”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

БНХАУ-ын хүн ам өнгөрсөн онд 4.67 саяар нэмэгдэж, 1.4 тэрбум давав

БНХАУ-ын хүн ам өнгөрсөн онд 4.67 саяар нэмэгдэж, 1.4 тэрбум давсан байна.

    БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макао, Тайванийг оролцуулахгүйгээр БНХАУ-ын хүн ам өмнө нь онд 4.67 саяар нэмэгдэж, 1.4 тэрбум давав. Энэ тухай БНХАУ-ын Статистикийн товчооны мэдээлэлд дурдлаа. 2018 онд БНХАУ-ын хүн ам 5.3 сая нэмэгдэж байна.

Өнгөрөгч онд тус улсад 14.65 сая хүүхэд мэндэлсэн бол 1000 хүн тутамд 10,48 төрөлт бүртгэгдэв. Мөн онд Хятадад 9.98 сая хүн нас барсан бөгөөд нас баралтын коэффициент 1000 хүн тутамд 7.14 байсан байна. Хүн амын бодит өсөлт 1000 хүн тутамд 3.34 байсан. Эрэгтэйчүүдийн тоо 715.27 сая болсон бол эмэгтэй хүн амын тоо 684.78 саяд хүрч өссөн байна. Нийт хүн амын тоо 1 тэрбум 400 сая 50 мянган хүрчээ.

16-аас 59 хүртэлх насны хөдөлмөрийн насны хүн амын нийт тоо 2018 онд 897.29 саяас 896.4 сая болж буурсан нь нийт хүн амын 64 хувийг эзэлж байна. 2018 онд энэ үзүүлэлт 64.3 хувь байсан.

2018 оны эцсийн байдлаар Хятадад 60-аас дээш насны 253.88 сая хүн бүртгэгдсэн байна. Ийм насны хүмүүс тус улсын нийт хүн амын 17.9 хувийг эзэлж байна. Харин 65-аас дээш настай хүн амын тоо 2018 оны 166.58 саяас 176,03  сая болж нэмэгдсэн нь нийт хүн амын 12.6 хувийг эзэлж байна.

Хотын хүн амын тоо жилийн хугацаанд 17.06 саяар нэмэгдэж, 848.43 сая болсон бол хөдөө орон нутгийнх 12.39 саяар буурч, 551.62 саяд хүрчээ. Нийт хүн амын тоонд эзлэх хотын хүн амын хувь 59.58 хувиас 60.6 хувь болж өссөн байна. 

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:1585
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой