”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хүйтний улиралд амтат төмс идвэл хийг нөхнө

Намар өвлийн улирал нь яг амтат төмс идэх сайхан цаг юм. Олон хүмүүс амтат төмс идвэл гэдэс дүүрэхийг мэдэхээс биш тааруулж идвэл дархлааг сайжруулдгийг мэддэггүй.

Намар өвлийн улирал нь яг амтат төмс идэх сайхан цаг юм. Олон хүмүүс амтат төмс идвэл гэдэс дүүрэхийг мэдэхээс биш тааруулж идвэл дархлааг сайжруулдгийг мэддэггүй. Гуандүн мужийн хятад эмнэлгийн дэлүү, ходоодны тасгийн дарга Хуан Сүйпин профессор амтат төмсний ид шид хийгээд анхаарах зүйлийг танилцуулж байна.

Амтат төмсийн гурван ид шид: 1. Болсны дараа гэдэсний ажиллагааг сайжруулж, өтгөн хатахыг засна. 2. Цагаан хальст амтат төмс уушгийг чийгшүүлж, улаан хальст амтат төмс цус нөхдөг. 3. Шар бор амтат төмс дэлүү ходоодонд сайн.

Анхаарах зүйл: 1. Амтат төмсийг хэт идвэл хэвлий дүүрдэг. 2. Өлөн байхдаа идвэл шар хөдөлнө. 3. Амтат төмсийг шавдал жимстэй хамт идвэл ходоодны чулуужил болно. 4. Амтат төмсний хальсны өнгө нь хувирах, харлах буюу хүрэн толботой бол идэж болохгүй.

Хүнсний эмчилгээний жор: Амтат төмс, цагаан гаатай шөл

Материал: Амтат төмс 250 грамм, цагаан гаа 3 хэсэг, мөсөн чихэр бага зэрэг. Хийх арга: Амтат төмсөө угаан хальсыг нь арилгаж хэсэглэн хэрчиж, гаагаа нимгэн хэрчинэ. Дээрх материалаа тогоонд хийн, зохих ус нэмэн, түргэн галаар буцалган дахин зөөлөн гал дээр 30 минут буцалгаж мөсөн чихэр хийхэд болчихно.

 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:4999
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой