”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Довт” компани ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Малчдын дэргэд байгуулагдсан “Довт” компани ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Шинэ зууны малчдын санаачлан бүтээл гэж ярихаар малчин залуусын оролдлого, уйгагүй хичээл зүтгэл, зоригтой шинэчлэлээс салшгүй юм. Цаг үеийн хөгжил шаардлагад зохицсон, малчдын үйлдвэрлэл амьдралд хөдөлмөр хүч хэмнэсэн маш олон шинэ бүтээлтүүд ар араасаа зах зээлд гарч, мал аж ахуйн өөрийн өртгийг бууруулан малчин түмний орлогыг нэмэгдүүлэн, мал аж ахуйн үйлдвэрлэлд амар хялбар замыг нээж байна гэдгийг бид бүхэн андахгүй болсон билээ. Шилийнгол аймгийн “Довт” мал аж ахуй машин техникийн компани өөрийн гэсэн шинэ бүтээлттэйгээр цаг үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн урагшилж байна.

“Довт” мал аж ахуй машин техникийн компанийг хэн байгуулсан бэ?

Шилийнгол аймгийн “Довт” мал аж ахуй машин техникийн компани Шилийнгол аймгийн Шулуун Хөвөөт Цагаан хошууны Ихнуур сумын Цайдам багт байрладаг. Бүтээлч сэтгэхүйтэй шинэ зууны малчдын дунд од сод болон гялалзуулж яваа тус компанийн гишүүн Бадрангуй, Насанбаяр, Түвшинжаргал, Тунгалагмөрөн нар мал аж ахуйн үйлдвэрлэлийн машин бааз үйлдвэрлэж малчин түмэндээ танигдсан малчин залуус билээ. Тэд 400 мянга гаруй юанийн хөрөнгө оруулан, 2019 оны 06-р сарын 24-нд Шилийнгол аймгийн “Довт” мал аж ахуй машин техникийн компаниа бүртгүүлжээ. Тус компани хагас жилийн хугацаанд 800 мянган юанийн хөрөнгөтэй болон бузгайрчээ. Одоогоор улсын мэдлэгийн өмчлөлийн тусгай эрхээ авахаар хүсэлт гаргаад байгаа аж. Тус компанид мэргэжлийн ажилтан 5, угсрах ажилтан 5 байдаг бол бусад талын 4 ажилтан ажилладаг. Үүнээс 7 нь амьдралын боломж тааруу малчин болно. Тус компани нь үхрийн тэжээлийн хашаа, үхрийн хээлтүүлгийн хашаа, тариалан мал аж ахуйн хэрэглээний машин техник, бүлээн усны онгоц зэрэг малчдын үйлдвэрлэлд хэрэглэгдэх зүйлсийг үйлдвэрлэн борлуулж байна.

Үхрийн тэжээлийн хашааны хэрэглээ нь юу вэ?

Компани байгуулсан дөрвөн залуу малчид болохоор ямар машин бааз малчдад илүү хэрэгтэй гэдгийг байнга анхаарч сорьж явна. Эхэндээ өөрсдөө хэдэн төмөр гагнаж угсран онгоц тааруулан үхрээ тэжээж үзсэнээр хөдөлмөр хүч хэмнэж, бордоо өвсөнд гамтай байв. Үүнийг үзсэн ойр хавийн малчид “Энэ хашаа их зүгээр юм гээд захиалан хийлгэх хүсэлт тавьжээ”. Ийнхүү малчдын хэрэгцээ шаардлагад зохицоод ирэхээр тэд үхрийн тэжээлийн хашаагаа зах зээлд гаргаж эхэлсэн байдаг.

Үхрийн тэжээлийн хашаа нь малчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн төмөр бүтэцтэй, үхэр нэг бүрийг тусад нь тэжээдэг болохоор хөдөлмөр хүч хэмнэж, малчин түмний хэрэгцээнд тохирсон, угсарч тааруулахад амархан, гэр бүлийн мал аж ахуйд хэрэглэх, нүүж буухад амар байдгаараа онцлог юм. Тэрчлэн хорхой туух, тарилга тарих, саалийн үнээ саах, хэлтлүүлэг хийхэд маш  байдаг аж.

- Манай нутагт голдуу үхэр малладаг. Малчид тугалаа мэнд тосон бойжуулахын төлөө маш их хүч хөдөлмөр зарцуулдаг. Жил бүр үндсэндээ 6 сар үхрээ тэжээдэг. Тиймээс хөдөлмөр хүч их шаардагдана. Жишээлэхэд нэг айл 40-50 үхэр маллахад 2-3 хүний хүч хөдөлмөр шаардагддаг. Бид энэ тухай зураг төсөв гаргаж, өөрийн үхэрт хэрэглэж үзэхэд хүний хүчийг туйлын сайн хэмнэж, 40-50 үхрийг нэг хүн тэжээхэд болдог хэмээн тус компанийн гишүүн Бадрангуй ярилаа.

Компанийн үйлдвэрлэлээ хэрхэн дүрэмжүүлсэн бэ?

Компани байгуулан үйлдвэрлэх ажлаа эхлүүлснээс хойш тэд зүсэж гагнан угсарч өдөрт 4-5 хашаа хийдэг байв. Ингэж үйлдвэрлэх нь хүний хүчинд халтай, үүнийг дагаад өөрийн өртөг нь аяндаа нэмэгдсэн төдийгүй захиалгаа хангаж чадахгүй болжээ. Ингээд компанидаа машин төхөөрөмж оруулан ажилтан авч үйлдвэрлэх тоо хэмжээгээ нэмэгдүүлэхийн дээр өөрсдөө ажлаа хуваарилан үйлдвэрээ дүрэмжүүлсэн байна.

Тус компанийн гишүүн Насанбаяр үйлдвэрийн нягтлан бодогчийн ажлыг хийдэг. Гаднаас хэчнээн тооны ямар материал оруулж байгаа, гадагшаа хэдэн хашаа худалдан борлуулж байгаа зэргээ нарийн бодож гаргадаг. Борлуулалтын талын ажлыг Түвшинжаргал хийдэг юм байна. Харин Тунгалагмөрөн үйлдвэрийн барааны чанар чансаа, тоо бүртгэл, үйлдвэрийн дэг журмыг хариуцдаг болов. Ингэж ажлаа дүрэмжүүлснээр үйлдвэрийн ажил ахицтай болж, үйлдвэрлэх явц маш амар болсон байна.

Үйлдвэрлэх хурдаа хэрхэн түргэсгэсэн бэ?

Тус компанийн үйлдвэрлэсэн үхрийн тэжээлийн хашаа нь олон хүнд танигдаж, малчдын хэрэгцээ шаардлагад тохирсон, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөдөлмөр хүч хэмнэсэн машин бааз болсныг газар газрын малчид ар араасаа ирэх захиалга гэрчилж байлаа. Захиалга олшрохыг дагаад тэдэнд үйлдвэрлэх хурдаа түргэсгэх шаардлага гарав. Тэд Шаньдүн муж, Тяньжинь хотоор суралцахаар мордсон байна. Энэ газруудад төмөр материалаар хашаа, төмөр үйлдвэрлэх нь их. Мөн үйлдвэрлэх явцдаа машин бааз, төхөөрөмж хэрэглэх болсноор үйлдвэрлэх хурдыг онцгой түргэн болгов.

- Бидний очиж үзсэн хоёр газрын үйлдвэрийн бааз хэрэгсэл, машин төхөөрөмж маш орчин үеийнх байсан. Бид ч тэдний энэхүү бааз хэрэгсэл, машин төхөөрөмжийг оруулсан. Мөн тухайн газрын тосгон бүр нэг төрлийг дагнан хийдэг. Бид ч тэдний энэхүү үйлдвэрлэлийн явцыг авч, нутагтаа буцаж ирсний дараа тэдний үйлдвэрлэлийн арга маягаар үйлдвэрлэж эхэлсэн. Манай компани материалаа нэг төвлөрсөн газар хэрчиж бэлтгээд ажилтнууд өөр өөрийн гэрийн гаднаа авч очин хийх болсон. Тухайлбал: Хашаа гагнах, онгоцыг зүсэж тааруулах зэргийг өөр өөрийн гэртээ хийх болсноор нэг талаар үйлдвэрлэх хурд аяндаа нэмэгдсэн, нөгөө талаар манай ажилтнууд зав чөлөөгөөрөө хувийн ажлаа зохицуулахад тустай байдаг. Одоо манай үйлдвэр өдөрт дунджаар 40-50 үхрийн хашаа хийх хүчин чадалтай болсон. Хагас жилийн хугацаанд манай аймгийн Шулуун хөх хошуу, Хөвөөт шар хошуу, Сөнид зүүн хошуу, Сөнид баруун хошуу, Авга хошуу гээд бүхий л газрын малчдын захиалга нийтдээ үхрийн тэжээлийн хашаа 5000 гаруйд хүрсэн гэж Бадрангуй ярьж байлаа.

Зохиогч:Э.Туяа, Сараана
Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Шилийнгол өдрийн сонин
Мэдээ үзсэн:2136
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой