”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Гал тахих ёс

Гал тахих ёс

Монголчууд гадны хүнийг хүлээж авахдаа хоёр галын хоорондуур оруулдаг байсан ба эдүгээ ч хүн нутаглуулагсад болон уналга, ачлагыг нь мөн ингэж ариулдаг заншил хэвээр байна. Голомт гэдэг бол нэг овог юм уу нэгэн удам угсааны залгамжийг хэлдэг. 1695-оноос өмнө халх монголчууд хэрээ хушуугүй тотготой, голдуу дөрвөн хасагтай ган тулганд галаа бадраадаг байжээ. Тулганы хаяагаар нь хог тарих, галдаа нохойн баас, шувууны сангас, сонгино, саимсаг, хог, үсний сэв оруулах, мэсээр төнхөх дор явдал, мөр самуурна гэдэг. Гал уруу нулимах, захад мод түлээ хагалах, гал дээгүүр алхахыг цээрлэдэг. Галаа баясган, хүнс гаргаад нуглуур, тогоо нэрээд архи, шар тос, өөх, шинэ торго дурдамын өөдсийг дээжлэн өргөдөг. Тэнгэрийг нь ариулах болбол галдаа бор давс өргөдөг. Галын тэнгэр, хоол гурав савхдах, мах гурав огтлоход хүртэл горьддог гэдэг.
Монгол хүн гэрлэхдээ галдаа мөргөдөг, айлын отгон хүү гал голомтоо залгамжилдаг нь их эртний ёс бөлгөө.
Аргалын дөрвөлжийг гал голомтын сан гэж үздэгээс түүн дээр сандайлдагтүй, орой нь заавал түлшээр дүүргэдэг. Галын хайчыг хоймор уруу амыг нь харуулдаггүй. Хар элгийн айлаас гал авах, мөн айлд өгөхийг цээрлэдэг.
Гал тахих ёс бөө мөргөлөөс улбаатай бөгөөд бурханы шашин дэлгэрэхээс урьд галын тэнгэр гэдэг байснаа эдүгээ бурхан гэх нь олширчээ.
Галын бурхан буюу тэнгэрт зориулан: “Сүмбэр уулын төдий идээг, сүн далай төдий ундааг ,сүрт галын бурхан танд өргөе!” гэж галдаа тос, өөх сэлтийг өргөн мөргөдөг заншилтай. Ихэс дээдсийн галыг тахихдаа: Одноос олон малтай болготугай, уулнаас их цагаан өргөөтэй болготугай, төрсөн биеийг маань мөнх жаргаатугай, төр барих нуган хүвүүнтэй болготугай! гэдэг бол ядуусынхыг: Нуурт зогсох олон адуутай болго та, ноён хүнийг дагах хиа хүвүүнтэй болго та, задгай олон хоньтой болго та, зан сайт охидтой болго та!" гэдэг байжээ.
Байнгын тахилга гэж галдаа идээнийхээ дээжийг өргөх ёс. Галын тэнгэр эцэг эхтэйгээ золгохоор үхэр сарын 23-нд өөрийн орноос гараад, 24 -нд эцэг эхийн орноо морилж ирдэг гэснээр их тахилгыг үхэр сарын 23, 24-нд л хийдэг. 23-ны тахилгыг үдшийн гялаанаар, 24-хийг үүрийн цолмонгоор тахьдаг нь түүнийг уггаж, үдэж буй ёслол юм. Галын тэнгэр зүүн-өмнө зүгт оршдог ба ямаа хөлөглөсөн эцэг эхийн золголттой тэнгэр байдаг гэж сударт үгүүлжээ. Сэтгэлд сэвтэй зүйлийг галдаа ариулж хэрэглэх явдал энд тэндгүй байдаг. Таваас доош настай хүүхэд гал хараад инээдгийг галын тэнгэртэй ярьж байгаа нь тэр гэдэг.Монголчууд гал голомтоо хаан эцэг, хатан эхийн голомтыг таслуузай хэмээн эрхэмлэдэг. Голомт гэдэг нь “ гал голомт” гэсэн утгатай. Гал ариуны, мөнх тэнгэрийн бэлгэдэл.

 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:http://www.budda.mn
Мэдээ үзсэн:2448
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой