”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

УТЗЗ-ний ӨМӨЗО-ы XII удаагийн хорооны 3-р хурал амжилттай болж өндөрлөлөө

УТЗЗ-ний ӨМӨЗО-ы XII удаагийн хорооны 3-р хурал амжилттай болж өндөрлөлөө.

Дөрөв гаруй өдөр хуралдсан УТЗЗ-ний ӨМӨЗО-ы XII удаагийн хорооны 3-р хурал хэлэлцэх асуудлаа амжилттай дуусгаж, 01-р сарын 15-ны өдрийн үдээс өмнө Өвөр Монголын Ардын Их Танхимд амжилттай өндөрлөв. Хуралд оролцсон гишүүд эрч хүч дүүрэн, хариуцлагатай сэтгэлээр нухацтай хэлэлцэж, гүнзгийрүүлсэн зөвлөгөөн хийж, саналаа идэвхтэй өгч, зөвшилцөн, чинээлэг нийгмийг байгуулах итгэл зоригоо хөвчилжээ.

ӨМӨЗО-ы УТЗЗ-ний тэргүүлэгч Ли Шюлин хурлыг даргалан үг хэлжээ. Тэрээр хэлсэн үгэндээ, УТЗЗ-ний энэхүү хуралд ӨМӨЗО ихээхэн ач холбогдол өгч, ӨМӨЗО-ы Засгийн газар болон холбогдох талууд үүнийг дэмжсэн. Хурлын үеэр бүх гишүүд Засгийн газрын ажлын тайлан, АТИХ-ын бусад тайланг нарийвчлан хэлэлцэж, 2020 онд ядуурлаас ангижруулах ажил, чинээлэг нийгмийг байгуулах, өндөр чанартай хөгжил зэрэг ажлыг сайтар хийх талаар чөлөөтэй ярилцан, шинэ зууны гишүүдийн мэдрэмж, үүрэг хариуцлагыг тусгасан гэлээ.

Ли Шюлин хэлсэн үгэндээ, УТЗЗ-ний гишүүд нам бүлэг, үндэстнүүдийн төлөөлөл болсны хувьд ажлаа сайтар хийж үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй. Ард иргэдийг удирдан дагуулж, чинээлэг нийгмийг байгуулах итгэл үнэмшлийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Улс төрийн зөвшилцөл, ардчилсан хяналт хийх, ажлын үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч, үүрэг хариуцлагаа ухамсарлан, үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулж, агуу их Хятад улсын мөрөөдлийг биелүүлэхэд хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж онцолжээ.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.mgyxw.net
Мэдээ үзсэн:11686
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой