”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

2019 оны Хятад, Монголын харилцааны онцлох 10

2019 оны Хятад, Монголын харилцааны онцлох 10

Нэг. Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийж, "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны II форумд оролцов

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийж, "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны II форумд оролцсон юм. Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Х.Баттулга нар хэлэлцээр хийж, шинэ цаг үеийн шаардлагад нийцсэн Хятад, Монголын харилцааг байгуулан, хоёр тал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахаар тохиролцов.

Ши Жиньпин дарга Бээжингийн Ардын хурлын ордонд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай хэлэлцээр хийв

Хоёр. Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр орны төрийн тэргүүн харилцан баярын цахилгаан илгээв

   Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан 10-р сарын 16-нд Ши Жиньпин дарга, Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга нар харилцан баярын цахилгаан илгээсэн юм.
Ши Жиньпин баярын цахилгаандаа: Хятад, Монгол хоёр хаяа нийлсэн найрсаг хөрш, Монгол Улс бол БНХАУ-тай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон улс орны нэг. Дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилийн турш Хятад, Монгол хоёр орон найрсаг хамтын ажиллагааны гол чигийг барьж, сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны харилцааг гүнзгий хөгжүүлэн, хоёр орон, хоёр орны ард иргэдэд бодит үр ашиг хүртээсэн юм. Ойрын жилүүдэд хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Монголын харилцаа хурдтай хөгжиж, шинэ уур амьсгалыг бий болгоод байна. Миний бие Хятад, Монголын харилцааны хөгжлийг чухалчилж, ерөнхийлөгч Х.Баттулгын хамт хүчин зүтгэж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор шинэ гараа болгон, илүү шинэ ахиц дэвшил гаргахад бэлэн байна гэсэн байна.

Х.Баттулга: Дипломат харилцааны энэхүү түүхэн ойн босгон дээр талууд 70 жилийн харилцаагаа дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны алс ирээдүйн чиглэлээ дээд түвшинд хэлэлцэж тодорхойлсонд баяртай байна. Өнөөдөр манай хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа бүхий л салбарт амжилттай хөгжүүлж буй нь хоёр ард түмний эрх ашигт бүрэн нийцэж, бүс нутгийн энх тайван, хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулж байгаад сэтгэл хангалуун байна. Хоёр орны найрсаг харилцаа, өргөн хүрээтэй түншлэлийг улам бататган хөгжүүлэх үйлсийн төлөө цаашид ч тантай хамтран ажиллахад бэлэн байна гэж тэмдэглэжээ.

Монгол Улсын ерөнхийлөгч БНХАУ-д айлчлах үеэр Ши Жиньпин дарга түүнд зориулж хүлээн авалт зохиов

Гурав. Монгол Улсын удирдагчид БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Хятадын удирдлагуудад баярын захидал илгээв

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн өмнөхөн Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын Их хурлын дарга Г.Занданшатар нар БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Ши Жиньпин дарга, Ерөнхий сайд Ли Кэчян, Ли Жаньшү дарга нарт баярын цахилгаан илгээж, Монгол Улсын удирдагчид БНХАУ байгуулагдсанаас хойших 70 жилийн туршид асар их амжилт гаргасныг өндрөөр үнэлж, Хятад улсыг илүү их хөгжихийг хүсэн ерөөсөн байна.

Монгол Улсын ерөнхийлөгч БНХАУ-д айлчлах үеэр хоёр орны тэргүүлэгчид хэлэлцээр хийв

Дөрөв. Ши Жиньпин дарга Монгол Улсын ерөнхийлөгч, ОХУ-ын ерөнхийлөгч нартай хамт гурван орны тэргүүн нарын тав дахь уулзалтад оролцов

Бишкек хотноо Ши Жиньпин дарга, Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар 06-р сарын 14-нд Хятад, Монгол, Орос гурван орны тэргүүн нарын тав дахь удаагийн уулзалтад оролцов. Гурван орны тэргүүн нар гурван талын хамтын ажиллагааны үр дүнг дүгнэж, хамтын ажиллагаагаа бүх талаар урагшлуулах тухай зөвшилцсөн юм.

Гурван орны тэргүүн нар Бишкект хамтын ажиллагааны талаар зөвшилцөв

Тав. "Ши Жиньпиний Төр улсыг засах тухай” номын I боть, “Ядуурлаас ангижруулахуй” номын монгол хэвлэлийн нээлт болон Монгол-Хятадын хамтарсан "Төр улсыг засах тухай" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Монгол Улсад амжилттай зохиогдов

"Ши Жиньпиний Төр улсыг засах тухай” номын I боть, “Ядуурлаас ангижруулахуй” номын монгол хэвлэлийн нээлт болон Монгол-Хятадын хамтарсан "Төр улсыг засах тухай" сэдэвт эрдэм шинжилгээний хурал 08-р сарын 30-нд Улаанбаатар хотод амжилттай зохиогдсон юм. Улмаар Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга баярын захиа ирүүлэв. Хятадын Суртал ухуулгын яамны дэд сайд Жян Жяньгүө, БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайд Шин Хаймин, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Ардын намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар нээлтийн арга хэмжээнд оролцов.

Нээлтийн арга хэмжээ

Зургаа. БНХАУ-ын дэд дарга Ван Чишань Монгол Улсад айлчлав

БНХАУ-ын дэд дарга Ван Чишань 07-р сарын 10-наас 12-нд Монгол Улсад айлчилж, Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын их хурлын дарга Г.Занданшатар нартай тус тус уулзаж, БНХАУ Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцов.

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга төрийн ордонд БНХАУ-ын дэд дарга Ван Чишанийг хүлээн авч уулзлаа

Долоо. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д айлчлав

 Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 03-р сарын 31-нээс 04-р сарын 02-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, БНХАУ-ын дэд дарга Ван Чишань, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И нартай тус тус уулзаж, хэлэлцээр хийв.

БНХАУ-ын дэд дарга Ван Чишань Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзав

Найм. "БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой"-н сэдэвт дурсгалын маркийн нээлтийн арга хэмжээ болов

 Монгол Улсад "БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой"-н сэдэвт шуудангийн маркийн нээлтийн арга хэмжээ 10-р сарын 16-нд болж, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин нар нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв.

Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин нар дурсгалын маркийг харуулж байна

Ес. Хятад, Монголын III экспо амжилттай болов

Хятад, Монголын гурав дахь удаагийн экспо 09-р сарын 06-наас 10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Улаанцав, Хөххотуудад боллоо. Бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны дэд дарга Баймацэрэн, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин нар оролцож, үг хэлэв.

Арав. Хоёр орны цэрэг, батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй эрчимжсэн байна

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Дэлхийн цэргийн спортын наадам ба Бээжингийн Шян Шаний форумд оролцсон байна. Төв хорооны цэргийн зөвлөлийн батлан хамгаалахын дайчилгааны газрын дарга, дэслэгч генерал Шэн Бинь, Баруун бүсийн байлдааны тойргийн дэд командлагч, дэслэгч генерал Лю Шяо-Ү нар Монгол Улсад тус тус айлчилж, Хятад, Монголын цэргийн хамтын ажиллагааны тухай үлэмж их нийтлэг ойлголтод хүрэв. Хоёр арми тус тус төлөөлөгчид илгээж, нөгөө оронд зохион явуулсан нэгдсэн цэргийн сургуулилт ба цэргийн тэмцээнд оролцон, харилцан хүмүүс илгээж, цэргийн сургалт солилцооны арга хэмжээнд оролцуулсан юм. Хятад улс Монгол Улсад барилгын тоног төхөөрөмж ба ачааны машин хандивлав.

Ши Жиньпин дарга улс орнуудын Батлан хамгаалах ба цэрэг армийн удирдагчдыг хүлээн авч уулзав

 

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:1516
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой