”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өвөр Монголын өөрчлөлт хөгжил гадныхны нүдээр

Өвөр Монголын өөрчлөлт хөгжил гадныхны нүдээр

        БНХАУ-ын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлгөөний ӨМӨЗО-ы ХII удаагийн 3-р хурал 01-р сарын 11-нээс 15-ны өдрүүдэд хуралдсан бол ӨМӨЗО-ы ХIII удаагийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 3-р хурал 01-р сарын 12-ноос 16-ны өдрүүдэд  Хөххотноо хуралдсан билээ. ӨМӨЗО-ы ХIII удаагийн АТИХ-ын 3-р хурлаар ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь ӨМӨЗО-ы Засгийн газрын өмнөөс ажлын тайлан хийсэн юм. Тайланд дурдсан зүйлүүдтэй холбогдуулан Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Консул болон Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөлөлтэй уулзан тэдний санал бодлоос хуваалцлаа.

ӨМӨЗО, Монгол Улс хоорондоо хэрхэн нягт уялдаатай ажиллаж буй талаар Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий Консул Б.Гантулгатай ярилцсан юм. Өвөр Монголд 5G туршилтын суурь өртөөг нээж нэвтрүүлэх ажил, Бээжин-Хөххот чиглэлийн өндөр хурдны төмөр замыг байгуулж дуусган ашиглалтад оруулсан, “Гэрэлт аялал” нүдний болор шилжүүлэн суулгах ажил зохион байгуулагдсан, Хятад, Монголын гурав дахь удаагийн экспо амжилттай зохион байгуулагдсан зэрэг 2019 онд Өвөр Монголд болсон томоохон үйл хэрэг болон өөрчлөлт хөгжлийн талаарх санал бодлоос нь хуваалцахаар Монгол Улсаас Өвөр Монголд ажиллаж амьдран нэлээд олон жил болсон Т.Алтандолгио, Д.Гантөгс, Б.Санчир, У.Цэнд-Аюуш нартай “Солонго” мэдээллийн төвийн сэтгүүлч миний бие ярилцлаа.

ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Консул Б.ГАНТУЛГА

- “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулахад ӨМӨЗО, Монгол Улс хоорондоо хэрхэн нягт уялдаатай ажиллаж буй талаар товчхон хуваалцана уу?

- “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлснээс хойш Монгол Улс уг санаачилгыг идэвхтэй дэмжиж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд тасралтгүй оролцож ирсэн. “Бүс ба зам” санаачилга ба “Хөгжлийн зам” санаачилгын стратегийн уялдаа холбоог эрчимжүүлэх тухай нэгдсэн саналд хүрч, хэрэгжилтийн шатандаа явж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулж, хамтын ажиллагааны механизмыг бий болгож, нягт хамтран ажиллаж байна.

“Бүс ба зам”, “Хөгжлийн зам” санаачилгууд нь  Монгол, Хятад хоёр улсын хамтын хөгжилд эрч хүч нэмэн, найрамдалт, найрсаг харилцааг бэхжүүлэн, алсын зорилго, зорилтыг  биелүүлэн хоёр ард түмэнд үр өгөөжөө өгсөөр байх болно гэдэгт итгэл дүүрэн байна.

- Хятад улс зах зээлийг олон талд идэвхтэй нээн хөгжүүлж, гадаад худалдааны ерөнхий үйлчилгээний тавцанг бий болгон, гадаад худалдааг тогтвортойгоор нэмэгдүүлж байгаа. Үүнд Монгол Улс хэрхэн оролцож байна вэ?

- Монгол Улс  2019 онд дэлхийн 150 гаруй улстай худалдаа хийснээс 75 улсад бараагаа экспортолж, 150 улсаас гарал үүсэлтэй барааг импортолсон байна. Худалдааны нийт эргэлтийн 70 орчим хувийг БНХАУ-тай хийсэн тоон мэдээг үзвэл худалдааны эргэлт нэмэгдэж байгааг харуулж байгаа бөгөөд худалдааны хэлбэр, арга өөрчлөгдөж цахим худалдаа нэвтэрч байгаа нь тун сайшаалтай байна.

- Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож байна уу, энэ тухайд?

- Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” хамтын ажиллагааны механизмтай уялдуулан “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг гурван улс боловсруулан 32 төслийг хэрэгжүүлэх, шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг олон улсын банк, санхүүгийн байгууллагаар шийдвэрлүүлэх чиглэлээр ажлууд идэвхтэй явагдаж байна. Өргөн хүрээний хамтын ажиллагаа шаардсан энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих гурван талт механизмыг байгуулж, төр засгийн өндөр дээд хэмжээний уулзалт амжилттай хийгдэж түүний мөрөөр олон олон арга хэмжээ зохиогдон хийгдэж, тал бүрээс идэвхтэй оролцож байна.

Монгол, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридорыг байгуулахад дэлхийн тэргүүлэх эдийн засаг, технологи бүхий орнуудын идэвхтэй оролцоо шаардлагатай бөгөөд бүс нутаг, дэлхий дахины хөгжил цэцэглэлт, бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр болж байна.

- Хилийн боомтын үйл ажиллагааг өргөнөөр хөгжүүлж, хилийн боомт ба олон улсын нэвтрэх замыг дайчлан хөгжиж байгаа талаар саналаа хуваалцана уу?

- Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хоёр тал чармайн ажиллаж байна. Түүний дотор Өлзий-Цагаан дэл боомтыг байгуулах бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байгаа бөгөөд бусад боомтуудыг мөн анхааран ажиллаж байна. Боомтын хүчин чадал нэмэгдсэнээр хил орчмын ард иргэд, бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ өгч, улсын эдийн засагт чухал нөлөөг үзүүлж байна.

JCH Mongolia ХХК-ний захирал Т.АЛТАНДОЛГИО:

- Би Хөх хотод нэлээд олон жил ажиллаж амьдарч байна. Сүүлийн 20-оод жилийн хугацаанд Өвөр Монголын эдийн засаг, техник технологи, аялал жуулчлал, байгаль экологи, зам тээврийн салбарт асар хурдтай өөрчлөгдөж, хөгжин цэцэглэж байгааг бодитоор харж ирлээ. Хятадын ард түмний уйгагүй хөдөлмөрч зан чанар, ХКН-ын ээжилт бүгд хурал төлөвлөгөөт зорилтот хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, өөрчлөлт шинэчлэлт хийж чадаж байгаа нь үнэхээр талархалтай санагддаг. Үүний нэг тод жишээ бол Өвөр Монголд метротой болж, аюулгүй ногоон, хүмүүнлэгийн мөртөө ухаалаг метроны 1-р шугам ашиглалтад орсон байна. Энэ бол Хөх хотын 3 сая гаруй ард иргэдийн олон жил хүсэн хүлээсээр ирсэн мөрөөдөл юм. Тус метро өөрийн үндэстний онцлогтой хэв маягийг дотоод засалдаа оруулсан гоё метро болсонд баяр хүргэе. Хөх хотоос Бээжин хот хүрэх өндөр технологиор хийгдсэн өндөр хурдны галт тэрэгтэй болж, бизнес хийдэг бидэнд нааш цааш зорчиход цагийг их хэмнэсэн байна. Энэ мэтчлэн Өвөр Монгол оронд хөгжил дэвшлийн жишээ маш олон бий. Мөн Эрээн хот маш хурдтай хөгжиж байна. Байгаль экологийн асуудлаа маш сайн шийдэж, ногооруулсан. Энэ талаар Хятад улсаас суралцах хэрэгтэй байна.

 Бизнес болон ажил хэргийн уулзалт хийж Хятадын олон улсын хотуудаар явж байхад том хотуудын үйлчилгээний соёл өндөр хөгжсөн, орчин үеийн техник технологийн төвшинийг нэвтрүүлсэн нь үнэхээр гайхалтай бахдам юм. Хятад улсын технологийн өндөр хөгжлөөр дэлхийд тэргүүлэх болсныг өдөр тутмын амьдралдаа олж харж ирсээр байна, 5G нэвтрүүлж, онлайн худалдаа, онлайн гүйлгээ хийж, бэлэн мөнгө биедээ авч явах шаардлагагүй болсон. Худалдагчгүй дэлгүүрүүд, зочид буудлууд нь роботын үйлчилгээтэй болж байна. Мөн аялал жуулчлалын салбарууд нь маш хурдан хөгжиж байгаа нь үнэхээр гайхалтай байна. Аялал жуулчлалын салбар нь Хятадын үндэстний онцлог, байгалийн үзэмж, амтат хоол ундад тулгуурлан хөгжиж ирж байна. Өвөр Монголд гэхэд Хөх хот, Ордос, Улаанцавын аялал маш их хөгжин цэцэглэж байна. Мөн байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах талд зохиож хэрэгжүүлж буй ажлууд нь үнэхээр үр дүнтэй байна, Үүний нэг тод жишээ гэхэд Далан хар уулыг ойжуулсан явдал юм. Намайг анх ирж байхад жижиг...албан байгууллага, хувь хүн маш ихээр тарьж байсан. Одоо нас гүйцсэн өтгөн сахлаг ой болон өөрчлөгдсөн байна. Мөн элсэн цөлд мод ургамалд мод тарьж ойжуулж байгаа нь үнэхээр гайхалтай.

МУБТА, МУСТА, уран бүтээлч, багш Д.ГАНТӨГС:

 - Би Хөх хотод ирээд 8 дахь жилдээ ажиллаж, амьдарч байна. Хөх хотын иргэдтэй хамт адилхан метро нээгдэх гэж байгаа, баригдаж байгаа үед нь их догдолж, хурдан баригдаасай гэж хүлээж байлаа. 2019 онд багтаад Хөх хотын метро 1-р шугам нь ашиглалтад орсон анхны гарагт нь заавал сууна гэж аав болон хүүгээ дагуулан зорьж очиж сууж үзлээ. Үнэхээрийн гоё сайхан санагдсан. Эдийн засаг, нийгэм түргэн хөгжихийн хэрээр Хөх хотын хүн ам болон авто тээврийн хэрэгслийн тоо ихээхэн нэмэгдэж, хотын гол гол замын ачаалал жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд зам тээврийн түгжрэл нь оршин суугчдын амьдралд ноцтой нөлөөлж, зам тээврийн байдлыг сайжруулах нь тулгамдсан асуудал болсон байна.  Метро бол хүмүүсийн ажлын цагийг ихээр хэмнэж, түгжрэлийг багасгах болно.

Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагаа солилцоо ч улам өргөжсөөр байгаа юм. Өнгөрсөн он бол Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болж тохиосон. Энэ үйл ажиллагааны хүрээнд “Гэрэлт аялал” нүдний болор шилжүүлэн суулгах ажил зохиогдож, Монгол Улсын нүдний болор шилжүүлэх шаардлагатай нэлээд олон иргэдэд Хятад улсаас үнэ төлбөргүй эмчилгээ засал хийсэн байдаг. Хүний чухал эрхтэн болох болор мэлмийг эмчлэх, нарт хорвоогийн хамгийн сайн сайхныг харах болор мэлмийг эмчилж өгч буй буяны үйл ажиллагаа гэж би боддог.

Бид Эрээн хот, Хөх хот, Улаанбаатарын хооронд үргэлж зорчдог хүн. Хил өнгөрөх, хяналт шалгалт хийх, бүртгүүлэх гэх зэрэг маш олон явцыг өнгөрүүлэн нэлээд цаг авдаг байсан бол өнөөдөр хилээр өнгөрөх бүх машин төхөөрөмж сайжирч, үйлчилгээ чанартай болж, хил дагасан бүс нутгийн хотын барилга байшингийн засвар ч хийгдсээр байна.

Би өөрөө урлаг зургийн багш хүн учраас өөрийн салбараас ярих юм бол дүрслэх урлагийн тал дээр уул нь зураачид маань бодит амьдрал бодит бодисыг зурдаг байсан бол сүүлийн үеийн залуучуудын чиг хандлага урсгал нь өөр болж хийсвэр сэтгэлгээний, орчин үеийн чиглэл рүү уран бүтээл хийдэг болсон байна. Үүнийг би өөрчлөлт шинэчлэлт гэж харж байна.

5G нь илүү дэвшилтэй технологи, интернэтийн хурдыг сайжруулан ухаалаг ертөнцийг бий болгодог. Хүүхдүүдээ хэрхэн зөв ашиглах талаар анхаарч зааж өгөх нь зүйтэй. Хөх хот маань дэлхийн дэвшилтэт технологитой хөл нийлүүлэн явж байна,

МУСТА, ӨМИС-ийн магистрант Б.САНЧИР:

- Сүүлийн 10 жилийн хугацаанд Өвөр Монгол маш хурдан хөгжиж байна. Үүний нэг жишээ бол Өвөр Монголоос Бээжин аялах анхны өндөр хурдны төмөр зам ашиглалтад орж, есөн цаг гаруй зарцуулдаг байсан нь хамгийн хурдандаа 2 цаг 18 минутад Хөх хотоос Бээжин хүрэх боломжтой болсон байна. Би Хөх хот, Бугат хот, Эрээн хот, Шанхай хот зэрэг газруудын хооронд их явдаг хүн. Сүүлийн жилүүдэд Хөх хотын зам харилцаа зам тээвэр мундаг хөгжиж байгаа учраас надад цагийг ихээр хэмнэж өгсөн. Хот хоорондын зорчих тээвэрт нэг хоног, 5 буюу 7 цаг явж байж зорьсон газартаа хүрдэг байсан бол одоо маш богино хугацаанд хүссэн зорилгоо биелүүлж чаддаг болсон байна. Энэ бол хөгжиж байгаагийн хамгийн том илэрхийлэл мөн гэж би үзэж байгаа юм. Мөн Өвөр Монголын сүүлийн 10 жилийн урлаг соёл, төмөр зам, эдийн засаг болон бүх чиглэлээр маш хурдтай мундаг хөгжиж байна. Энэ нь бид нарт үлгэр дууриал болж байгаа гэж би харж байгаа юм.

Саяхан Хятад, Монголын экспо гурав дахь удаа зохиогдож өнгөрлөө. Тус экспо хоёр орны найрамдлын харилцаанд зохих хэмжээний хувь нэмэр үзүүлдэг. Бие биенээ сурталчлах, бие биетэйгээ танилцах, бие биесээ арай өөр өнцгөөс харах боломж гэж би боддог.

Хөх хотод хүн бүрийн нүдэн дээр өөрчлөгдөж шинэчлэгдэж буй зүйл маш олон бий. Барилга, зам, эдийн засгийн өөрчлөлтүүд маш олон. Миний хувьд би урлаг соёлтой их ойрхон байдаг. Өвөр Монголын урлаг соёл маш өндөр хэмжээнд хөгжиж байна.

Монгол, Хятадын "Соёлын элч", ӨМБИС-ийн докторант У.ЦЭНД-АЮУШ:

- Би Өвөр Монголд ажиллаж суралцан ес дэх жилээ болж байна. Миний хувьд Өвөр Монголд сүүлийн жилүүдийн хамгийн том өөрчлөлт шинэчлэл бол Өвөр Монголд 5G туршилтын суурь өртөөг нээж нэвтрүүлэх ажил эхлээд байгаа. Энэ бол Өвөр Монголын том дэвшил, хөгжил байгаа юм.

5G бол  маш их гайхамшигтай зүйл, би их сонирхдог. 5G-ээр хамгийн хурдандаа 3 секундэд 1G видеог холбогдох сүлжээг дэмжиж татаж авах боломжтой. 5G-ийн дамжуулах хурдац нь одоогийн 4G-ээс 10—100 дахин хурдан болохоор 5G-г  хэрэглэсэн үеэс одоогийн байнга тохиолддог карт удаашрах байдал арилж, цаг тухайн чанар ба ахуйн чанар нь нэн илүү болно. Иймэрхүү хурд хүмүүсийн хэрэглээний дадлыг туйлбартай өөрчилж, мөн 4G -ийн орчин нөхцөлд биелэгдэх бололцоогүй ахуй байдлыг биелүүлнэ. Энэ бол 5G-ийн хүний сонирхлыг татах гол зүйл. 5G нь утасгүй хэрэглээ, хурдан хэрэглээ гэдгээрээ хүмүүст таалагдаж байгаа, ямар ч нөхцөл байдлаас аль ч байршлаас хамаагүй хүссэн онлайн хэрэгцээгээ хангаж чадах боломжтой. Мөнгө төлөх зэрэг бүх үйлчилгээгээ бид утаснаасаа хийж чадна.

Өвөр Монголын өөрчлөлт хөгжлийн бас нэг жишээ бол Хөх хот, Бээжин чиглэлийн өндөр хурдны төмөр зам нэвтэрсэн. Энэ бол маш их дэвшил, Хөх хот Бээжинг нийлүүлэн нэгтгэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байдаг. Монгол Улсад бас метро тавигдаж, өндөр хурдны галт тэрэгтэй болоосой гэж би хүсэж байна.

Өвөр Монголын өөрчлөлт хөгжлийн жишээ олон бий. Оюунлаг талаас, харилцааны талаас залуучуудын хувцаслалт, дүр төрхийн хувьд их өөрчлөгдөж, оюутны илэрхийлэл эрс дээшилж байна. Нэг удаагийн хэрэглээ түгээмэл болсон, бие биетэйгээ мэндлэх соёл олон улсын хэвшил болж байгаа. Гадаадаас буюу олон улсаас шинэ мэдээ мэдээллийг илүү авч өөрсдөө төлөвшүүлэн хувцаслалт, нүүр будалтын тал дээр илүү анхаарч байгаа нь харагдаж байна. Энэ бол маш богино хугацаанд байж боломгүй их өөрчлөлтийг гаргасан.

 


 

 

 

Зохиогч:Х.АРВИНТАЛ О.МЭРГЭНБИЛЭГ
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:10958
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой