”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хонконг, Макаогийн гишүүд Өвөр Монголтой танилцлаа

Хонконг, Макаогийн гишүүд Өвөр Монгол оронтой танилцлаа.

   УТЗЗ-ний ӨМӨЗО-ы ⅩⅡ хорооны 3 дугаар хуралд уригдан оролцсон Хонконг, Макаогийн 24 гишүүн 01-р сарын 13-ны өдөр Жүн Хуань аж үйлдвэрийн парк, Өвөр Монголын байгалийн музей болон Хөх хотын Шин Кан тойрогтой танилцсан байна.

- Эх орны хил дээр байдаг Өвөр Монгол орон  дэлхийн тэргүүлэх өндөр технологийн үйлдвэртэй болно гэж би огт бодоогүй шүү дээ гэж Жүн Хуань аж үйлдвэрийн паркт дэлхийн хамгийн том дан болор цахиурын саваа үйлдвэрлэх цехэд Хонконг, Макаогийн гишүүнээр тусгайлан уригдсан гишүүн Чэнь Жяаньвэн өөрийн бодлоо хуваалцсан байна.

Дэлхийн тэргүүлэх өндөр технологийн аж ахуйн нэгжээс байгалийн гайхамшигт экологи хүртэл иргэдийн амьдралд хүрэх бүхий л арга замаар гишүүд Өвөр Монголын хөгжилд гарсан асар их өөрчлөлтийг гүнзгий мэдэрсэн юм.

- Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар би өмнө нь зөвхөн Засгийн газрын ажлын тайланг харж байсан. Харин өнөөдөр тухайн газартай нь танилцсанаар Өвөр Монголын тухай илүү гүнзгий ойлголттой болсон юм. Би Өвөр Монголын ирээдүйн хөгжилд итгэлтэй байна. УТЗЗ-ний гишүүн болсны хувьд би өөрийн давуу талдаа тулгуурлаж, Өвөр Монголын хөгжилд хувь нэмэр оруулахад бэлэн байна.

 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:northnews.cn
Мэдээ үзсэн:440
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой