”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хийморийн даллагатай шинэ он саатлаа

Хийморийн даллагатай шинэ он саатлаа.

    “Шилийн голын шинэ оны хийморийн даллага” 2019 оны 12-р сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Шилийн хотод зохион байгуулагдлаа. Шилийнгол аймаг элбэг агуулга бүхий соёл, аялал жуулчлалын арга хэмжээгээр гадаад, дотоодын гийчид зочдоо угтаж, соёл болон аялал жуулчлалын салбарыг уялдуулан хөгжүүлэх зорилго тавьсан байна.

2019 оны 12-р сарын 30-ны өдрийн үдэш Шилийнгол аймгийн Соёл спорт, аялал жуулчлал, радио телевизийн товчооноос санаачлан зохиосон Шилийнголын монгол хоол хүнсний салбарын найман гайхамшгийг танилцуулах хурал Мэн Си Я хоолны газар болсон байна. Энэ нь 2020 оны Шилийнголын шинэ оны хийморийн даллагын хөшгийг сөхсөн байна.

Тус удаагийн шинэ оны хийморийн даллагын цуврал үйл ажиллагаа 2020 оны Шилийнголын Шинэ оны морин хуурын концерт, Шинэ оны дуу бүжгийн үдэшлэг, Шилийн хотын Эрдэнэ овооны “Хийморийн даллага” шинэ оны нарыг угтах арга хэмжээ, “Таван хошуу малын даллага”, “Түмэн агтын төвөргөөн” гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг элбэг агуулгатай явагдсан юм.

Сүүлийн жилүүдэд Шилийнгол аймаг дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Шилийнголын өвлийн үзэмж, үндэстний зан заншил, Монгол Юанийн соёл, галт уулын үлдэгдэл зэрэг соёл болон нөөцийг ашиглаж, аялал жуулчлалын салбарын хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлж, өөрчлөлт шинэчлэлтээр хөдөлгөгч хүч болгох зарчмыг баримтлан зах зээлийн хэрэгцээг бүрэн хангасан байна. Үүнд, “Малчин айлын аялал жуулчлал”, “Жаргах нарны туяа”, “Цаст тал мөнгөн нуур”, “Таван хошуу малын даллага” зэрэг өвлийн улирлын аялал жуулчлал арга хэмжээг зохион байгуулан жуулчдын анхаарлыг татаж, Шилийнгол аймгийн өвлийн улирлын аялал жуулчлалын салбарын нөлөөлөх хүчийг өргөжүүлж, мөн тус аймгийн аялал жуулчлалын салбарын дөрвөн улирал дахь тэнцвэртэй хөгжлийг сайжруулсан байна.

Тус удаагийн үйл ажиллагаа Бээжин-Тяньжинь-Хэбэй бүс нутгаас хамгийн ойр байгаа газар зүйн давуу талд суурилан, Шилийнгол аймгийн элбэг агуулга бүхий өвлийн улирлын аялал жуулчлалын салбар ба үндэстний соёл иргэншил, соёл урлаг,хоол хүнсний соёлыг бүрэн харуулж, өвөрмөц онцлогтой найр наадмын үйл ажиллагаа өрнүүлсэн байна.

Зохиогч:САРНА
Найруулагч:Б.АРИУАН
Эх сурвалж:Шилийн голын сонин
Мэдээ үзсэн:3288
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой