”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Лан Лан урлагийн суурь мөнгөний нийгэмлэг хөгжмийн хичээлийн анги бэлэглэлээ

Лан Лан урлагийн суурь мөнгөний нийгэмлэг Өвөр Монгол орны 5-р сургуульд хөгжмийн хичээлийн анги бэлэглэв.

   Дэлхийн төгөлдөр хуурын их багш Лан Лан 01-р сарын 07-ны өдөр Бугат хотын Шугуйт дүүргийн монгол үндэстний бага сургуульд хүрч, хөгжмийн хичээлийн анги танхим бэлэглэх ёслолд оролцсон байна. Тэрээр мөн  урлагийн суурь мөнгөний нийгэмлэгт, Өвөр Монголын тавдугаар сургуульд хөгжмийн хичээлийн танхим бэлэглэв.

Лан Лан сурвалжилга өгөхдөө:

- Хөгжим бол хүний амьдралд сайн сайхан эрч хүч өгдөг. Хөгжмийн хичээлийн  танхимаа бүх улсын сургуулиар сонгож бэлэглэж байгаа нь хөгжимд авьяастай маш олон хүүхдэд хөгжим сурах орчин, нөхцөл бололцоогоор хангаж, хөгжмөөр дамжин хүүхдүүдийн бүх хичээл төрөлд нь тус дэмжлэг болохын тулд юм гэж ярьж байлаа.

Лан Лан урлагийн суурь мөнгөний нийгэмлэг 2018 оны 03-р сард Бээжинд байгуулагдсан. Тус нийгэмлэг хөгжмийн хичээлийн танхимын олон нийтийн халамжийн үйл ажиллагаагаар дамжин Хятад улсын хөдөө тосгон, ядуу газар орны хүүхдийг дэмжиж, өнөөг хүртэл нийт 34 хөгжмийн хичээлийн танхим бэлэглээд байгаа юм. Энэ жил тус нийгэмлэг бүх улсын хүрээнд 100 хөгжмийн хичээлийн анги танхим бэлэглэхээр төсөвлөөд байна.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:www.mgyxw.net
Мэдээ үзсэн:1571
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой