”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Төлөөлөгч Гэлиг: - Ядуу буурай иргэдийн хөдөлмөрлөх идэвхийг дэмжих хэрэгтэй

Төлөөлөгч Гэлиг: - Ядуу хүмүүсийн хөдөлмөрлөх идэвхийг дэмжих хэрэгтэй

ӨМӨЗО-ы Улаанхад хотын Архорчин хошууны Шууган суурингийн малчин Гэлиг хоёр чуулганд төлөөлөгчөөр оролцож байгаа хүний нэг. Тэрээр хэлсэн үгэндээ: - Одоогоор ӨМӨЗО-ы ядуу буурай амьдралтай иргэдийн олонх нь ядуурлаас ангижраад байна. Энэ нь Хятад улсын ядуурлаас ангижруулах төрийн бодлого болон нийгэм нийтийн халамжтай салшгүй холбоотой юм. Мөн ядуу буурай амьдралаас ангижрах гэсэн хувь хүний хүчин зүтгэлийн үр дүн юм.
Нам засгийн бодлогын дэмжлэг болон өөрийн хүчин зүтгэлээр баяжсан Гэлиг айл аймгийнхаа иргэдээ уриалан хамтдаа баяжихаар хичээж байна. Сүүлийн жилүүдэд Гэлиг гуай амьдрал ядуу буурай иргэд болон сурагчдад дэмжлэг үзүүлэн хэдий их мөнгө төгрөг зарцуулснаа өөрөө ч мэдэхгүй болжээ. Тэрээр өөрийн хонио малчдад даалган өгч, 70 хувийн хургыг амьдрал ядуу  буурай малчинд өгч, арваад айл өрх ядуурлаас ангижрахад нь дэмжлэг үзүүлжээ. Мөн амьдрал ядуу буурай 35 малчинд үр тариа, бордоо өгч, цахилгаан нэвтрээгүй айлуудыг байнгын цахилгаанаар ханган, орлогыг нь нэмэгдүүлэхэд тусалжээ.
Төлөөлөгч Гэлиг өөрийн чадлаараа айл саахалтынхаа ядуу буурай иргэдэд тусламж үзүүлэн ажилласаар байна. Түүний нөлөөг хүртсэн нутгийн малчдын эр зориг хөвчлөгдөн ирэх маргаашийн аз жаргалтай амьдралын төлөө шаргуу ажиллаж байна.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.mgyxw.net
Мэдээ үзсэн:8100
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой