”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Тэнгэрийн хязгаараас түүсэн сувдан хэлхээ

Тэнгэрийн хязгаараас түүсэн сувдан хэлхээ

Саяхан Бээжин хотноо болсон “Бүс ба зам” дагуух улс орны монгол сурвалж бичгийн судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр эрдэмтэн Мянгад-Эрдэмтийн эмхэтгэн найруулсан “Или голын урсгал дагуух оронд хадгалагдаж байгаа тод үсгийн сурвалж бичгийн чуулган” 50 боть номын хадаг сөхөх ёслол утга төгөлдөр болж, тод үсгийн сурвалж бичгийн тухай хадгалан цуглуулсан дэлхий дээрх хамгийн том бүтээл мэндэлснийг тунхагласан юм. Тус 50 боть цуврал ном бол өнөөг хүртэл хэвлэгдээд байгаа дэлхий дээрх тод үсгийн хамгийн том сурвалж бичгийн эмхэтгэл, мөн монгол судлалын түүхэн дэх ардын дунд хадгалж байгаа сурвалж бичгийг эмхэтгэж хэвлүүлсэн хамгийн том эмхэтгэл бүтээл юм.

Энэ бол тод үсгийн сурвалж бичгийн цуглуулга эмхэтгэлийн түүхэнд төдийгүй, Ойрад судлалын түүхэнд, цаашлаад бүхий л монгол судлалын түүхэнд заавал тэмдэглэвээс зохих алтан хором. Түүнд агуу дээдсийн минь зүйрлэшгүй том оюун ухаан, Или голын урсгал дагуух Өөлдчүүдийн онцгой итгэл бишрэл, тэдний амь нас хийгээд соёлын гүнд нэвтэрсэн зан үйл, тэдний соёл түүхээ хамгаалан уламжлах үзэл баримтлал, тэдний монгол соёлд үзүүлсэн балрашгүй гавъяа зүтгэл шингэж буй.

Или гол - тод үсэг - сурвалж бичиг

Или голын гол цутгалан болох Тэгсийн гол нь Тэнгэр уулын хоёрдугаар оргил болох Хан тэнгэр хайрхны ар бэлээс эх аван Монголхүрээ хийгээд Тэгсийн хөндийгөөр өнгөрнө. Тэгсийн гол умард зүгт мурийн Төгстариа шянь хүрээд Ишкилэг уулнаа Хөнгөсийн голтой урсгал нийлээд Или гол болдог. Хятадын баруун хязгаарт байх Или голын дээд урсгалын орон бол Ази, Европ хоёр эх хуурайн хэвэл бөгөөд баруун зүгт Казахстантай хил залгаж, баруун өмнө зүгт Киргизстантай харц тулан ширтэлцэнэ.

Мянгад-Эрдэмтийн танилцуулснаар 1648 онд Хошуудын алдарт хуварга Равжамба Зая Бандид Намхайжамц тод үсгийг зохиов. Тод үсэг зохиогдмогц Ижил зайн Халимагчуудыг багтаасан өргөн уудам нутаг дэвсгэр дээр хурдтай тархан дэлгэрчээ. Тухайн үеийн Зүүнгарчууд ба Торгуудтчууд бүгд тод үсгийг хэрэглэж байв. Монголчуудын хэрэглэж байсан үсэг бичгийн дотор хэрэглэгдсэн цагийн урт ба үлдэгдэж ирсэн сурвалж бичгийн тоо аль алинаас нь аваад үзсэн ч тод үсэг нь Уйгаржин монгол бичгийн дараа л орно.

18-р зуун буюу Зүүнгарын Галданцэрэн ханы үе хүрэхэд Ойрадчууд модон бараар ном хэвлэх болсон ба “Алтангэрэл”, “Найман мянгат”, “Тэслэгч очир” зэрэг бурхан шашны сонгодог зохионгуйг шүүж хэвлүүлсэн ба тод үсгийн сурвалж гар бичмэлээс модон барын шинэ цаг үед оржээ. Зая Бандид хийгээд түүний шавь нарын үед тод үсгийн сурвалж нэгэнт бүрдсэн ба ялангуяа, Галданцэрэн ханы үед хүрээд улам нэг алхам хөгжүүлсэн байна.

Эдүгээ Или голын урсгал дагуух оронд амьдарч байгаа Өөлдчүүд ном босгох, ном нээх, ном залах зэрэг зан үйлээр тод үсгийг ардын дунд амьд үсгийн хувиар хэрэглэсээр байна. Или голын урсгал дагуух орон бол олон улсын хэмжээнд тод үсгийг амьд үсгийн хувиар хэрэглэж байгаа цорын ганц газар орон юм. Тэд иймэрхүү аргаар 360 гаруй жил хэрэглэсэн тод үсгээ уламжлан залгамжилсаар.

Мянгад-Эрдэмтийн тод үсгийн сурвалж бичгийн эрэл

Мянгад-Эрдэмт 1996 - 2000 оныг хүртэл Төвийн Үндэстний Их Сургуулийн Ц.Хишигтогтох багшийн шавиар магистр цол хамгаалахаар суралцсанаас хойш монгол судлал нь түүнийг аварга том соронзон мэт татаж, тэрээр докторын цол хамгаалах горьдолд хөтлөгдөн 2000 оноос эхлэн монгол сурвалж бичгийн тухай хээрийн шинжилгээний хатуу аянд мордсон байна.

Хээрийн судалгаа шинжилгээний явцад түүнийг хамгийн их цочоосон нь Или голын дээд урсгал дагуух оронд нутаглаж байгаа Өөлд монголчуудын нандигнан хадгалж буй эртний судар номууд байлаа. Тэнд 18-р зуунд Халимагт хэвлэсэн хамгийн эртний модон барын “Алтангэрэл”, 1742 онд Галданцэрэн ханы үед модон бараар хэвлэгдсэн Хятад улсад хадгалагдаж байгаа хамгийн эртний тод үсгийн модон барын “Найман мянгат” зэрэг маш олон ховор чухаг судар номууд байв. Илийн Өөлд монголчууд өнөөг хүртэл олон улсын хэмжээнд тод үсгийн ном судрыг хамгийн олон хадгалж байгаа хүмүүс юм.

- Ном бичиг бол хүн төрөлхтний ой билгийг гайхуулсан соёлын аварга том хөмрөг билээ. Гэтэл хүн ба байгалийн ямар нэгэн гайгаар тэр нь эвдэгдэн сүйдсээр бөгөөд зарим нь хэзээд эргэж ирэхгүйгээр өнө үүрд алга болж байна. Ганц монгол үндэстний соёл түүхийн үүднээс биш, бүх хүн төрөлхтний соёл түүхийн уламжлал залгамжлалын үүднээс авч хэлсэн ч эдгээр сурвалж бичиг, ном судрыг өнөөдрийг хүртэл хамгаалж хадгалж ирсэн Или голын урсгал дагуух орны Өөлд монголчуудын зориг зүрх, оюун ухаан хичнээн их үнэ өртөгтэй гэдгийг бодохгүй байж болохгүй. Миний бие ард иргэдийн дунд үлдсэн олон ном дэвтрийг сурвалжлан эрж хайж, илрүүлэн судлах нь түлхэж болшгүй хариуцлага гэж боддог гэж Мянгад-Эрдэмт сэтгэлийн үгээ дэлгэж байсан юм.

Хамтын хүчинд боссон монгол судлалын хөшөө

Или гол Ойрад соёл түүхийн маш олон нууцгай зүйлсийг хадгалсаар байгаа нь үе үеийн эрдэмтдийг соронзон мэт татсаар ирсэн юм. Одоог хүртэл Или голын урсгал дагуух орны тод үсгийн сурвалж бичгийн судалгааг гурван үе хувааж болно. Хятад улс байгуулагдсаны дараа Шиньжян орноор очиж ном бичгийн цуглуулга хийсэн хүн бол Өвөр Монголын түүх, хэл уран зохиол судлах газар /Одоогийн Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэн/-гийн Мэргэнбаатар, Өвөр Монголын Их Сургуулиийн Чойжинжав нар Шиньжян орноор аялан явж ном бичгийн цуглуулгаа хийсэн бол анхны үе юм. Түүний дараа өмнөх зууны далаад оноос ерээд оны үед тод үсгийн дурсгалт бичгийн судалгаа мөн эрчимтэй явагдав. Хорин нэгдүгээр зууны эхний үе, тухайлбал Мянгад-Эрдэмт профессор 2000 оноос хойш 19 жилийн турш тэнгэр уулын ар хормойг даган Или голын дээд урсгал дагуух оронд оршин амьдарч байгаа Монголхүрээ, Тэгс, Нялх, Цавчаал зэрэг дөрвөн шяниар төв болгож, Шиньжянгийн Ойрадчуудын дунд хадгалагдаж байгаа тод үсгийн дурсгалт бичгүүдийг бүртгэх, нэг нэг хуудсаар зураг авч зурагт хэвлэлээр 50 боть цуврал номыг хэвлүүлсэн нь тод үсгийн сурвалж бичгийн судалгааны нэгэн шинэ үе болно.

50 боть цуврал номын хэвлэгдсэн ач холбогдлын тухай Өвөр Монголын Их Сургуулийн профессор Таяа:

- Тус 50 боть цуврал ном нь тод үсгийн сурвалж бичгийн цуглуулгын тоо хэмжээний талаар түүхийн шинийг үүдсэн төдийгүй бүгдийг өнгөт гэрэл зургаар хэвлэсэн. Судар бичгийг хангасан хүний намтар, судрын нэр, хэмжээ зэргийг тэмдэглэн хэвлүүлсэн. Одоог хүртэл эрдэм шинжилгээнийхэнд илрүүлэгдээгүй, дэлхий дээр ганц, хоёр хувь үлдэж байгаа хувь хүний гарт хадгалагдаж байгаа сурвалж бичгийг цуврал номд хэвлүүлэн оруулсан зэрэг гавъяа зүтгэлийг нь заавал тодотгохгүй байж эс болно гэж хэлж байлаа.

Мянгад-Эрдэмт:

- Или голын дээд урсгал дагуух оронд хадгалагдаж байгаа тод үсгийн сурвалж бичгийг харилцааны бичиг, түүх, хэл уран зохиол, бурхан шашны сонгодог ном, хадан бичиг, одон орны, анагаах ухааны ба зан үйлийн сурвалж бичиг зэрэг олон төрөлд хуваан үзэж болно. Гэхдээ одоо хэвлүүлсэн 50 ботиос гадна, бас олон бий. Дахиад 50 боть хэвлүүлэхэд бас байна. Түүний зэрэгцээ зөвхөн Или голын урсгал дагуух орноор биш Шиньжянгийн олон газраар эртний ном судрууд үлэмж хадгалагдаж байна. Миний хувьд цуглуулсан материал бас олон. Иймээс одоогоор тооны хувьд бүртгэхийн аргагүй гэж ярьлаа. Тэрээр мөн:

- Эдгээр тод үсгийн эртний сурвалж бичгүүд бол нийт монголын, цаашилбал төв Азийн нүүдэлчин үндэстний нийтийн өв хөрөнгө. Эдгээр сурвалж бичгүүд ардын дунд одоо болтол хадгалагдсаар байна. Одоогоор Или голын дээд урсгал дагуух оронд байгаа Өөлд монголчуудын дунд ном босгох, ном нээх, ном залах сонирхолтой зан үйл байгаа болохоор судар ном тасралтгүй шинэчлэгдэж үе уламжлан нандигнан хадгалагдсаар байна. Гэхдээ хэдэн арван жил, хэдэн зуун жилийн дараа ямар болно гэдгийг бид хэн ч төсөөлөхийн аргагүй. Одоо тод үсэг нэгэнт бүрмөсөн хаягдсан, тавиас доош насны хүмүүс бүрмөсөн мэдэхгүй болжээ. Иймээс одоо л тод үсгийн сурвалж бичгийг цуглуулж судлахгүй юм бол дахиад 50 жил, 100 жилийн дараа судлах юм бол олон юм тодорхойгүй болно. Одоо зүйл зүйлийн шалтгаанаар сурвалж бичиг, ном судрууд Ховогсайр, Баянгол, Бээжин, Хөххот зэрэг олон газар зүг зүгт явж байна. Зарим нь гадаадад гарч байна. Ийм байдалд өнөөдөр бид эдгээр ном судруудыг эмхэтгэн цуглуулж хэвлүүлж байхын ач холбогдлыг өгүүлэх юун гэж хойч үедээ учирлан хэлж байна.

 

Зохиогч:ШЮ ХУА, ШЯН ЧҮНЬ
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:1128
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой