”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хүн амьтан ээнэгшин дассан эв зохицлын эгшиглэн

Хүн амьтан ээнэгшин дассан эв зохицлын эгшиглэн

Алтан-Очир гуайн арчлан додомдож байгаа хээрийн тураг бугын тоо 35 болжээ гэсэн мэдээ сургаар сурвалжлагч Хорчин Баруун Гаран Өмнөд Хошууны Улаанмод сумын Суугантай багийн Хусан жалгын амсарт суугаа малчин Алтан-Очирынхыг зорилоо.

Өвлийн эхэн цагийн Улаанмодын тал нутаг цас мөсөнд хучигдаж, алсад цайрах уулын бэлчээрт идээшлэх үхэр, хонин сүргүүд зураг шиг үзэсгэлэнтэй харагдана. Алтан-Очир гуай биднийг угтаж авлаа.

Малчин Алтан-Очир тураг бугыг тэжээн арчилсан тухайгаа сонирхуулсан юм. Тэрээр 2005 оны зун хүү Баярыгаа дагуулж Хуулингол хотод байгаа саднындаа айлчлахаар очиход садан нь эхдээ гологдсон нэгэн хээрийн бяцхан тураг бугыг олоод тэжээж байв. Балчир багаасаа амьтанд хайртай Баяр хүү хөөрхөн тураг бугыг хармагц ихэд баярлан саднаасаа гуйсаар гэртээ авч иржээ. Тийнхүү Алтан-Очирынд ирснийхээ дараа өвс бэлчээрт маш түргэн дасав. Эхлээд түүнийг үнээний сүүгээр тэжээж байлаа. Нэг л шанага сүүнд цадчихдаг байснаа аажмаар хэдэн шанагаар нь уух болж, удалгүй өвс иддэг болов. Ялангуяа, бэлчээрт явж өвс иддэг болсны дараа тураг бугын буцаж ирэх нь цөөрч, сүүлдээ жил бүрийн 10-р сарын эцсээр л настны нутгийг зорин ирэх болсон байна. 2008 оны намрын нэгэн өдөр буцаж ирэхдээ хоёр хээрийн тураг буга дагуулаад ирэв. Дараа нь түүнийг дагаж ирсэн хээрийн тураг буга жилээс жилд нэмэгдсээр одоо 35 болсон байна.

Тэд жил бүр өвс бэлчээр цасанд хучигдах үед Хусан жалганд ирж өвөлжөөд дараа жилийнх нь ханшны үеэр тэндээс явдаг. Энэ хугацаанд Алтан-Очир үхэр, хоньдоо өвслөхдөө тураг бугын явж ирэх замаар буудай, эрдэнэ шиш тавьж өгнө. Тэд үргэлж уулнаас бууж Алтан-Очирын тавьж өгсөн бордоог иднэ. Заримдаа хүрээ хашаанд нь хүртэл орж идэш эрж хайдаг байна. Алтан-Очир гуайг өвс бордоо хаяж өгөхөд үргэдэггүй ч бусад хүн тэдэнд өвс бордоо ойртуулж өгөхөд холдож оддог байна.

Энэ жил далан дөрвөн настай Алтан-Очир гуай Хусан жалганд суурьшаад дөч гаруй жил болжээ. Эдгээр жилүүдэд тэрээр эх байгалиас соёрхсон энэ сайхан нутагтаа мал маллаж амьдрахдаа амьтан голтонг хайрлан хамгаалж, экологи, байгаль орчноо алаг нүд шигээ хайрлахын зэрэгцээ үр хүүхдээ ч ингэж сургаж шаардсаар иржээ. Хэдэн жилийн өмнө хүү Баяр нь хашаанд бордоо идэж байсан тураг буганд мөргүүлээд хавирганы яс нь хугарав. Тэдний хоньчин нь бас болгоомжгүйгээс болж тураг буганд мөргүүлж хагас сар амарсны эцэст сая ажилдаа орсон байна. Буурал 2017 онд уушгины хавдартай болж жилд хэдэн удаа Бээжинд очиж эмчилгээ хийлгэх болжээ. Гэвч эдгээр тураг бугуудыг арчлан додомдохоо огт больсонгүй. Гэртээ байж л байвал зуршил ёсоороо тураг бугад тэжээл бордоо өгч, шим тэжээл өгдөг байна. Сүүлийн жилүүдэд ойр хавийн газар орны анд дуртай хүмүүс тураг бугын маханд дурлан өвөл цас ормогц л Хусан жалганд сэм ирж тураг бугын мөрөөр урхи тор, хавх тавьдаг болов. Үүнд Алтан-Очир өөрөө ч, хүүхдээ ч тав гурав хоноход нэг удаа ойгоор явж урхи торыг олж түүж, тураг бугуудыг аюулгүй өвөлжүүлэхээр хичээж байна.

Бид Алтан-Очир гуайд хязгааргүй хүндэтгэл өвөрлөн, талархаж буй сэтгэлээ илэрхийлсээр яриа өндөрлүүлсэн юм. Авто машины довтолгоонд талын дундах хөр цас хуйлран гадаа яс янгинуулам хүйтэн. Гэвч машин дотор Алтан-Очир гуай олон жилийн турш хээрийн буга согоог арчлан тэжээж ирсэн өгөөмөр үйлсийг бишрэн магтсан халуун яриа үргэлжилсээр …

Зохиогч:БАЙ ХАЙШАНЬ
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:936
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой