”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

БНХАУ-ын XIV удаагийн Өвлийн улирлын спортын наадмын хэвлэл мэдээллийн төвийг байгуулж байна

БНХАУ-ын XIV удаагийн Өвлийн улирлын спортын наадмын хэвлэл мэдээллийн төвийг байгуулж байна.

БНХАУ-ын XIV удаагийн Өвлийн улирлын спортын наадмын хэвлэл мэдээллийн төвийн барилгын ажил саяхнаас эхэлсэн бөгөөд 2020 оны 02-р сарын эхээр албан ёсоор ашиглалтад оруулна.

Хэвлэл мэдээллийн төвийн дизайны талбай 10 мянган кв.метр бөгөөд радио телевизийн төв (IBC), мэдээллийн төв (MPC) гэж хуваана. Үүнд: Радио телевизийн төвийг CCTV-ийн техникийн баг бүтээн байгуулахаар болсон бөгөөд өвлийн наадмыг бүхэлд нь дамжуулж, телевизийн байгууллагууд төрөл бүрийн тэмцээний агуулгыг цацаж, бичлэг хийж, боловсруулж, засварладаг гол газар болох ажээ.

Үүнээс гадна хэвлэл мэдээллийн төвийг хоёр давхар болгон бүтээн байгуулахаар төсөвлөж, нэг давхарт ерөнхий үйлчилгээний төв, шуудангийн газар, тусгай зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн борлуулах газар, ресторан, амралтын (ярилцлага) өрөө болон бусад чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна. Хоёрдугаар давхарт Синьхуа агентлаг, Өвөр Монголын Өдрийн Сонин, Ардын өдрийн сонин зэрэг хэвлэл мэдээллийнхэн ажиллах юм. Хэвлэл мэдээллийн төв нь БНХАУ-ын XIV удаагийн Өвлийн улирлын спортын наадмыг сурталчлан ухуулахад чухал ач холбогдолтой бөгөөд иргэд хамгийн сүүлийн үеийн мэдээллийг цаг алдалгүй олж авах, сонирхолтой арга хэмжээнүүдийг үзэх боломжийг олгох юм байна.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:people.com.cn
Мэдээ үзсэн:1333
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой