”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

70 жилийн түүхийг өгүүлсэн, хамтарсан үзэсгэлэнгийн нээлт боллоо

70 жилийн түүхийг өгүүлсэн, хамтарсан үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохиосон 2019 оны турш хоёр улс хоорондын түүхэн харилцааны ойд зориулсан олон цуврал арга хэмжээг зохион байгуулж буй. Тэдгээрийн хамгийн отгон болох Монгол Улсын “МонЦаМэ” агентлаг, БНХАУ-ын “Синьхуа” агентлагийн хамтарсан “Түүхэн замнал гэрэл зурагт” хамтарсан үзэсгэлэн 2019.12.23-ны өдөр Монгол Улсын Уран зургийн төв галлерейд нээлтээ хийлээ.


Энэхүү үзэсгэлэнд “МонЦаМэ” агентлагийн гэрэл зурагчдын 70, “Синьхуа” агентлагийн мөн 70 гэрэл зурагчдын шилдэг бүтээлийг нэгтгэн харуулснаараа онцлог. Энд тэртээх 1952 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай БНМАУ-д айлчилснаас эхлээд Монгол Улсын Ардын жүжигчин Л.Цогзолмаа Мао Зедунд цэцгийн баглаа барьж буй /1953 он/, Монгол, Хятадын уран бүтээлчид, ажилчид, урлаг соёлын зүтгэлтнүүд уулзаж байгаа гээд олон нандин түүхэн зургууд буй. Мэдээж хэрэг Монгол Хятадын хамтын ажиллагаа хийгээд өнөөгийн хүн ардын амьдралыг харуулсан үнэхээр сонирхолтой зургуудыг үзэсгэлэнд нэгтгэжээ. Энэхүү гайхамшигтай зургуудаар “Түүхэн замнал” номыг мөн хэвлэн гаргасан юм байна.


Дээр дурдсанчлан Монгол Улс, БНХАУ ын хооронд Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан олон цуврал арга хэмжээнүүдийн хамгийн отгон нь гэдгээрээ энэхүү үзэсгэлэнгийн нээлт онцлог. Хамаг бүхэн бороо мэт арилахад харин гэрэл зураг шороо мэт үлддэг гэдэгчлэн, түүхийн агшинг гэрэл зураг мөнхлөн үлдээдэг гэдгээрээ ийнхүү түүхэн их ойн арга хэмжээг гэрэл зургийн үзэсгэлэнгээр отголуулсан нь ч учиртай буй за. Тийм ч учраас энэхүү үзэсгэлэн хоёр улсын харилцаа, ялангуяа Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн арга хэмжээ хамгийн сонирхолтой бөгөөд түүхэн арга хэмжээний нэг боллоо.


Энэхүү өндөр ач холбогдол бүхийн арга хэмжээнд Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, БНХАУ-гаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамыг түр хамаарагч Яан Чиндун тэргүүтэй албаны хүмүүс, зочид төлөөлөгчид, уран бүтээлч, гэрэл зурагчид, хэвлэл мэдээллийн салбарынхан оролцлоо. Онцлоход Монголын төрийн мэдээллийн “МонЦаМэ” агентлаг, БНХАУ-ын төрийн мэдээллийн “Синьхуа” агентлаг 1958 онд харилцан мэдээлэл солилцох хэлэлцээр байгуулсан бөгөөд 2018 онд “Хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулаад байгаа юм.


100 жилийн түүхтэй, төрийн мэдээллийн “МонЦаМэ”агентлаг хятад хэлээр мөн мэдээ, мэдээллийг бэлтгэн гаргадаг бөгөөд мөнхийн хөрш БНХАУ, тэр тусмаа уран бүтээлчдийн хувьд гүүр болсон энэхүү үзэсгэлэнг гаргаж байгаадаа маш их баяртай байна гэж тус агентлагийн захирал, хатагтай С.Ганчимэг онцоллоо.


 

Зохиогч:А.Туяа
Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:6058
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой