”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Гэрлэлтээ батлуулсан залуу хосын тоо 10 саяд хүрэв

Гэрлэлтээ батлуулсан залуу хосын тоо 10 саяд хүрлээ.

   Хятадын Иргэний засаг захиргааны яамнаас 01-р сарын 19-нд нийтэлсэн 2019 оны гэрлэлт батлуулсан бүртгэлийн тоо баримтаас үзвэл Хятад улсын хэмжээнд гэр бүлээ батлуулах бүртгэлийн газар бүртгүүлсэн залуу хосын тоо 9 сая 471 мянга, гэрлэлтээ цуцлуулсан хүний тоо 4 сая 134 мянгад хүрсэн байна. Иргэний засаг захиргааны яамны албаны хүн:

- Нийгмийн олон салбар гэрлэх насны хүмүүсийн гэрлэлтийн асуудлыг анхаарч, таатай нөхцөл бүрдүүлж, гэрлэх насны улам олон хүнд гэр бүлээ зохиохыг уриалж байна гэж мэдэгдлээ.

Хятадын Иргэний засаг захиргааны яамны нийгмийн үйл хэргийн хэлтсийн дарга Ван Жиньхуа мөн өдрийн хэвлэлийн бага хуралд:

- 2019 онд гэрлэлтээ батлуулсан ба цуцлуулсан хүний тоог бүртгэж байна. Тодорхойлох зүйл бол “Салж нийлсэн харьцуулалт", "Гэр бүл цуцлагдсан тоо баримт" биш юм. Хятадад гэрлэлтийг цуцлахдаа олон улсын стандарт аргыг хэрэглэдэг. 2018 оноор жишээ татвал, бүх Хятадад 10 сая 108 мянган хос гэрлэлтээ батлуулсан бол гэрлэлтээ цуцлуулсан хосын тоо 4 сая 461 мянгад хүрсэн гэж мэдэгдсэн байна.

Гэрлэлтээ цуцлуулсан хэмжээг олон улстай харьцуулж, 2017 оноор жишээ татвал ОХУ-д гэрлэлтээ цуцлуулсан хэмжээ 4.5 хувьд хүрч, АНУ-д 3.6 хувь, ХБНГУ 2.19-д хувь, Их Британид 2.05 хувь, Хятадад 3.2 хувьд хүрсэн юм.

2014 оноос эхэлж Хятадын гэрлэлт жилээс жилд буурч байна. Хятадын Иргэний засаг захиргааны яамны нийгмийн үйл хэргийн хэлтсийн шалган байцаагч Ян Жүнтао:

- Гэрлэлт буурч байгаа нь олон талын шалтгаантай. Хамгийн гол нь гэрлэх насны хүмүүсийн тоо буурснаас болсон юм. Хятад улс 1980-аад онд төлөвлөгөөт төрөлтийн бодлого хэрэгжүүлснээр төрөлт эрс буурсан. Энэ бол гэр бүл болж байгаа хүмүүсийн тоо цөөрч буйн гол шалтгаан. Их, дээд сургуулийн боловсрол түгээмэл болохын хэрээр залуусын сурах хугацаа нэмэгдэж, гэрлэх нас нь улам хойшилж, улмаар зарим хүн гэрлэх насанд хүрсэн боловч гэрлэхгүй байна гэж ярьлаа. Ян Жүнтао:

- Гэрлэх ба хүүхэдтэй болох нь хоорондоо нягт холбоотой юм. Гэрлэлт буурч буй нь хүн амын өсөлтөд нөлөөлж, улмаар эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлнө. Нийгмийн олон салбар гэрлэх насны хүмүүсийн гэрлэлтийн асуудлыг хамтдаа анхаарч, таатай нөхцөл бүрдүүлж, гэрлэх насанд хүрсэн хүмүүсийг гэр бүл болоход нь дэмжлэг үзүүлэхийг Иргэний засаг захиргааны яам уриалж байна гэж хэлэв.

Үүнээс гадна, сүүлийн үед цөөнгүй хүн 2020 оны 02-р сарын 02-нд "Мянган жилд нэг удаа тохиолдох хос өдөр" амралтын өдөр тохиож байгаа тул Иргэний засаг захиргааны яам 02-р сарын 02-ныг албан ёсоор ажлын өдөр болгохыг санал болгосон. Үүнтэй холбогдуулж, Иргэний засаг захиргааны яамны Нийгмийн үйл хэргийн хэлтсийн дарга Ван Жиньхуа:

- Гэрлэлт бол хүний амьдралын хамгийн том үйл хэрэг юм. Гэвч олон нийт гэрлэлтээ “онцгой өдөр” бөөнөөрөө бүртгүүлэх нь тийм чухал биш гэж хэллээ. Газар газрын ажлын нөхцөл өөр, систем удирдлага, бодит тогтоол ялгаатай, бүх Хятадын хэмжээнд тогтоол гаргах нь тохиромжгүй, зарим газар 02-р сарын 02-ны өдөр албан ёсоор ажиллаж, гэр бүлийн бүртгэл хийж үйлчлэх болсныг бид анхааралдаа авч байна. Бөөнөөрөө бүртгүүлж, хүн олдож, дараалал ихсэхээс сэргийлж, орон нутагт интернэтээр буюу телефон утсаар урьдчилж захиалга өгөхийг бид санал болгосон гэж ярьсан байна.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:ХТРТ
Мэдээ үзсэн:1920
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой