”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин Нгуен Фу Транг нар харилцан баярын цахилгаан илгээлээ

Ши Жиньпин Нгуен Фу Транг нар харилцан баярын цахилгаан илгээлээ.

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Вьетнамын КН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Вьетнам улсын дарга Нгуен Фу Транг нар 01-р сарын 18-ны өдөр Хятад, Вьетнам дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор харилцан баярын цахилгаан илгээсэн байна.

Ши Жиньпин баярын цахилгаандаа:

-Хятад, Вьетнам бол уул усаараа залгалдаж, түшилцэн оршсон социализмын хөрш, мөн стратегийн ач холбогдол бүхий хувь заяаны хамтын цогц юм. Дипломат харилцаа байгуулсан 70 жилийн турш хоёр орны ахмад удирдагчид өөрийн гараар нарийн хянамгай бий болгон бүтээсэн уламжлалт найрамдал илүү баялаг үр дүнд хүрч, "урт хугацаагаар тогтвортой, ирээдүйд хандсан, найрсаг сайн хөрш байх, бүх талаар хамтарч ажиллах" гэсэн арван зургаан үсгийн чиглэл болон "сайн хөрш, сайн найз, сайн нөхөр, сайн түнш" хэмээх үзэл баримтлалын удирдлага дор эрчимтэй хөгжсөн байна. Би нөхөр Нгуен Фу Трангтай хамт хоёр удаа түүхэн чанартай харилцан айлчлалыг биелүүлж, шинэ нөхцөл байдалд хоёр орны найрсаг сайн хөршийн харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг талаар санал нэгдэж, хоёр нам, хоёр орны харилцааг хамтдаа удирдан дагуулж, шинэ цаг эринд оруулсан гэжээ.

Мөн өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Вьетнамын засгийн газрын ерөнхий сайд Нгуен Сүан Фу нар ч харилцан баярын цахилгаан илгээсэн байна.

Найруулагч:С.У
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:1476
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой