”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

2020 онд Өвөр Монголд 5 төмөр зам тавих ажил эхэлнэ

Энэ сарын 13-ны өдөр хуралдсан ӨМӨЗО-ы УТЗЗ-ийн 13 дахь сонгуулийн II чуулган дээр ӨМӨЗО-ы УТЗЗ-ийн гишүүн, Өвөр Монголын Зам тээврийн хөрөнгө оруулалтын групп ХХК-ийн ТУЗ-ийн дарга Жэн Жюнь, Өвөр Монголын зам тээврийн хөрөнгө оруулалтын групп ХХК 2020 онд төмөр замын 4 шинэ төслийн 5 төмөр замын ажлыг эхлүүлнэ гэж танилцууллаа.

    Жэн Жюнь 2020 онд барьж байгуулахаар төлөвлөж буй төмөр замын төслүүдэд:

- Жининингээс Датун, Юаньпин хүрэх хурдны төмөр замын бүтээн байгуулалт хийгдэж дууссаны дараа Өвөр Монголын төв ба баруун бүс нь Хөх мөрний уулзварын бүс, Жүжян мөрний уулзварын бүс, баруун өмнөд бүс нутгаар дамжин бүх Хятадын хурдны төмөр замын сүлжээнд холбогдоно. Шинээр байгуулагдах Бугатаас Яргай хүрэх хурдны төмөр зам Бугат-Хүйнүнгийн чиглэл, Алшаа аймгийн Баянхот-Яргай чиглэл гэсэн хоёр хэсгээс бүрдэв. Энэ нь Өвөр Монголын төв ба баруун бүс нутгийн аймаг, хотуудыг хурдны төмөр замаар холбож, бүх Хятадын хурдны төмөр замын сүлжээнд нэгтгэнэ. Шилийн хотоос Тайзычэн хүрэх хурдны төмөр зам ашиглалтад орсноор Шилийн хотоос Бээжин, Чуулалт хаалга хүрэх боломж бүрдэнэ. Жинин-Түнляогийн чиглэлд цахилгаанжуулалтын өөрчлөлт хийснээр Өвөр Монголын зүүн ба төвийн бүсийг хурдны төмөр замаар холбох боломж бүрдэнэ гэсэн байна.

Өнөөг хүртэл Өвөр Монголын Зам тээврийн хөрөнгө оруулалтын группын хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан 5 төмөр замын төслийн 4-ийг ашиглалтад оруулаад байгаа бөгөөд баригдаж буй Улаанхад- Бээжин-Мөгдөний хурдны төмөр замын төслийг 2020 оны 07-р сарын эцэс гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ашиглалтад орсон дөрвөн төмөр замд өнгөрсөн оны сүүлчээр Бээжин-Чуулалт хаалганы хурдны төмөр замтай зэрэг нээгдсэн Хөх хот-Чуулалт хаалга чиглэлийн хурдны төмөр зам, 2018 оны 12-р сарын 29-нд ашиглалтад орсон Түнляо-Бээжин-Мөгдөн чиглэлийн хурдны төмөр зам, 2017 оны жилийн эцсээр ашиглалтад орсон Хөх хот-Зүүнгар-Ордосын хурдны төмөр зам, 2017 оны 07-р сарын 22-нд ашиглалтад орсон Улаан хот-Байчэн-Чанчүнь чиглэлийн хурдны хурдны төмөр замууд багтана.

 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж: Синьхуа нет
Мэдээ үзсэн:1662
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой