”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Засгийн газрын ажлын тайлангийн товч тайлбар 3

Засгийн газрын ажлын тайлангийн товч тайлбар 3

2020 онд хийж бүтээх 10 онцлох ажил:

1. Гурван их эцсийн шатны ажлыг сайн хийнэ.

Одоогоор байгаа ядуу иргэдийг ядуурлаас үнэхээр ангижруулна.

·Ядуурлаас ангижруулах урт хугацааны үр дүнтэй тогтолцоог байгуулж, ядуурлыг бууруулах төрийн бодлогыг тогтвортой болгоно.

·Аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулахыг дэмжиж, ядуу айлыг дайчлан, орлогыг нь нэмэгдүүлнэ.

·Ядуурлыг бууруулах хөрөнгө мөнгөний удирдамжийг чангатгаж, ядуурлыг бууруулах хөрөнгийг ашиглах үр дүнг дээшлүүлнэ.

·Хөххот-Бугат-Ордос, Үхай болон эргэн тойрны бүс нутгийн агаар мандлын бохирдлоос сэргийлж, хянаж, засахыг чангатгана.

·Хөлөн нуур, Улаансухай, Даагын нуурын усны экологийг ерөнхийлөн засах арга хэмжээг хэрэгжүүлж, Далайнуур, Хар ус, Сувнуур зэрэг нуур цөөрмийн нөхөн сэргээлтийг дэмжинэ.

·Бохир ус гадагшлуулах стандартыг хангахгүй байгаа асуудлыг цэгцлэн засаж, ундны усны эх сурвалжийг хамгаална.

·Бордоо хэт оруулах, тариалангийн эм дураар ашиглах, бүрэлгэн услах зэргийг хязгаарлаж, тариалангийн бохирдлын эх сурвалжийг засна.

·Засгийн газрын өр зээлийн удирдамжийг чангатгаж, өрөө төлөх жилийн үүргийг биелүүлнэ.

·Хууль бус санхүүгийн үйл ажиллагааг хориглон зогсоож, системийн чанартай банк санхүүгийн эрсдэлээс сэргийлэх хорио шугамыг сахина.

2. Бизнесийн орчинг сайжруулна.

·Бизнесийн орчинг сайжруулах дүрмийг хэрэгжүүлж, засгийн газрын үйлчилгээний чадавхыг дээшлүүлнэ.

·Аж ахуйн нэгж шинээр бүртгүүлэх хугацааг богиносгоод ажлын 3 өдрийн дотор дуусган, үл хөдлөх хөрөнгийн бүртгүүлэх хугацааг богиносгоод ажлын 5 өдрийн дотор дуусгах болгоно.

Засгийн явдлын мэдээллийн нөөцийг хамтдаа эдлэхийг дэмжиж, нэг сүлжээгээр гүйцэтгэх, өөр газар гүйцэтгэж болохыг биелүүлнэ.

Хөрөнгө оруулалтын төслийн амлалтын дүрэм болон салаа мөчрийн итгэмжлэн гүйцэтгэх дүрмийг ахиулна.

Гаалийн татварыг хөнгөлж, зардлыг бууруулах цар хүрээг өргөтгөн, аж ахуйн нэгжийн хэрэглэх цахилгаан, хэрэглээний гүйлгээ зэргийн өөрийн өртгийг бууруулна.

Засаг захиргааны ерөнхийлсөн хууль хэрэгжүүлэх өөрчлөлтийг гүнзгийрүүлж, олон талаас судлах, давхар байцаахыг эрс засна.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн өөрчлөлт шинэчлэлийг удирдан дэмжиж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн дүрэм горимтой, эрүүлээр хөгжихийг ахиулна.

3. Эдийн засгийн бүтцийн хэлбэрийг өөрчилж шинэчлэхийг дэмжинэ

·Үйлдвэрлэлийн салбарыг эрчимтэй хөгжүүлнэ.

·Үйлдвэрлэлийн салбар болон үйлчилгээний салбарын уялдаатай хөгжлийг дэмжинэ.

·Салхины хүчээр цахилгаан гаргах, нарны гэрлээр цахилгаан гаргах зэрэг аж үйлдвэрлэлийн хөгжлийг удирдан дэмжиж, газрын илчний нөөцийг нээн ашиглах ажлыг түргэсгэнэ.

·Үндэсний орчин үеийн энергийн аж ахуйн үлгэр жишээ орныг байгуулна.

·Дижитал эдийн засгийг эрчимтэй хөгжүүлнэ.

·Ховор шороон шинэ материал, бал чулуун цахилгаан туйлын материал, бал чулуун алкен зэргийг судлан хөгжүүлэх ба аж үйлдвэрлэлийн сууринг бүтээн байгуулна.

·Хөххот дахь үндэсний зэрэглэлийн цахим сүлжээний гол болох шууд холбогдох цэгийг бүтээн байгуулна.

·Аж үйлдвэрийн хүрээлэн дүүргийг нэгдэлтэй төлөвлөнө.

· “Шинжлэх ухаан, техник мэргэжлээр Өвөр Монголоо хөгжүүлэх” үйл ажиллагааг гүнзгий хэрэгжүүлнэ.

·Шинжлэх ухаан техник мэргэжлийн тал дахь инновацийн үр бүтээлийн хангамж, хэрэгцээг уялдуулах тогтолцоог байгуулна.

·Хөххот, Бугат, Ордос дахь үндэсний зэрэглэлийн бие даасан инновацийн үлгэр жишээ орныг бүтээн байгуулна.

·Боловсон хүчин бэлтгэх, татах ба хэрэглэх ажлыг сайн хийнэ.

4. Үр дүнтэй эрэлт хэрэгцээг эрчимтэй тэлнэ.

·Хэрэглээний тогтвортой нэмэгдлийг ахиулна.

·Худалдааны шинэ загварыг хөгжүүлж, шөнийн хэрэглээний эдийн засаг, мэдээ холбооны хэрэглээг хөгжүүлнэ.

·Соёл, спорт, аялал жуулчлал зэрэг хэрэглээг өргөтгөнө.

·Хөдөө орон нутгийн цахим худалдааг хөгжүүлж, барааны гүйлгээний сүлжээг нэмэгдүүлнэ.

·Хурдны төмөр замын эдийн засгийг хөгжүүлнэ.

·“Өвөр Монголын хоол хүнс”, “Өвөр Монголын дуу хөгжим”, “Өвөр Монголын кино телевиз” зэрэг брэндийг “Өвөр Монголын аялал жуулчлал”-тай уялдуулан хөгжүүлнэ.

·Өвлийн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлж, мөс цасны эдийн засгийг хөгжүүлнэ.

·Хатан голын тохой дахь аялал жуулчлалын зам шугамыг бүтээн байгуулж, дэлхий нийтэд нэр төртэй Хатан голын соёлын аялал жуулчлалын бүсийг байгуулна.

·Үр дүнтэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

·Зам тээврийн хүчирхэг улсын хоёрдугаар хэсэг болох туршилтын төслийг хэрэгжүүлнэ.

·Бүтээн байгуулж байгаа хурдны төмөр зам, засмал зам, нисэх онгоцны буудал зэрэг төслийн ажлыг дэмжинэ.

·Байнга хэрэглэх нисэх онгоцны буудлыг төвлөрүүлэн бүтээн байгуулж, нийтийн хэрэглээний агаар аяллын хөгжлийг ахиулна.

·Дааган нуурын экологид ус нөхөх зэрэг усан ашиглалтын инженерийг дэмжинэ.

5. Хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратеги бодлогыг гүнзгий хэрэгжүүлнэ

·Экологийн хөдөө аж ахуйг хөгжүүлж, чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлнэ.

·Хөдөө аж ахуйг нөөцийн давуу талтай бүс нутаг руу төвлөрүүлэхийг дэмжинэ.

·Өндөр стандарт бүхий тариалангийн бүтээн байгуулалтын талбайг өргөтгөн, газар доорх усыг хэтэрхий татах ба усны эх сурвалжийг бүрэлгэх асуудлыг шийдвэрлэнэ.

·Толгойлогч аж ахуйн нэгжийн дагуулах үйл хэргийг бадруулж, цагаан идээний аж үйлдвэрийн өрсөлдөх хүчийг дээшлүүлнэ.

·Үндэстний уламжлалт цагаан идээний аж үйлдвэрийн эрүүл хөгжлийг ахиулна.

·Цагаан ноолууртай ямаа, хос бөхтэй тэмээ зэргийн үүлдрийг хамгаалж, монгол адууг хамгаалах ажлыг сайн хийнэ.

·Орчин үеийн өвсний үрийн аж ахуйг хөгжүүлж, Өвөр Монголыг Хятадын өвсний үрийн нөөцийн сан болгон бүтээн байгуулна.

·Хөдөө орон нутгийн орчин нөхцөлийг сайжруулна.

6. Экологийн цэвэр Өвөр Монголын бүтээн байгуулалтыг чангатгана.

·Уул, ус, ой шугуй, тариа, нуур, бэлчээрийн системтэй нөхөн сэргээлтийг нэгтгэн төлөвлөнө.

·Улсын экологийн соёл иргэншлийн туршилтын орон, Хөлөнбуйрын үндэсний цэцэрлэгийг эрмэлзэх ажлыг сайн хийнэ.

·Тал нутгийн гол болох оронд салхин хүчний цахилгаан, нарны гэрэл болон уурхайн төслийг шинээр байгуулахыг хязгаарлана.

·Газар шороог хэмнэлттэй, эрчимтэй ашиглана.

·Цөлжсөн газар шороог нөхөн сэргээх ажлыг дэмжинэ.

·Экологийн цэвэр хөгжлийн загварыг бий болгоно.

·Усны дахин ашиглалтыг дээшлүүлнэ.

·Байгалийн хамгаалалтын орон дахь уурхайн нөөц ашиглах эрхийг бүрэн зогсооно.

·Экологийн орчныг хамгаалах дүрмийг төгөлдөржүүлнэ.

7. Бүс нутгийн зохицонгуй хөгжлийг ахиулна.

·Өвөр Монгол орны зүүн, дунд, баруун бүс нутгийн зохицонгуй хөгжлийг нэгтгэн төлөвлөнө.

·Зүүн бүс нутгийн аймаг хотын хөгжлийг түргэтгэнэ.,

·Хөххот, Бугат, Ордос болон Улаанцавын зохицонгуй хөгжихийг чангатгана.

·Хатан голын сав газрын экологийн хамгаалалт ба чанар сайтай хөгжлийг түлхүү ахиулна.

·Ухаалаг хот, оршин суухад тохиромжтой хотыг бүтээн байгуулна.

·Өвөрмөц онцлог бүхий жижиг суурингийн хөгжлийг дэмжинэ.

8. Өөрчлөлт, нээлтийг гүнзгийрүүлнэ.

·Улсын өмчит аж ахуйн нэгжид өөрчлөлт хийх гурван жилийн үйл ажиллагааны төслийг тогтоож хэрэгжүүлнэ.

·Холимог өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлтийг түргэсгэнэ.

·Аж үйлдвэрлэлийн хэлбэрийн өөрчлөлт, шинэчлэлд ашигтай цахилгааны үнийн тогтолцоог байгуулна.

·Хөдөө орон нутгийн итгэмжийн хоршооны өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ.

·Илүү өндөр төвшний нээлт хийхийг дэмжинэ.

·Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоно.

·Хилийн боомтын эдийн засгийг хөгжүүлнэ.

9. Соёл иргэншилт Өвөр Монголын бүтээн байгуулалтыг ахиулна.

·Эрхт ардын ёс суртахууны байгуулалтыг хэрэгжүүлнэ.

·Утга урлагийн зохион бүтээлтийг дэмжинэ.

·Тал нутгийн соёлыг бүтээлчээр уламжлах ба хөгжүүлэхийг ахиулна.

·Түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалж, ашиглах ба биет бус соёлын өвийн уламжлалыг чангатгана.

·Ар Хорчины тал нутгийн нүүдлийн системийг дэлхийн хөдөө аж ахуйн соёлын өвөөр бүртгүүлэн эрмэлзэх ажлыг сайн хийнэ.

·Бадайнжаран элсэн цөлийг дэлхийн байгалийн өвөөр бүртгүүлэх ажлыг сайн хийнэ.

·Өвөр Монголын хувьсгалт түүхийн музей, Хятан Лио улсын үеийн дурсгалт зүйлсийн музейг байгуулна.

10. Иргэдийн амьжиргааг үнэнхүү сайжруулна.

·Ажил олголтыг тогтвортой байлгахыг чухалчилна.

·Боловсролын салбарыг тэргүүнд хөгжүүлнэ.

·Үндэстний боловсролыг гол болгон хөгжүүлнэ.

·Монгол, Хятад эмнэлгийн дэд бүтэц, мэдээ холбооны бүтээн байгуулалтыг түргэтгэнэ.

·Нийгмийн даатгалын хамрах цар хүрээг өргөтгөнө.

·Цэргийн албанаас халагдсан иргэдийн үйлчилгээний баталгааны системийн бүтээн байгуулалтыг түргэтгэнэ.

·Үл хөдлөх хөрөнгийн үлдэгдэл асуудлуудыг үргэлжлүүлэн шийдвэрлэнэ.

·Улсын батлан хамгаалалт ба цэрэг ангийн орчин үеийн бүтээн байгуулалтыг дэмжинэ.

·Аюулгүй үйлдвэрлэлийн хариуцлагыг чандална.


Засгийн газрын засаглалын чадавхыг бүх талаар дээшлүүлнэ.

·Ард түмэнд таалагдсан үйлчлэх хэлбэр бүхий засгийн газрыг байгуулна.

·Хуульжсан засгийн газрыг байгуулна.

·Үнэнч итгэлтэй засгийн газрыг байгуулна.

·Шударга засгийн газрыг байгуулна.

·ӨМӨЗО-ны шатны тусгай төрлийн төрөлжсөн ажлын зардлыг 10 хувь бууруулж, гол бус тусгай төрлийн хөрөнгө мөнгийг 20 хувь багасгана.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:8075
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой