”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улс харилцаа холбооны хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө

Хятад улс харилцаа холбооны хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө.

   БНХАУ хатуу түлшт “Kuaizhou-1A” зөөгч пуужингийн тусламжтайгаар өргөн зурвасын сүлжээний хиймэл дагуулыг тойрог замд оруулсан байна.

    Хятадын төв телевизээр мэдээлснээр тус хиймэл дагуулыг Бээжин хотод төвтэй харилцаа холбооны “GalaxySpace”  компаний хэрэгцээнд зориулж, тус улсын баруун хойд нутагт орших Ганьсү мужийн Жю Чюань сансрын буудлаас Бээжингийн цагаар 11 цаг 02 минутад хөөргөсөн байна. Хиймэл дагуулыг дэлхий орчмын доод тойрог замд амжилттай оруулжээ. “GalaxySpace” компаний анхны энэхүү хиймэл дагуулаар "технологийн зарим туршилт" явуулах юм байна. 

Тус компани цаашид харилцаа холбооны тав дахь үеийн сүлжээнд зориулж, дэлхий орчмын доод тойрог замд хиймэл дагуулын сүлжээ байгуулахаар төлөвлөж байгаа юм.

БНХАУ-ын Агаар, сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын бүтээсэн “Kuaizhou-1A” нь 300 хүртэл килограмм жинтэй жижиг хиймэл дагуулуудыг доод тойрог замд оруулахад зориулагдсан харьцангуй хямд худалдааны зөөгч пуужин болно.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:1586
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой