”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Мөрөөдлөө биелүүлэх алхам илүү бат болно

Мөрөөдлөө биелүүлэх алхам илүү бат болно.

        БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн олон түмний жагсаалын үеэр “Хүндэтгэл” жагсаалын баг Тянь Аньмэнь талбайгаар өнгөрөн гарах үед 86 настай ахмад цэрэг Гуань Маолинь сэтгэл догдлуулан нулимс асгаруулах агшныг Синьхуа агентлагийн сэтгүүлч дурандаа багтаан орууллаа. Энэ нь олон түмэн хүний сэтгэлийг хүндлээ.

       70 жилийн өмнө улс байгуулагдсаныг тунхаглах үед Гуань Маолинь болон түүний хамт байлдагч нар Тянь Ань Мэнь талбайд зарлиг хүлээн нийслэлийг аюулгүй байдлыг хамгаалж байжээ. Тэрээр хэлэхдээ, “Хамт байлдагч нарын олонх нь нас барсан бөгөөд тэд энэхүү баярт цаг мөчийг хүлээж чадаагүйг бодохоор нулимс маань өөрийн эрхгүй асгарна” хэмээн хэллээ.

       70 жилийн хугацаанд Хятад улсын тасралтгүй хөгжил нь эх оронч баатруудынхаа сүг сүнсэнд сайхан хариулт өгчээ. Зөвхөн хүчир зовлонг амссан ард түмэн сэргэн мандал, баяжин хүчирхэгжихэд чанга мөрөөдөл тавьдаг. Зөвхөн гэрэл гялбааг байгуулж чадсан ард түмэн сая сэргэн мандлын утга учрыг ойлгодог.

       Хятадын үндэстний сэргэн мандал нь тийм ч хялбар биш бөгөөд амархан биелэгддэггүй. Хятадын мөрөөдөл нь яг энэ үед Хятадын ард түмнийг удирдан Хятад даяар өрнөж байдаг.

       Төвдийн Шань Нань орны Гүн Кан тосгон нь байгуулагдаад хоёр жил болж байгаа бөгөөд тус тосгоны 369 айлын 1269 хүн Брахмапутра мөрний дэнжээс тус нутгийн ядуурлаас ангижруулах орон сууцны бүсэд нүүн ирж нутагшжээ.

       Энэ жилд 58 настай Агучир шинэ орон сууцандаа нүүж орон: “Урьд нь миний хуучин гэр уулын бэлд байсан бөгөөд эвдэрч хуучирсан байдаг. Өнөөгийн орон сууц маань ус, цахилгаантай, талбай томтой, суухад тав тухтай, зам сүлжээ амар байдаг” хэмээн ярьж байлаа.

       Тус тосгоны намын дарга Цас хэлэхдээ: “Гүн Кан гэдэг үг нь Коммунист намдаа талархаж, чинээлэг нийгэмд хамтдаа орно” гэсэн утга учиртай гэжээ.

       Далайн түвшнээс дунджаар 4000 метр өндөрт байрлах Төвд нь Хятадын хамгийн ядуу амьдралтай орон бөгөөд хөгжил нь тэнцвэргүй байдаг орны нэг нь болно.

       Ядуурлаас ангижруулах ажил эхэлсний дараа Төвдийн ядуу буурай амьдралтай хүн ардын тоо 2013 онд 800 мянга байснаас өнгөрсөн жилийн эцэс болоход 150 мянга болон багасчээ.

       “Дэлхийн эдийн засагч нарын үзэж байгаагаар 40 жилийн хугацаанд 700 сая хүн ардыг ядуурлаас ангижруулна гэдэг нь төсөөлшгүй ажил бөгөөд үүнийг Хятад улс хийж чадлаа” хэмээн Пакистан Хятад судлаач Вали Захид хэллээ.

       70 жилийн гэрэлт түүх нь тэнгэр газрыг доргиулсан тэмцлийн түүх бөгөөд хүнд бэрхээс халшрахгүй, хөдөлмөрч ухаалаг ард түмний мөрөөдлөө биелүүлэх суурийг тавьсан зам болно.

       09-р сарын 25-ны өдөр Тянь Ань Мэнээс чанх урд зүгт 46 км цаана А380 загварын нисэх онгоц Гуанжөүг чиглэн нислээ. Дэлхий дээр хурдны төмөр замыг доогуураа нэвтрүүлсэн анхны нисэх онгоцны буудал болсон Да Шин нисэх онгоцны буудал нь 103 патентын эрхийг авч, 65 төрлийн шинэ барилгын аргыг ашигласан бөгөөд 98 хувиас дээших нь Хятадын өөрийн оюуны өмчөөр бүтээгдэж, 13 төрлийн бүтээн байгуулалт нь дэлхийн тэргүүний хэмжээнд хүрчээ. Тус нисэх онгоцны буудлыг Английн “The Guardian” сонин “Дэлхийн долоон гайхамшгийн нэг” хэмээн үнэлжээ.

       5G ашиглалтад орсноос Чан Э-4 саран бөмбөрцгийн хайгуулын аппарат сарны ар талт газардсан, Шюн-Ань шинэ хотыг бүтээн байгуулсан нь Хятадын бүтээн байгуулалт, супер төслийг л дэлхий дахинд харуулсан биш, Хятадын ард түмний өөрчлөлт шинэчлэлтийн оюун ухааныг харуулжээ.

       Хятадын мөрөөдөл болон улс орны мөрөөдөл, үндэстний мөрөөдөл, Хятадын ард түмэн нэг бүрийн мөрөөдөл болно. Судлаачид, албан байгууллагын ажилтан, малчин тариачин, хүчний хөдөлмөр хийж байгаа ажилтан, эгэл жирийн ард түмэн бүгд оролцсон цаг үеийн урсгал болно.

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:869
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой