодийн эсэргүүцэх чадварыг бууруулдаг. Удаан хугацаагаар хөдөлгөөн хийдэггүй хүмүүсийг үргэлж хөдөлгөөн хийдэг хүмүүстэй харьцуулбал гэдэс дотрын хавдраар өвчлөх магадлал 40-50 хувиар өндөр болохыг Америкт хийсэн нэгэн судалгаагаар тогтоосон .

4. Хоол хүнсийг хэт халуун үед нь идэж уух. Буцалсан ус, халуун хоол цай нь улаан хоолойг гэмтээж, аажимдаа улаан хоолойн хавдарыг үүсгэж болзошгүй.

Хоёр. Чихрийн шижинд нэрвэгдэх шалтгаан

1. Өглөөний цайгаа дутуу уух. Өглөөний цай уудаггүй хүүхдийг уудаг хүүхэдтэй харьцуулбал, цусны доторх нойр булчирхайн гормон хэсэг хугацаанд 26 хувиар буурч, II хэлбэрийн чихрийн шижин өвчин тусах магадлал өндөрсдөгийг Английн нэгэн судалгаагаар илрүүлжээ.

2. Өдөрт гурван удаа хооллохгүй байх. Өдөрт гурван удаа хооллохгүй байх нь цусан дахь сахрын солилцоог алдагдуулдаг.

3. Тамхи татах. 9 жилийн дотор 500 мянган хүнд хийсэн ажиглалтаас үзвэл олон жил тамхи татсан хүмүүсийн чихрийн шижин өвчинд нэрвэгдэх магадлал тамхи татдаггүй хүмүүсийнхээс 15-30 хувиар өндөр байгааг тогтоожээ.

4. Хэт боловсруулсан гурил, тутарга идэх. Хэт боловсруулсан хоол хүнс нь цусан дахь сахрыг хэт өндөр буюу хэт доор байлгадаг. Тэр тусмаа хөдөлгөөнгүй байх нь бүр ч хортой. Иймээс уураг, эрдэс витаминаар баялаг ногоо, бор гурил, будааг түлхүү идэж хэвших нь сайн.

Гурав. Цусны даралт ихсэх өвчинд нэрвэгдэх шалтгаан

1. Хэт шорвог хоол хүнс хэрэглэх. Цусны даралт ихсэх нь хоол хүнстэй шууд холбоотой. Давсны хэрэглээ ихдэх нь цусны ханыг гэмтээж, даралтыг аажимдаа өндөр болгодог .

2. Жингийн илүүдэл. Жингийн хэтрэлттэй эсвэл бүсэлхий орчмын таргалалттай хүмүүсийн цусны даралт ихсэх нь эрүүл хүмүүсийнхээс 3.5 дахин өндөр байдаг .

3. Амархан уурлаж уцаарлах. Хэт уурлаж бачимдах, айж цочих үед зүрхний цохилт түргэсэж, амьсгал давчдан, цаашлаад бие чичирхийлэх хэмжээнд хүрч, цусны даралтыг амархан өндөр болгодог.

4. Архинд донтох. Архи уух үед зүрхний цохилтын давтамж нэмэгдэж, цусны даралтыг өндөр болгодог. Удаан хугацаагаар архи уувал цусны судасны хатуурлыг үүсдэг.

 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:mn.news.cn
Мэдээ үзсэн:5672
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой