”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын хуулийг 2020 оны 01-р сарын 01-с албан ёсоор хэрэгжүүлнэ

Энэ хуульд гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын шинэ хуулийн дүрмийн үндсэн агуулгыг баталсан тул бэлгэ тэмдгийн ач холбогдолтой юм.

    Хятадын Худалдааны яамны гадаад хөрөнгийн хэлтсийн дарга Жүн Чанчин:

- Энэ хуульд Хятадын одоогийн хэрэгжүүлж байгаа гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын хуулийн дүрэмд том шинэчлэлт хийж, бүрэн төгөлдөр болгож, гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын шинэ хуулийн дүрмийн үндсэн агуулгыг баталгаажуулсан бөгөөд Хятад улс нэн өндөр түвшинд гадаадад нээлттэй байлгахад бат бэх үндэс суурь тавьж, урт хугацаанд хуулийн баталгаа боллоо гэж танилцууллаа.

- Гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын шинэ хууль мөн тэрчлэн түүний заалтууд нь олон улстай харилцаа холбоотой байх үндсэн дүрмийг баталгаажуулж, дотоод болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн дүрмийг нэгтгэж, төв шударгаар өрсөлдөхийг баталгаажуулж, үүний улмаас хуулиар удирдамж болгож, дөхөм байхыг дээшлүүлсний зэрэгцээ бизнесийн орчныг улмаар зах зээлийн болгон хуульчилж, олон улсын түвшинд хүргэх болно. Энэ нь нэн тогтвортой, төв голч, ил тод, төсөөлж болох бизнесийн орчныг бий болгоход туйлын ихээр ашигтай юм гэж хэллээ. 

Гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтыг хамгаалах талаар Жүн Чанчин:

- Гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтыг хамгаалахыг эрчимжүүлэх бол Гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын хууль болон түүний заалтуудын гол зорилтын нэг юм. Иймээс Гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын хууль мөн тэрчлэн түүний заалтуудад нөхөн төлбөр, оюуны өмчийн эрхийг хамгаалах, баримт бичгийг дүрэмд нийцүүлж, хянаж хэлэлцэх, засгийн газрын салбарууд итгэл үнэмшилтэй байх, гэрээг сахих, гомдол мэдүүлэх дүрмийг байгуулах зэрэг 5 талаар ил тод тогтоол гаргажээ.

Үүнээс гадна, Жүн Чанчин:

- Гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын хууль болон түүний заалтуудыг хэрэгжүүлэхэд гадаадын худалдаачдын хууль ёсны эрх ашгийг хамгаалахыг эрчимжүүлж, ялангуяа оюуны өмчийн эрхийг хамгаалах эрч хүч, мөн тэрчлэн хуулийн арга барилаар урт удаан хугацаанд гадаадын аж ахуйн нэгжүүдийг зовоож байсан хүчир асуудлыг зохицуулахад хууль зүйн тус дэмжлэг үзүүлэх болно гэв. Үүнтэй холбогдуулж Петерсон Олон улсын эдийн засгийн судалгааны газрын судлаач Гэри Клайд:

- Аливаа аж ахуйн нэгжүүд, гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, эсвэл дотоодын аж ахуйн нэгжүүд, төрийн өмчийн, хувийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд бүгд төв голчоор хамтын ажиллагаагаа хөгжүүлэх болно. 01-р сарын 01-нээс эхэлж хэрэгжүүлэх “Гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын хууль” нь энэ талаар Хятадын хүчин чармайлтыг харуулсан юм гэж хэллээ.

Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2019 оны 1-11-р сард Хятад улсад шинээр 36747 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгүүлж, гадаадаас 124 тэрбум 390 сая ам.доллар татан оруулжээ. Энэ нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 2.6 хувиар өсөж, тасралтгүй дээшилж байгаа хөрөнгө оруулалтын бизнесийн орчин нь нэн олон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадад ирж хөрөнгө оруулалт хийх болно.

Зохиогч:Сайн-Өлзий
Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:ХТРТ
Мэдээ үзсэн:3927
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой