”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Мөрөөдлийн зам улам бүр өргөн дэлгэр болно

Мөрөөдлийн зам улам бүр өргөн дэлгэр болно.

       Өнөөгөөс долоон жилийн өмнөх 11-р сарын 29-ний өдөр Хятадын Үндэсний музейд дарга Ши Жиньпин “Сэргэн мандлын зам” үзэсгэлэнг сонирхох үед дэлхийд хандан: “Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг илрүүлэх нь Хятадын үндэстнүүдийн ард түмний орчин үеийн агуу их мөрөөдөл болно” хэмээн зарлажээ.

       “Хятадын өчигдрийг хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэсэн бөгөөд Хятадын өнөөдөр хэдэн тэрбум ард түмний гараар бүтээгдэж байгаа бөгөөд Хятадын маргааш улам сайн сайхан болох болно”. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах зангилаа эрин үед, өнөөдрийн Хятад улс нээлттэй, итгэлтэй сэтгэлгээ, эрчтэй алхаагаар үндэстний сэргэн мандлын агуу их замаар алхаа төгөлдөр урагшилж байна.

       10-р сарын 01-ний өдөр 200 гаруй мянга цэрэг ард оролцсон парад болон олон түмний жагсаалаар БНХАУ-ын 70 жилийн ойгоо нижгэр тэмдэглэжээ. Өнөөдөр Тянь Аньмэнь талбайд хүн машины их урсгал болж, босч зогссоноос баяжин хүчирхэгжсэн түүхийн ул мөрийг харуулжээ.

      Энэхүү хүчир бэрхшээлтэй ул мөрийг эргэн харахад эх оронч хувьсгалчид Хятадын хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн замыг туулж, өнөөдрийн Хятадын онцлогтой социализмын байгууллын замыг сонгон алхжээ.

       Энэ зам нь Хятадын Коммунист Намын “Ард түмэнд зол жаргал эдлүүлэн, үндэстний сэргэн мандлын төлөө ажиллах” эрхэм зорилго, олон түмэн эх оронч баатарчуудын халуун цус болон хөлс, Хятадын 5000 жилийн соёл иргэншил болон сэргэн мандлыг хөөцөлдсөн мөрөөдөл, Хятадын үндсэн байдалд нийцсэн ард түмний үндсэн ашиг тусад нийцсэн зөв зам болно.

       Тус замын дагуу 70 жил аялж, нийт 700 сая хүн ардыг ядуурлаас ангижруулж, орон нутгийн ядуурлын хэмжээ 1.7 хувиар багасч, соёлын балай 80 хувь байснаас 4.9 хувь хүртэл багасч, ард түмний дундаж насны хэмжээ 35 нас байснаас 77 нас хүрчээ.

       Хятад улсын томоохон өөрчлөлт шинэчлэлт нь Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлсэнд байдаг. Энэ нь орчин үеийн Хятадын нийгмийн хөгжлийн заавал баримтлах зам бөгөөд Хятадыг тогтвортой хөгжүүлэх буцалтгүй зам болно. Хятадын амжилт нь Хятадын Коммунист Намын амжилт бөгөөд Хятадын онцлогтой социализмын амжилт болно хэмээн Төв хорооны намын сургуулийн профессор Янь Шүхань хэлжээ.

       130 гаруй улс орноос Хятадад суугаа байгууллага нэгж болон олон улсын байгууллагууд “Агуу их түүхэн замнал, гялалзам амжилт-БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх томоохон хэмжээний үзэсгэлэн”-г үзэж, хөгжлийн нууцыг хайж, өндөр үнэлгээ өгчээ.

       Хөхрөн харагдах уул ус, байгаль орчноо хамгаалсан үлгэр жишээ, ядуугаас ангижруулах ажлын бодит байдлыг харуулсан хөрөг зургууд, бүс нутгийн хөгжлийг харуулсан дүр зургууд, саран бөмбөрцгийн хайгуулын аппарат, “Тэнгэрийн нүд” дуран болон дэлхийн дээрх тэнгис дамнасан хамгийн урт гүүр болох Ган-Жү-Ао гүүрний загвар зэрэг нь хүмүүсийг цаг эриний хөгжлийн замаар дагуулж, түүхийг эргэцүүлэн харуулж, “Хятадын чадавх”-ыг таниулжээ.

Зохиогч:ШЫ ЖИННАНЬ, ГАО ЛЭЙ, СҮНЬ ШАОЛҮН
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:830
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой