”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ханиадыг дарах үйлчилгээтэй, бэлтгэхэд хялбар 10 ундаа

Хүйтний улиралд тулгардаг томоохон асуудлуудын нэг бол мэдээж ханиад билээ. Тэгвэл дөнгөж эхэлж буй ханиадыг эм хэрэглэхгүйгээр анагаах боломж цөөнгүй байдаг. Ингээд эртнээс хэрэглэгдэж ирсэн ханиадыг дарах шидтэй 10 төрлийн уух зүйлсийн жорыг танилцуулж байна.

1. Зөгийн бал нимбэгтэй цай

Хэрвээ танд ханиадны шинж тэмдэг дөнгөж илэрч эхэлж байгаа бол хар эсвэл ногоон цайн дээр 1 цайны халбага зөгийн бал, хэдэн зүсэм нимбэг хийгээрэй. Хамгийн гол нь буцлам халуун усанд зөгийн бал болон нимбэг хийж болохгүй. Хэт халуун усанд зөгийн бал, нимбэг нь өөрийн чанараа алддаг юм.

2. Далдуу модны цэцэг болон бөөрөлзгөнөтэй цай

Далдуу модны хатаасан цэцгийг хандалж, дээрээс нь хатаасан бөөрөлзгөнө болон бөөрөлзгөний навч нэмээрэй. Ингээд 30 минутын турш хандлаад уухад бэлэн болно. Хэрвээ бөөрөлзгөнө байхгүй бол бөөрөлзгөний чанамлыг ч хэрэглэх боломжтой.

3. Нохойн хошууны цай

Нохойн хошуу нь С амин дэмээр баялаг гэдгийг хүн бүр мэднэ. Хатааж жижиглэсэн 3 хоолны халбага нохойн хошуу дээр 0,5 литр халуун ус хийж, халуун саванд хийн хонуулна. Өглөө нь шүүгээд тал аягаар өдөрт 4 удаа хоол идэхээс 30 минутын өмнө ууна.

4. Аньс эсвэл цангисны шүүс

Аньс болон цангис нь бактерийн эсрэг үйлчилгээтэй. Шүүсийг бэлдэхийн тулд аньс болон цангис дээр элсэн чихэр (3:1) харьцаатай нэмж, 2 хоолны халбага холимог дээр 0,5 литр ус нэмэхэд л хангалттай.

5. Эрдэсжүүлсэн устай сүү

Хэрвээ та ханиалгаж эхэлсэн бол халуун сүүг эрдэсжүүлсэн устай (жишээ нь: «Боржоми») хольж уугаарай. Энэ нь цэр ховхлох үйлчилгээтэй юм.

6. Сармистай сүү

Энэхүү арга нь таныг нэг шөнийн дотор хөл дээрээ босоход туслах болно. Бүлээн сүүн дээр 10 дусал сармисны шүүс дусааж, унтахаасаа өмнө ууна.

7. Хатаасан жимсний компот

Энэ бол эрт дээр үеэс хэрэглэгдэж ирсэн ханиад эдгээх гайхалтай арга юм. Хатаасан жимсээр хийсэн компот нь ханиадыг зөөлрүүлэх, дархлаа дэмжих үйлчилгээтэй.  100 гр хатаасан алим, лийрийг 30 минутын туршид чанаж, дээрээс нь нэг литр ус тутамд 3 хоолны халбага элчин чихэр хийнэ. Дараа нь чангаанз болон хар чавга хийгээд гаргахаасаа өмнө үзэм хийх хэрэгтэй. Бэлэн болсон компотондоо нимбэг болон жүржийн шүүс, зөгийн бал нэмж болно.

8. Цагаан гаа, нимбэгтэй цай

Хүйтний улиралд дархлаа сайжруулж, бүтээлч байдлыг нэмэгдүүлэхэд танд 1 хоолны халбага зөгийн бал, 1 хоолны халбага нимбэгний шүүс, 0,5 цайны халбага хатаасан цагаан гаа, чимх шанцай, халуун ус тус болно шүү. Цайн дээрээ бага зэрэг хатаасан гааны навч нэмж болно.

9. Глинтвейн

Амттай, эрүүл мэндэд тустай, ханиадны эсрэг үйлчилгээтэй зүйлсийн нэг бол глинтвейний цай юм. Глинтвейн дээр 100 мл ус нэмж буцалгаад, 10 минут хандална. Шүүж авсныхаа дараа дээрээс нь жүрж, дарс, элсэн чихэр нэмээд зөөлөн гал дээр буцалтал байлгана. Буцалгах шаардлагагүй. Үүнээс гадна зөгийн бал, алим, үзэм нэмсэн ч болно. Халуунаар нь унтахынхаа өмнө хэрэглэхэд тохиромжтой.

10. Балжингаравын цай

Балжингарав нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Далдуу модны цэцэг болон зөгийн балтай хосолсноор ханиадны эсрэг шилдэг бүтээгдэхүүн болно. Бэлдэх арга: 1 цайны халбага балжингаравын хатаасан навч, эсвэл далдуу модны цэцгийг 1 аяга буцалсан усанд хийж, 20 минут хандална. 1/3 аягаар өдөрт 3 удаа хоолны өмнө уух бөгөөд зөгийн бал нэмж болно.

Найруулагч:С.У
Эх сурвалж: caak.mn
Мэдээ үзсэн:3964
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой