”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

”Хятад, Монголын харилцаа эрчтэй хөгжиж, хөгжлийн хурдны замд орлоо” ярилцлага

”Хятад, Монголын харилцаа эрчтэй хөгжиж, хөгжлийн хурдны замд орлоо”-БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминтэй хийсэн ярилцлага

Айлчлан ирж буй 2020 оны босгон дээр удахгүй үүрэгт ажлын хугацаа нь дуусаж эх орондоо буцах гэж байгаа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны дипломат харилцааны хөгжил дэвшил, хамтын ажиллагааны ололт амжилт, ирээдүйн төлөв зэрэг асуудлаар Хятадын Төв Радио, Телевизийн Монгол Улс дахь салбарын сурвалжлагч О.Дарамбазарт ярилцлага өгсөн юм.

БНХАУ-ын умард хөрш Монгол Улс бол Хятад улсын сайн хөрш, сайн түнш, сайн найз, мөн “Бүс ба зам" дагуу чухал орнуудын нэг юм. 2014 онд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин  Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр талын харилцааг иж бүрэн стратегийн түншийн түвшинд хүргэж хөгжүүлсэн билээ. Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны өндөр дээд хэмжээний харилцан айлчлал олширч, улс төрийн итгэлцэл гүнзгийрэн, олон салбарын бүх талын хэлхээ холбоо, хамтын ажиллагаа өргөжин тэлж, хоёр орны харилцаа бүх талаар эрчтэй хөгжиж байна.

Элчин сайд Шин Хаймин үүрэгт ажлынхаа хугацаанд Хятад, Монгол хоёр орны харилцааны хөгжлийн ололт амжилтад сэтгэл хангалуун байж, хоёр орны харилцааны ирээдүйн хөгжилд илтгэл төгс байгаагаа илэрхийллээ. Тэрээр сурвалжлагчид ярилцлага өгөхдөө:

"БНХАУ-аас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар миний бие 4 жил гаруй ажиллах хугацаанд, Хятад, Монгол хоёр орны харилцаа эрчтэй хөгжиж буйд баяртай байна. 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин  Монгол Улсад амжилттай төрийн айлчлал хийж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгон дээшлүүлснээр, хоёр орны харилцаа хөгжлийн хурдны замд орж, хоёр тал бие биеийнхээ амин чухал ашиг сонирхол, анхаарал тавьж буй чухал том асуудлыг харилцан хүндэтгэсний үндсэн дээр, өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, улс төрийн итгэлцэл, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн хэлхээ холбоог хамарсан олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн" гэжээ.

Элчин сайдаар ажиллах хугацаанд  Монгол Улсын 2 ерөнхийлөгч, 3 ерөнхий сайд, УИХ-ын дарга, шадар сайд, Гадаад хэргийн сайд зэрэг төр засгийн байгууллагуудын бараг бүхий л бие бүрэлдэхүүн Хятад улсад айлчилж, Хятад улсад олон улсын хурал цуглаанд оролцож, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн асан Лю Юньшань, Хятад улсын дэд дарга Ван Чишань, ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, ХКН-ын Тяньжинь хотын Хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжүн, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И зэрэг нам төрийн удирдагчид, ХКН-ын ӨМӨЗО-ны Хорооны нарийн бичгийн дарга асан Ли Жихэн, ӨМӨЗО-ны дарга Бү Шяолинь зэрэг муж, хотын удирдах албаны хүмүүс ч  Монгол Улсад айлчилсан юм. Хятад, Монгол хоёр улс парламент хоорондын тогтмол харилцах механизмын ажлаа албан ёсоор эхлүүлж, хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагаа ч олон шинэ үр дүнд хүрснийг тэрээр тэмдэглэжээ.

Хятад, Монголын хүмүүнлэгийн хэлхээ холбоо, хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны хөгжлийн нэгэн онцлог болж байна. Өнгөрсөн хэдэн жил, Хятадын тал Хятад, Монгол хоёр орны эдийн засаг, худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн төслүүдийг нухацтай хэрэгжүүлэн, хоёр ард түмэнд үр ашгийг нь хүртээсэн юм. Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн Төв, Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудлын хурдны авто зам, Яармагийн давхар гүүр, Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц, Налайхын 20.9 км авто зам зэрэг дэд бүтцийн томоохон төслүүд урагштай хэрэгжиж, Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн гэрээ амжилттай байгуулагдан, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл, Эрдэнэбүрэний усан цахилгааны төслийн хэрэгжилт дорвитой ахиж байгааг Элчин сайд Шин Хаймин онцлон дурдлаа.

Сүүлийн хэдэн жил, Хятадын тал Ши Жиньпин даргын 2014 онд Монгол Улсад айлчлах үедээ зарласан Хятад, Монголын хүмүүнлэгийн хэлхээ холбооны багц төлөвлөгөөг идэвхтэй хэрэгжүүлж, хоёр талын хүмүүнлэгийн хэлхээ холбооны хамтын комиссыг албан ёсоор ажиллуулан, кино телевизийн шилдэг уран бүтээлүүдийг орчуулж, харилцан дэлгэцнээ гарган, залуучууд, сэтгүүлчид зэргийг хамарсан механизмын чанартай харилцаа, солилцооны томоохон арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж, Хятадын засгийн газрын тэтгэлэгт төслүүдийг нааштай хэрэгжүүлэн, Хятад, Монгол хоёр орны ард иргэдийн сэтгэл санааны уялдаа холбоог ахиулахад түлхэц өгсөн гэж тэрээр илэрхийлэв.

Ярилцлагын үеэр, Элчин сайд Шин Хаймин үүрэгт ажлынхаа хугацаанд хоёр орны харилцаанаас өөрт нь гүн сэтгэгдэл төрүүлсэн онцлог үйл явдлуудыг сэтгэл догдлон дурсаж,  Монгол Улсын олон салбарын найз нөхөдтэйгөө маш сайхан харилцаа холбоотой, найрсаг хамтран ажиллаж байсандаа сэтгэл өндөр байлаа.

Элчин сайд Шин Хаймин: "Энэ 4 жилд, би  Монгол Улсын 21 аймгийн нутгаар явж, Монгол орны үзэсгэлэнт сайхан унаган байгалийн өнгө үзэмж, ард иргэдийн эгэл борог, эелдэг чанар, халуун дотно зочломтгой занг бие сэтгэлээрээ мэдэрч, уламжлалт нүүдлийн соёлын гайхамшгийг сонирхон, Монгол оронд их хайртай болсон юм. Миний бие Монголын олон салбарын найз нөхөдтэйгөө санаа бодлоо илэн далангүй солилцож, тус тусын улс орны хөгжлийн туршлага, ололт амжилтаас харилцан хуваалцаж, хоёр орны харилцааг цаашид хэрхэн хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрхэн ахиулах тухай ярилцдаг байлаа. Хятад, Монгол хоёр орны найрамдал нөхөрлөл хоёр ард түмний сэтгэл зүрхэнд гүн үндэслэж,  Монгол Улсын нийгмийн олон салбарынхан Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхэд маш их ач холбогдол өгч байна. МУ-ын бараг бүх аймагт Хятад, Монголын хамтын ажиллагааны төсөл хэрэгжиж байгааг анзаарлаа. Үүнд 1950, 60-аад оны үед Хятадын талаас Монголд үзүүлсэн тусламжийн төслүүд байгаагаас гадна, сүүлийн жилүүдэд, Хятадын талаас  Монгол Улсын бүтээн байгуулалтыг дэмжих хүрээнд хэрэгжүүлсэн барилга байгуулалтын төслүүд ч бий. Эдгээр нь хоёр орны ард түмэн хоорондын уламжлалт гүн зузаан найрамдал нөхөрлөлийн гэрч, үлгэр жишээ болж байна. Хятад, Монголын харилцааны ирээдүйн хөгжилд гар бие оролцох бэлтгэл хангахын тулд, Баян-Өлгий аймгийн уулархаг нутгийн хүүхдүүд хятад хэлийг их сонирхон сурч байгаа нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хөгжил асар их нөөцтэй байгааг харуулж байгаа юм” гэжээ.

Хятад, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэн хөгжүүлэх салбарууд, түүний хэтийн төлөвийн талаар Элчин сайд Шин Хаймин ярихдаа: "МУ ‘Бүс ба зам’ санаачилгын хүрээн дэх умард зүгт нээлттэй, чухал гарц болж байгаа төдийгүй, байгалийн баялаг ихтэй учраас, Хятад улстай давуу талаараа харилцан нөхөх бүрэн боломжтой юм. Хятадын ‘Бүс ба зам’ санаачилга, Монголын "Хөгжлийн зам” хөтөлбөрийн уялдаа холбоо түргэсэхийн хэрээр, Хятад, Монголын эдийн засаг, худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагааны хөгжлийн боломжийг зах зээлийн зүгээс улам эерэгээр харж байна. Бид юун түрүүнд Хятад, Монголын харилцааны үндэс суурь болсон эдийн засаг, худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагааг тэргүүлэн хөгжүүлж, тэлж өргөжүүлэх ёстой. Энэхүү үндэс суурь бэхэжсэн нөхцөлд, Хятад, Монголын харилцаа урт удаан, тогтвортой хөгжинө хэмээн үзэж байна. Өнгөрсөн жилд, Хятад, Монгол хоёр орны худалдааны хэмжээ 8.5 тэрбум ам.долларт хүрч, хамтын ажиллагааны төслүүд амжилттай хэрэгжиж байгаа болохоор, хоёр орны засгийн газар, аж ахуйн нэгж, нийгмийн олон салбарын хамтын хүчин чармайлтаар, хоёр орны худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтдоо эртхэн хүрч, хамтын ажиллагааны холбогдох төслүүдээ улам шуурхай хэрэгжүүлэн, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ 70 жилд, Хятад, Монгол хоёр орны харилцааны хөгжил баялаг үр дүнд хүрлээ. Өдгөө, Хятадын ард түмэн Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааны тугийг өндөрт өргөж, Ши Жиньпинээр цөм болгосон Намын Төв Хорооны удирдлагаар, “Хос зуун жил”-ийн зорилтод хүрэхийн төлөө чармайн ажиллаж байна. Саяхан хуралдсан ХКН-ын 19 дэх удаагийн Төв Хорооны 4-р бүгд хурлаар Хятадын онцлогтой социалист тогтолцоог баримтлан төгөлдөржүүлж, төр улсын засаглалын систем, засаглалын чадавхын байгуулалтаа ахиулж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалт-Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд тогтолцооны бат бөх найдвартай баталгаа хангана гэж дэвшүүлсэн юм. Хятадын онцлогтой социализм шинэ эринд дэвшин орлоо. Монгол Улсын ард түмэн ч өөрийн орны онцлогт тохирсон хөгжлийн замыг тасралтгүй хайж, улс орны өөрчлөлт шинэчлэл, эдийн засаг, нийгмийн хөгжилд ур ухаан, хүч чадлаа өргөж байна гэж Элчин сайд Шин Хаймин тэмдэглээд, хоёр талын хамтын хүчин чармайлт дор, хоёр орон хөгжлийн шинэ гарааг эхлүүлэн, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн таатай боломжийг бүрэн ашиглаж, шинэ эринтэй мөр зэрэгцэн урагшилж, бие биедээ туслан, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтдаа ашиг олж, хэлхээ холбоогоо тасралтгүй бэхжүүлэн, хоёр орны харилцааны хөгжлийн ирээдүйг улам сайн сайхан болгоно гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.

/Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв./

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:11006
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой