”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Монгол хэлний толь” хэвлэгдээд 20 жил боллоо

“Монгол хэлний толь” хэвлэгдээд 20 жил боллоо.

   Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны академи 12-р сарын 10-ны өдөр “Монгол хэлний толь” хэвлэгдсэний 20 жилийн ойг тэмдэглэх болон эрдэмтэн Ц.Норжингийн эрдэм шинжилгээний судалгааны бүтээлүүдийг судлан ярилцах хурлыг зохион байгууллаа.

   Хятадын Төвийн Үндэстний Их Сургуулийн профессор Хас-Эрдэнэ, Өвөр Монголын Их Сургуулийн профессор Чойжинжав, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн академич Төмөртогоо, Л.Болд нар болон Хятадын холбогдох бүх байгууллагуудын эрдэмтэн судлаачид нийт зуу гаруй хүн хуралд оролцож, “Монгол хэлний толь”-ны агуулга, редакторлаж хэвлүүлсэн явц ба алдарт хэлний эрдэмтэн Ц.Норжин багшийн эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлүүдийн хүрээнд санал бодлоо солилцсон байна.

1965 онд “Монгол хэлний толь”-ийг редакторлах ажил эхэлсэн боловч цаг төрийн байдлаас шалтгаалан редакторлах ажил нь түр зогссон байв. 1972 онд тус толийг дахин редакторлаж эхэлсэн бөгөөд Ц.Норжин гуай редактораар ажиллан, М.Мөрөн гуайтай хамтран ажилласнаар редакторлах ажлын явц хурдтай болсон байна. Мөн энэхүү толийг редакторлан хэвлүүлэхэд олон саад бэрхшээл тулгарсан боловч Ц.Норжин, М.Мөрөн гуай эдгээр бэрхшээлийг таван туулж, 1999 онд тус толийг Өвөр Монголын Ардын хэвлэлийн газраас амжилттай хэвлүүлсэн байна. Энэ жил толь хэвлэгдсэн 20 жилийн ой тохиож байгаа юм.

“Монгол хэлний толь” бол Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны академи болон Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн олон эрдэмтэн багш нар хамтран ажилласны үр дүн. Уг тольд нийт 70 мянга гаруй толгой үг оруулсан бөгөөд үгийн тайлбар нарийн оновчтой, зөв бичлэгийн дүрэм чанга нямбай, мөн монгол хэлний галиг, кирилл үсэг хадсанаараа дотоод, гадаадад ашиглаж болох олон улсын хэмжээний толь болсон гэдэг тухайд хуралд оролцсон эрдэмтэн мэргэжилтнүүд санал нэгдсэн байна.

Мөн хурлаар Ц.Норжин гуайн үр хойч, сурагч шавь, найз нөхөд болон хамт ажиллагсад нь түүний тухай эргэцүүлэн дурсахын зэрэгцээ түүний монгол хэлний толь, монгол хэлний авиа, нутгийн аялгуу зэрэг тал дээр хийсэн судалгааны бүтээлүүдийг нь гүнзгий судлан ярилцаж, монгол судлалд үзүүлсэн хувь нэмрийг нь өндрөөр үнэлсэн байна.

Ц.Норжин ( 1936- 2009), Өвөр Монголын Хөлөнбуйр хотын шинэ Барга зүүн хошуугаар нутагтай. 1957-1959 оны хооронд Хятадын Боловсролын яамны томилолтоор Монгол Улсын Чойбалсан нэрэмжит улсын Их Сургуульд монгол хэл, утга зохиолын мэргэжлээр, 1959-1962 оны хооронд Өвөр Монголын Их Сургуульд монгол хэл, утга зохиолын мэргэжлээр сурсан. 1962-1998 онуудад Өвөр Монголын Шинжлэх ухааны академийн монгол хэл үсэг бичиг судлах газарт ажилласан байна. “Монгол бичгийн хэлний гол ёс”, “Баримжаа авиа-Цахар аман аялгуу”, “Монгол хэлний үг бүтээх дагаврын хураангуй” зэрэг гүнзгийрсэн судалгааны олон бүтээлтэй. Тэрбээр Хятадын монгол хэл бичгийн эрдэм шинжилгээний нийгэмлэгийн “Гавьяат эрдэмтэн”, “Дундад улсын монгол хэлний баримжаа авиаг тогтоох ажилд зүтгэл үзүүлсэн гавьяат эрдэмтэн” зэрэг цол хүртсэн байна.

Зохиогч:БАЙ ЛИНДИ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:mongolian.news.cn
Мэдээ үзсэн:2135
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой