Чөлөөлөх арми ба зэвсэгт цагдаагийн хүчний төлөөлөгчдийн баг 01-р сарын 15-нд ӨМӨЗО-ы Дээд шүүх ба Прокурорын газрын ажлын тайланг хянан зөвлөх үеэр Бао Күй төлөөлөгч (зүүн) санал дэвшүүлэхдээ:
- Орон нутгийн өндөр чанартай хууль зүйн нөөцийг ашиглан, улмаар цэрэг арми ба цэргийн албан хаагчдад холбогдох үйлчилгээ үзүүлэхийг хүсэж байна гэж хэллээ.
Мөн тухайн өдөр Хөх хотын төлөөлөгчдийн багийн төлөөлөгч Жао Зифү сүүний үйлдвэрлэлийн хөгжингүй улс орнуудын байгаль орчинг хамгаалах арга барилыг суралцаж, аймаг хотуудын бодит байдалдаа үндэслэн, улмаар экологи байгаль орчныг хамгаалахад оршиж буй асуудлуудыг шийдвэрлэх зохистой гэж санал болгов.
Түүнчлэн Шилийнгол аймгийн төлөөлөгчдийн багийн төлөөлөгч Дорж:
- ӨМӨЗО-оос илүү олон бодлого гаргаж, “Компани, малчин өрх, хоршоо” загварыг дэмжиж, улам илүү олон малчдыг дайчлан, орлогыг нь нэмэгдүүлэхийг хүсэж байна гэсэн санал дэвшүүлэв.